Л.Оюун-Эрдэнэ: 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболд УИХ-ыг удирдах ёс зүйн эрхгүй

2018 оны 06 сарын 16

УИХ-ын гишүүн, УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2018.06.15/ АТГ-т мэдүүлэг өглөө. Түүнийг Б. Хурцтай холбоотой асуудлаар дуудсан аж. Түүний хэлж буйгаар Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудалтай холбогдуулан нээлттэй сонсгол хийсэнтэй холбогдуулан гомдол гаргасан байж.

Тэрбээр мэдүүлэг өгснийхөө дараа сэтгүүлчдэд дараах мэдээллийг өгсөн бөгөөд АТГ-т хэд хэдэн чухал асуулт тависнаа хэлсэн юм.

"Эрдэнэтийн 51 хувь, Стандарт банктай холбоотой асуудлыг АТГ шалгаад удлаа. Яагаад үүнийг түдгэлзүүлээд яваад байна вэ гэдгээ тайлбарлаач ээ.

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал дуулиан болчихоод мартагдах шатруугаа орлоо. Их хурлын шийдвэр гарчихсан. Яагаад энэ асуудал авлигатай холбоотой эсэхэд тайлбар өгөхгүй байна вэ?.

Дуулиант 60 тэрбумын хэрэг яасан бэ?

Өнөөдөр би нэг зүйлийг илэрхийлье гэж бодож байна. Нэг хэсэг хэвлэлээр шуугиж дуулиан болоод мартагддаг байдалд Монголын нийгэм даслаа. АТГ 60 тэрбумын маш бодитой бичлэгтэй хэргийг шалгасан. Хэрэв 60 тэрбумын хэргийн бүрэлдэхүүний нэг хэсэг нь АТГ өөрөө биш бол энэ хэрэг дээр цэг тавиач ээ гэсэн байр сууриа илэрхийлсэн.

Хэрвээ би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэж хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч хаана явна вэ. Амиа алдахаас ч айхгүйгээр Монголд шударга ёс тогтооно гэж мэдэгдэж гарч ирсэн Ерөнхий сайдын дуу хоолой хаана явна вэ?

Хэрвээ би Хууль зүйн сайд болбол хуулийн шударга ёсны хайчийг ажиллуулна гэж мэдэгдэж байсан Хууль зүйн сайд хаана явна вэ?

Яагаад өнөөдөр Монголд дуулиант хэргүүд нь замхарч, нийтийн сонсгол мэт ийм зүйлсийн хойноос хөөцөлддөг хууль хяналтын байгууллагатай болчихов оо? Үүн дээр өнөөдөр хувь хүнийхээ хувьд тэвчээр алдагдаж байна. Хангалттай харж, хүлээж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайдад найдаж явлаа. Энэ асуудлаар би төрийн ордон дотор зөндөө хашхирлаа. Болдоггүй юм байна.

Тодорхой хугацаанд, магадгүй, Хаврын чуулганаас өмнө энэ асуудлыг шийдэж, цэг тавихгүй бол олон нийтийн дунд орж, нийт иргэд, ТББ-уудтай нийлж орон даяар тэмцэл эхлүүлнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Бид нар ийм байдлаар замхраад яваад байж болохгүй ээ. Дэлхийн улс орнууд аливааг өөрөөр хардаг боллоо.

Мөн би 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг удирдах ёсзүйн эрхгүй гэж бодож байна.  Тиймээс сайн дураараа УИХ-ын даргын бүрэн эрхээсээ түдгэлзэж, 60 тэрбумын хэргээр прокурор, АТГ-ын нэгдсэн дүгнэлт гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй.

Тэр болтол би УИХ-ын чуулганд оролцохгүй гэдгээ илэрхийлж байна. " гэв.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 49 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(203.91.115.46) 2018 оны 06 сарын 20

Zugeer jujig uur yuch bish

0  |  0
Иргэн(66.181.160.110) 2018 оны 06 сарын 18

Ингэж боддог их хурлын гишүүд олон болж байж энэ ялзарсан тогтолцоог халах хувьсгал хийх боломж бүрдэнэ!

0  |  0
Уранчимэг(103.10.21.80) 2018 оны 06 сарын 16

Ийм эх оронч зоригтой ухаалаг залуус улам олон болох болтугай

0  |  0
Урнаа(103.10.21.80) 2018 оны 06 сарын 16

Иймэрхүү эх оронч зоригтой ухаантай залуус улам олон болох болтугай

0  |  0
зочин(103.57.92.164) 2018 оны 06 сарын 16

Харин МАН яагаад чимээгүй суугаад байдаг юм бэ, гишүүд нь чимээгүй байгаа чинь өөрёдөө ч бас иймэрхүү ёс зүйгү гэдгээ харуулнам

0  |  0
зочин(103.57.92.164) 2018 оны 06 сарын 16

Зөв, зөв. Ийм ёс зүйгүй байж , төрийг удирдах эрх байхгүй шүү дээ

0  |  0
9999(202.179.24.231) 2018 оны 06 сарын 16

MASH ZUV ....TUUSHTA BAIGAARAI

0  |  0
иргэн(66.181.185.215) 2018 оны 06 сарын 16

Дэмжиж бна. Гхдээ чуулганд суухгvй бх нь vр дvнгvй шд. Харин том том бичиг бариад суух хэрэгтэй. Энэ бичлэгийг эвлvvлэг гд бгаа хvмvvсд сануулахад Сандуй хэргээ хvлээн зевшеерсен бичлэг одоо ч youtube др бсаар бна. Улайн цайм худлаа ярихаа больцгоо. Терийн албыг зарсан нь vнэн. Баригдаагvй бол хулгайч биш гж бvv бод.

0  |  0
irgen(202.179.27.132) 2018 оны 06 сарын 16

60 terbum gedgiig Dorjzodov injener 2012-2016 ond tuunees ch umnu hereglej mungu olj baisan ch um bil uu . Suuliin 28 jild namiin sanhuujilt darga bologsdoos namdaa ugsun mungu gej oilgodog . Gantshan Enkhbold dargad ch hamaatai bish . Odoo ch busad namuud mun l sanhuujilt geed alivaag amlaj gishuud mungu handiv nereer namdaa ugch bgaa sh dee . uunii tod jishee ni Shiilegdamba gej shorond orson said zaluu. Bugd l medej bgaa. Iim bolood notlogdohgui geed ene hergiig haasan gej boddog . Denduu shudarga bolokh gej humuusiig denduu taltsuulakh um . Busad asuudliig demjij bna . Tumur zam bas

0  |  0
zochjin(64.119.16.190) 2018 оны 06 сарын 16

Oyun.erdene.gishuuniig.100/.demjij.bnaM.Enhbold.shalguulahaas.yund.ni.aigaad.bgaan.be

0  |  0
zochin(64.119.16.190) 2018 оны 06 сарын 16

mash.zuv.M.Enhbold.denduu.davarch.bur.huvichlal.nereer.turiin.umchiig.deeremdeh.ajlaa.MAHAH.erchimjuullee.Mongol.uls.turtei.gedgiig.medruuleh.tsag.ni.bolsoon

0  |  0
1111111111111111(202.9.40.97) 2018 оны 06 сарын 16

Зөв. Оюун-Эрдэнийг дэмжиж байна.

0  |  0
Nyamka(172.58.43.217) 2018 оны 06 сарын 16

Ardiin nam neree avariya gevel hulgaich naraasaa erthen salsan ni deer shuu.

0  |  0
асуулт(66.181.186.14) 2018 оны 06 сарын 16

Оюун-Эрдэнэ хүүхээ тэр 60 тэрбум гэдэг чинь тийм их алдартай зүйл биш ээ.Авсан өгсөн баримт байхгүй тэгээд ч эвлүүлэг гэдэг нь хэнд ч тодорхой зүйлээр хүмүүсийг хуурахгүй л дээ. энэ хэргийн гэрч гэх хувь хүнийх нь хувьд ярьвал ёстой алдартай Доржзодов гэгч шоучин эр хаана байна аа

0  |  0
Zochin(202.179.27.201) 2018 оны 06 сарын 15

Mash zov demjij bna. Yosoor bolvol Man.nii navs ynasan ner syga bosloo sh dee, kkk

0  |  0
Zaluu(66.181.187.158) 2018 оны 06 сарын 15

Demjijiin zaluuchuud bid nar bosohod 1 l huruu dutuu baina da.dawarsan ve n ongorson Mongoliig zarsan luiwarchidiin ve duusjiishvv

0  |  0
ДОО(112.72.14.115) 2018 оны 06 сарын 15

Энэ бацаан нью манангийн гол дүр болж тодорч эхэллээ. Хуучин манангаа унагаж шинэ манангаа бүрдүүлэх гэж бх шиг. Цэвэр гар ч биш ээ. Шинэ манангийнхаа заавраар ажиллаж байгаа ёоз нь

0  |  0
Зочин(43.250.126.130) 2018 оны 06 сарын 15

херогийн Баатрын дүү гэсэн аятай дуугарч байх шив. Чи намын хүчинд гарч ирээ биздээ. 60 тэрбум чинь хий хоосон эвлүүлэг хөөе. Танай ах чинь Женко Зодов 2 той нийлээд хийчихсэн эвлүүлэг шүү дээ. мангар бацаанаа. Чи харин төмөр замын хэргийг яагаад ийм амархан хаачихсан юм бэ гэж асуугаач.

0  |  0
жэм(66.181.161.23) 2018 оны 06 сарын 15

энэ бандаашийн найз өөрөө дуудагдаад ирэхдээ бусадтайгаа барьцаад эхэллээ.би үхэхээр чи үх гэдэг энэдээ өөрөө олигтой ч юм шиг уих засгийн газраа огцруул

0  |  0
NJ(73.239.110.215) 2018 оны 06 сарын 15

Zuv odoo l hun shig ug hellee. Shudarga gishuudtei huchee negtge.

0  |  0
МАНын гишүүн(202.179.31.77) 2018 оны 06 сарын 15

Харин ч зөв ярьж байна. Нэг хэсэг бүгд л 60 тэрбум гэж байсан одоо бараг л мартаж байна шүү дээ. Бид ийм л мартамхай улсууд. Гишүүнээ дэмжиж байна.

0  |  0
Зочин(203.91.115.37) 2018 оны 06 сарын 15

Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр юм болж байх чинь. Энэ угаасаа л намаасаа урвагч штээ. Өөрийг нь МАН-с хөөвөл таарна. Тараан бутаргагч тагнуулч гишүүн.

0  |  0
Зочин(203.91.115.37) 2018 оны 06 сарын 15

Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр юм болж байх чинь. Энэ угаасаа л намаасаа урвагч штээ. Өөрийг нь МАН-с хөөвөл таарна. Тараан бутаргагч тагнуулч гишүүн.

0  |  0
Зочин(203.91.115.37) 2018 оны 06 сарын 15

Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр юм болж байх чинь. Энэ угаасаа л намаасаа урвагч штээ. Өөрийг нь МАН-с хөөвөл таарна. Тараан бутаргагч тагнуулч гишүүн.

0  |  0
Зочин(203.91.115.37) 2018 оны 06 сарын 15

Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр юм болж байх чинь. Энэ угаасаа л намаасаа урвагч штээ. Өөрийг нь МАН-с хөөвөл таарна. Тараан бутаргагч тагнуулч гишүүн.

0  |  0
Зочин(203.91.115.37) 2018 оны 06 сарын 15

Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр юм болж байх чинь. Энэ угаасаа л намаасаа урвагч штээ. Өөрийг нь МАН-с хөөвөл таарна. Тараан бутаргагч тагнуулч гишүүн.

0  |  0
irgen (66.181.180.148) 2018 оны 06 сарын 15

yaraltai shalguulj ene turiig tseberleh heregtei daraa ter nutgaa zarsan hurelbaatariig zailuul

0  |  0
Оюун-Эрдэнэ минь дээ(66.181.186.14) 2018 оны 06 сарын 15

Жунхуу,херо нарийн дохио зангаагаар дугарч байх шив дээ.Тэр . 60 тэрбум гэдэгт М,Энхболдод нэг их холбоогүй л дээ .Оюун-Эрдэнэ таны толгойг алсаас удирддаг нөхдийн хийсэн зохиомол хэрэг ээ. Та нөхдийн зохиосон худал хуурмаг жүжиг учраас мартагдахаас яахав дээ. Гомдоллож гонгиноод,барьцаж шогтоод байх нь сонин биш

0  |  0
Top