Хүний хөгжлийн гайхамшиг-Исланд улс

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 17

Бүгд Найрамдах Исланд Улс нь эх газрын Европ болон Грийнландын хооронд, Хойд Атлантын далайд орших арал улс юм. Нийт 348 мянган хүн амтай, 103 000 кв/км газар нутагтай.

Исландын Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/  18тэрбум доллар, 1 хүнд 54 000 ам.доллар оногддог аж. Эдийн засгийн зонхилох салбар нь загасчлал, хөнгөн цагааны экспорт бөгөөд мөн биотехнологи, софтвэйр үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээ тус оронд ихээр хөгжиж байгаа гэнэ.

Дэлхий дахинаа хөлбөмбөгөөр амьсгалж буй эдгээр өдрүүдэд Исланд гэсэн нэр байнга сонсогдох болж. ДАШТ-2018 том тэмцээнд энэхүү арлын багавтар улсын шигшээ баг оролцож байна гээд бод доо!


Хүний хөгжлийн гайхамшгаар энэ орныг нэрлэж болохоор. Хөгжил дэвшилд хүн амын олон цөөн огт хамааралгүй аж. Зөв удирдлагатай байхад бүх зүйл зөв голдрилоороо явж байна.

Исландын Ерөнхий сайд нь 42 настай эмэгтэй, бас кабинетийн тал нь эмэгтэй сайдууд.  Парламентын бараг тал хувь нь бас эмэгтэй. Ийм учраас Дэлхийн Эдийн Засгийн Форумын Gender Gap Index-ээр дэлхийд №1-д ордог юм байна. Ерөнхийдөө, цөөнхөө их сайн хүлээн зөвшөөрдөг, өвөрмөц сонирхолтой улс аж.

Эндээс харахад, төр, засгийн бүтэц бүрэлдэхүүнд бүсгүйчүүд олон байх тусмаа тухайн улс орны хүний хөгжил сайн байдаг юм биш үү?! Ядаж л архи дарс, авгай хүүхэн, авлига хээл хахуульд орооцолдох нь бага байдаг байлгүй дээ...

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.113.42) 2023 оны 03 сарын 13

AVSTR SHIG ULS

1  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 06 сарын 17

yzeh harah umgui mongoliin niislel Ulaanbaatart odoo ondor baishinguud barihaa bolj design saitai orchin saitai hesgyydiig hogjyyleh heregtei, neeh hudlaa baishinguud hogjson um baihgui bohir, yavah zemzger tohilog gudamjgui , tav tuhgui ,,,niisleliin hotiin tolovloltiinhon tolgoigoo ajilluulah heregtei shdee, sweizart gehed l hamag um haasan ondor baishin barihiig horiglodog, yneheer tootoi ganz negi ni irgediin tav tuhad noloolhoorgui baidag …!!!!! irged ch oorsdoo um hii, zeverch bai !!!

0  |  0
Top