Фернанду Сантуш: Роналдугийн сэтгэлзүйн байдал биеийнхээс нь илүү чухал

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 16

 Испани-Португалын хэсгийн тоглолтын гол хүнээр Криштиану Роналдуг нэрлээд байна. Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд болсон энэхүү тоглолт нь 3:3-аар тэнцсэнээр өндөрлөсөн билээ. Португалын шигшээ багийн ахлагч Криштиану Роналду тоглолт шударга явагдсаныг хэлээд “Би баяртай байна. Миний хувийн карьерт сайн үзүүлэлт байсан ч хамгийн гол нь баг маань юу хийсэн нь чухал. Тоглолтын дүн шударга байсан. Бид маш их баяртай байна. Төгсгөлд нь оноог тэнцүүлж чадсан” гэжээ.

Тэгвэл Португалын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Фернанду Сантуш “Роналду ДАШТ-д гайхалтай сэтгэлзүйтэй ирсэн. Тэр тоглолтын төгсгөлд багийнхаа сэтгэл санааг өргөж чадсан” гэсэн байна. Фернанду Сантуш түүнчлэн “Криштианугийн сэтгэлзүйн байдал биеийн байдлаас нь чухал. Түүний сэтгэл санаа үнэхээр гайхалтай байсан. Энэ нь ч түүнийг дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болгодог. 2:3-аар хожигдож байхад Криштиану л багийнхаа сэтгэлзүйг өргөсөн. Энэ нь түүнд заяасан төрөлхийн авьяас болон өөрийгөө хөгжүүлсний үр дүн. Манай багт дэлхийн шилдэг хөлбөмбөгчин байгаа нь маш чухал” гэжээ.

Криштиану Роналдугийн энэ тоглолтод оруулсан гоол нь дэлхийн аваргын карьерынх нь хувьд долоо дахь гоол нь юм. Роналду сүүлийн дөрвөн ДАШТ-д дараалан гоол оруулсан билээ. Португал залуу энэ амжилтаараа Бразилын домогт хөлбөмбөгчин Пеле, Германы У.Зеелер, М.Клозе нартай эн зэрэгцсэн юм.

Лучшим игроком матча Португалия - Испания признан Роналду

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MESSI ATS(182.160.3.172) 2018 оны 06 сарын 17

RONALDO 1 NOMER GEDGEE BATALLAA. 3-N3 GOOL SHUU, MESSIG NUMBER ONE GEJ BODDOG ATSNUUD AM N UDUULTSEN UU HAHAHA, PENALTY ORUULJ CHADAHGUI MERGEJLIIN DELHIIN SHILDEG BHUUU HAHAHA, MESSI BOL 2-3 BAIRAND ORJ BOLNOO, HARIN RONALDO BOL URAN TOGLOLT, ONOVCHTOI TSOHILT NOMER 1 MUNDUU, MESSIGIIIN FEENUUD HOLBOMBOGIIN UNEND GUITSEGDEJ HULEEN ZUBSHUURCH BGAAD UNEHEER HARAMSALTAI BN, HAHAHAH

0  |  0
Зочин(112.72.14.69) 2018 оны 06 сарын 16

Хайртай шүү Роналду.

0  |  0
Уншигч(66.181.161.80) 2018 оны 06 сарын 16

Хахах ам уралдаад муулж гэнэ. Түүнийг шилдэг гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрсөн. Ямар атаархуу хүмүүс вэ хаха.

0  |  0
Зочин(122.201.31.149) 2018 оны 06 сарын 16

5 -ын шугам дээр зогсчихоод орж ирсэн бөмбөгийг хаалганд чихээд байдаг юм .

0  |  0
Зочин(218.255.85.137) 2018 оны 06 сарын 16

Бөөн заль

0  |  0
Анхаа(218.255.85.137) 2018 оны 06 сарын 16

Хохирсон хүн болж худлаа их жүжиглэх юмаа,энэ залуу. Юм л бо эвхэрч хэвтчээд л..Тэгээд шүүгчийн шар хуудас өргүүлчээд торгууль цохиж гоол оруулаад оноо аваад байдаг юм байна лээ

0  |  0
Top