Эрэгтэйчүүдийн үргүйдлийн талаар

Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой гол асуудлуудын нэг бол “Эрэгтэйчүүдийн үргүйдэл “юм. Жирэмслэхээс хамгаалалт хэрэглэхгүй, байнгын бэлгийн харьцаатай 1.5-2 жилийн хугацаанд жирэмслэхгүй байвал үргүйдэлтэй хосууд гэнэ. Судалгаагаар нийт үргүйдлийн 30-50% нь эрэгтэйчүүдийн үргүйдлийн хүчин зүйлээс шалтгаалдаг гэж тогтоожээ. Эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааныг авч үзвэл :

-Үрийн сувгийн битүүрэл
-Төмсөгний олдмол гэмтэл
-Төмсөгний судас бүдүүрэх
-Төрөлхийн гаж хөгжил
-Нөхөн үржихүйн замын үрэвсэлт өвчин
Бэлгийн замын халдварууд голлож байна.

Доорх спермийн өөрчлөлтүүд нь үргүйдэлд нөлөөлдөг:

-Сперматорея-
Энэ нь бэлгийн үйл ажиллагааны үед үрийн шингэн эрекцгүй буюу ялгарахгүй болохыг хэлдэг. Байнгын сперматорея нь хүнд миелитийн үед мөн нуруу нугасны бусад эмгэгүүдийн үед ажиглагддаг . Сперм аяндаа багасах нь хэвлий хүчтэй чангаралтай үеийн простатиттай өвчтөнүүдэд ялангуяа дефекацийн хүндрэлтэй үед , зарим тохиолдолд шулуун гэдэс, үрийн хүүдийний өвөрмөц агшилттай үед тохиолддог. Сперматорея нь шээс дамжуулах замын ялгадсанд , хэрэв түүнд сперматойзойд байвал микроскопийн шинжилгээгээр батлагддаг.
-Простаторея-
Энэ нь шээс дууссаны дараа эсвэл түрүү булчирхайн шүүрлийн дефекацийн үед сперматозойдийн хольцгүй болохыг хэлдэг. Шүүрэлд хийсэн микроскопийн шинжилгээгээр сперматозойд агуулаагүй лецитипийн мөхлөгүүд тодорхойлогдоно. Бараг ихэнх простатореягийн үед түрүү булчирхайн шүүрэл дефекацийн үедээ шахагдаж гардаг. Заримдаа энэ нь түрүү булчирхайн гарах цоргоны парез болсноос шүүрэл нь зогсонгишил болдогтой хобоотой байх бөгөөд ийм учраас үрэлт эмгэг шинж тэмдэг илэрч байдаг. Хэрэв халдвартай холбоотой түрүү булчирхайн атони ба гипотони болсон бол булчирхайн шүүрэл нь өөрийн хэвийн элементүүдээс гадна лейкоцитүүд , бактериудтай болдог. Простаторея нь архаг простатитийн хэсгийн шинж тэмдгээр илэрч болдог.
 

Спермийн өөрчлөлт

Хэвийн үед 1 мл шингэн ялгарахад түүнд 60 сая гаруй сперматозойд агуулагддаг ба тэдгээрийн 80% нь 30 минут амьдрах чадвартай байдаг.

-Асперматизм-

Гэдэг нь бэлгийн үйл ажиллагааны үед ялгаралт байхгүй болохыг хэлнэ. Бэлгийн дур хүсэл болон эрекц энэ үед хэвийн хадгалагдана. Асперматизм нь үргүйдэлд хүргэдэг . Түүний шалтгаан нь үр дамжуулах цорго бөглөрөх , түрүү булчирхайн болон шээс дамжуулах замын арын хэсгийн сорвижилт өөрчлөлт , үр дамжуулах цорго эктопия болох зэрэг орно. Төмсгөнд хийсэн гистологийн шинжилгээгээр хэвийн сперматогенез ажиглагдана.

-Асперм-

Энэ үед ялгаралт хэвийн , гэвч үрийн эс агуулаагүй , ялгаралт нь зөвхөн түрүү булчирхайн шүүрэл болон үрийн хүүдийн шүүрлээс тогтсон байдаг.

-Азоспермия-

Ялгаралтанд сперматозойдын бие гүйцсэн хэлбэр байхгүй , харин бие гүйцээгүй секреторной болон экскреторной хэлбэр агуулсан байдаг. Төмсгөнд анхдагч хэлбэрээр сперматогенез алдагдах нь төмсөгний биопсийн шинжилгээнд үрийн сувганцрын хатингаршил , мөн сперматогоний нь хэвийн сперматозойд болон боловсрох үйл явц нь зөвхөн хэсэг сувганцарт л ажиглагддаг .Секреторный азоспермия нь ихэвчлэн гүйцэт хөгжөөгүй төмсөг, төмсөгний механик гэмтэл , төмсөгний усан хаван , төмсөгний үрэвсэлт өвчний үед сперматогений эпителд атрофи болон дегенаратив өөрчлөлт орох зэрэг байж болдог. Эдгээр шинж тэмдгүүд нь витамин дутагдах , чихгрийн шижин, цацраг туяа эмчилгээ , мэдрэл-сэтгэцийн эм бэлдмэлүүд хэрэглэх зэрэг үед ажиглагдаж болдог. Экскереторная азосперм нь ихэнхдээ үрэвслийн процесс нэвтэрсэн үр дамжуулах замын сорвижилт өөрчлөлтийн үед ажиглагддаг. Биопсийн шинжилгээгээр энэ үед сперматогенез хэвийн хадгалагдана.

-Олигозосперм-

Энэ нь ялгаралтын үед сперматозойдын тоо хэмжээ дутагдах 1мл сперматозойд 30 саяас 5 сая хүртэл багасах , амьдрах чадвартай сперматозойдын тоо 30% болж буурах , хэвийн хэлбэрийг агуулсан нь 5-10% болох, сперматогенезийн эсүүдийн тоо 40% түүнээс дээш болж ихсэх зэрэг ойлголт юм. Эдийн шинжилгээгээр төмсгөнд ихэнхдээ сперматозойдын боловсруулалт нь сперматид болох үе шатандаа зогссон байдаг. 1 мл үрийн шингэнд 20 саяас бага хэмжээний идэвхтэй сперматозойд байх нь өндгөн эсд үр тогтоож чаддаггүй . Олигозосперм нь төмсөгний дутуу хөгжил , крипторхизм , хүнд халдварт өртөх , никотины хордлого , архины хордлого , бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүдийн үед үүсдэг .

-Некросперм-

Энэ үед үрийн шингэн хэмжээний хувьд дутагдалтай , хөдөлгөөнгүй , мөн термостатикт ажиллахгүй мөн өвөрмац уусмалд ч ажиллахгүй сперматозойдууд тодорхойлогдоно. Некросперм нь ихэвчлэн төмсөгний дайвруудын эмгэг өөрчлөлтийн үед тохиолдох ба сперматозойдын боловсруулалтын процесс хэвийн төгссөн байдаг. Некросперм ньтүрүү булчирхай болон үрийн хүүдийн үрэвсэлт процессын үед үүсэж болдог. Оношийг тавихдаа үрийн шингэнийг микроскопд өвөрмөц эозины будгаар будаж оношлогоог үндэслэдэг.

-Гемосперм-

Спермид цус байхыг хэлнэ.Бодит гемоспермийн үед цус спермид төмсгөнд , түүний дааврууд үрийн хүүдий , түрүү булчирхайд байхад нь ордог ба сперм нь бараан улаан эсвэл хүрэн өнгөтэй байдаг. Хуурамч гемоспермийн үед цус шээс дамжуулах сувагт үрийн шингэнтэй холилддог ба сперм тод улаан цустай байдаг. Гемосперм нь бэлэг эрхтний үрэвсэлт эмгэгүүдийн үед үүсдэг . Хижээл насныханд энэ нь түрүү булчирхайн хавдрын шинж тэмдэг байж болдог.

Эх барих эмэгтэйчүүдийн их эмч н.Ганчимэг

Нийслэлийн Өргөө амаржих газар


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page