Т.Цэндсүрэн:Би хүний нэр жилийг л асуудаг, өөр юу ч асуудаггүй үзэж эмчилдэг

Дэлхийн Монгол туургатны зурхай судлалын академийн Гавьяат бариа засалч, удган Төмөрбаатарын Цэндсүрэнтэй ярилцлаа.

-Таныг ОХУ-ын Улаан-Үүд, Чита гэх мэт хотуудад өвчин шанлалд орсон олон хүнд буян боллоо гэж сонсож байлаа. Тиймээс монголд ирсэн гэж сонсоод ярихыг зорьж ирсэн хэрэг. Таны удам сударт ямар хүмүүс байв?

-Миний ээжийн дөрөв дэх үед Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цэцэрлэг, Цагааннуур сумаар нутагтай Налжир удган буюу “Бөгтөр” Наяа гэж алдартай хүн байжээ. Мөн ээжийн минь аав Цэрэннамжил гэж хэдийгээр хар хүн байсан ч лүүжин тавьдаг хүн байсан байна. Аавын дээд талд яс барьдаг, далаар мэргэ төлөг буулгадаг сүрхий хүмүүс байсан гэдэг. Миний хувьд бол удмынхаа энэ хүмүүсийн увдисыг авч төрсөн учраас 13 наснаасаа л тодорч мэдэрч эхэлсэн.

-Тэгэхээр бөөгийн зан үйл, өөрийн байгалиас авч төрсөн бариа заслын мэдрэмжийг хөгжүүлдэг, энэ замд хөтөлдөг хүмүүс гэж байдаг даа?

-Намайг энэ зам харгуйд хөтлөн оруулж, эрдэм авьяас өвлүүлэн сургасан олон сайхан хүмүүс бий. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Батбаяр буюу Бүдүүрээ зайранд очиж анх хуур бариад, тэр хуурыг есөн жил барьж яваад Улаан-Уул сумын Ганболд гэдэг зайранд очиж хуяг дуулгаа өмсөж байлаа. Харин эмчилгээний эрдэм зааж сургасан Н.Тухайт гэдэг хүн бий. Мөн лам багш маань Хүрэлбаатар гэж зурхайч хүн Улаан-Үүдэд амьдарч байгаа бол Наро Бэнчин гэгээнтний хойд дүрээр тодорч явсан Дагийжамц гэдэг хүнээс олон тарнийн хүчийг авсан.

-Их сонин санагдаж байна. Өөрөө сахиус буулгаж авсан удган хүн, тийм байтал лам багштай, бас зурхайч бариач багштай юм байна. Ялангуяа бөөгийн шашин, шарын шашин хоёрт зөрчил гарахгүй юу?

-Энэ тухай хэдэн жил бодож яваад Москва хотод нэг гэгээнтэн дээр очлоо. Тэгээд “би удмын сахиустай хэдий ч бөөгийнхөө шашин руу орж чаддаггүй. Мөн манай удам жод тавьдаг лам хүн байсан ч шарын шашин руу орж чадахгүй явсаар есөн жил боллоо, одоо яах вэ” гэж асуусан. Үнэн хэрэгтээ би тухайн үед эргэлзэж явсан хэрэг шүү дээ. Тэр хүн мэргэ тавиад “чиний хувьд биендээ бурхан буулгасан ч болох юм байна, сахиус буулгаж залаад явсан ч болох юм байна” гэж хэлсэн. Гэхдээ “Хамгийн гол нь чи алийг нь ч хаяж болохгүй” гэж хэлсэн. Тэгээд ч манай ээжийн талынхан бөөгийн шашинтай байсан ч улааны шашинтай жод барьдаг хүмүүс байсан юм билээ. Тэгэхээр миний хувьд сөргөлдөж харшлаад байх зүйлгүй.

-Сахиус буулгасан, өндөр мэдрэмжтэй бариа засалч хүмүүс хүний зовлон жаргалыг мэдэрдэг тийм мэдрэмтгий хүмүүс байдаг гэдэг. Таны хувьд?

-Би хүний нэр жилийг нь асуугаад үздэг, өөр юу ч асуудаггүй. Юуны өмнө тухайн хүний биед ямар өвчин зовлон байна вэ, тэр нь ямар шалтгаанаас үүдэлтэй байна вэ гэж харж ажиглаад, түүний дараа энэ хүнд ямар бариа засал, ямар дом хэрэгтэйг мэдэж хийдэг. Ерөөсөө өөрийнхөө бие сэтгэлээр мэдэрч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, би үзэж байгаа хүний хаана ямар өвчин байгааг яг өөрийнхөө биеэр өвдөж сүнсэн биеэрээ мэдэрч үздэг, бас эмчилдэг. Үүнийг ихэнхдээ энергийн бариа заслаар эмчилдэг.

-Би таниас дээр асуусан, ОХУ-ын Буриад тэргүүтэй хотуудад олон өвчин шанлалтай хүн эдгээж босгосон гэж. Энэ талаар?

-Би Улаан-Үүд, Чит гэх мэт ОХУ-ын зарим хотуудад таван жил амьдрахдаа олон хүнийг энергийн бариа заслаар эмчилсэн. Элэгний өвчин, зүрхний импакт гээд олон төрлийн өвчтэй хүмүүсийг эдгээсэн дээ. Хамгийн наад зах нь архинд хэт донтож орсон хүнийг ч эрүүл саруул болгож байлаа. Саяхан наашаа ирэхээс өмнө бага насны хүүхдэд ханиадтай үед нь вакцин хийснээс болоод тархины өвчин тусаад ухаангүй байхад нь босгоод ирлээ. Гэхдээ тухайн хүн ямар шалтгааны улмаас өвдөв гэдгийг юуны өмнө олж мэддэг. Ямарваа нэг зүйлд шалтгаан байдаг учраас түүнийг нь олоод дараагийн шатны эмчилгээ, дом засалдаа орохоор төгс эмчилгээ болдог.

-Өөрийн унаган мэдрэмж, авьяасаар бариа засал хийдэг байж таарна. Гэхдээ үүнийг орчин цагийн анагаах ухаантай хослуулсан тохиолдол бий юу. Хэвтэрт орсон хүн босгож байсан гэдэг?

-Орчин цагийн анагаах ухаанд авах зүйл олон байлгүй яахав. Мөн уламжлалт анагаах ухаанд ч зүү төөнүүрээс эхлээд олон авах зүйл бий. Дээрээс нь би олон төрлийн өвс ургамлыг эмчилгээндээ хэрэглэж байна. Элгээр өвдөөд эмчилгээгүй гээд цус алдчихсан хүнийг нэг сар эмчлээд босгож байлаа, зүрхний хагалгаанд орох гэхээр нас өндөр болсон гээд эмнэлэг буцаасан хэвтрийн хоёр ч хүнийг босгоход эмч нар хүртэл гайхаж байсан тохиолдол байдаг. Эмнэлэг найдваргүй гэсэн олон хүнийг эмчилж босгосон.  

-Бөө нар дунд нэг нэгнээ эрэмбэлсэн байдал ажиглагддаг. Энэ талаар?

-Миний хувьд тийм ийм байх ёстой гэдэг ч юм уу, нэр төр хөөцөлдөөд байдаггүй. Би энэ замаар 10 гаруй жил явж байхад тийм бодол ч төрж байсангүй. Удмаасаа буулгасан сахиусаа авч, дээдсээс өвлөсөн бариа заслаа хийгээд олон сайхан хүмүүсийн ач буянаар үүнийгээ хөгжүүлээд, хүмүүст тус хүргээд явж байна. Ингэхээр үүнд эрэмбэ тогтоох, нэр төр хөөцөлдөх эрх хэнд ч байхгүй. Одоо ч тайлж чадаагүй байгаа тэр нууцыг, магадгүй цаашид тайлагдахгүй байх магадлалтай нууцыг өвлөж авсан хүнд ийм бодол орж ирдэггүй. Яахав, хэмжүүр гэж байдаг бол тухайн хүн өөрөө хэр олон хүнд буян хүргэж вэ, нийгэмд тэр тус нь хэр өргөн хүрээнд эерэг тусч байна вэ гэдгээр эрэмбэ тогтоож болох юм.

-Таны хувьд удмаасаа, байгалиас авч төрсөн авьяас билгийг бол мэдэрч, түүнийгээ олон түмэнд түгээж яваа хүн. Тэгэхээр цааш үүнийгээ үргэлжлүүлээд улам олон хүнд тус хүргэх бодол байна уу?

-Миний монголд ирсэн нэг зорилго бол хөдөө орон нутагт байгаа ахмад настнуудад тус болох юм. Тэд Улаанбаатар болон бусад өөр газарт очиж чадахгүй, тэнхэл дорой болсон хүмүүс ч бий. Нялхас ч бий. Энэ бүгдэд газар дээр нь очиж тус хүргэх санаа байна. Ахмад настнуудад буян хүргэх нь эргээд бидний ажил үйлсэд ихээхэн тустай. Яагаад гэхээр би монголдоо ихээхэн ажил хийх сонирхол байгаа учраас ахмадуудаа юуны өмнө баярлуулж тус хүргэх бодол бий. Энэ тал дээр орон нутгийн Ахмадын байгууллагад хандаж, бүр нэг кампанит ажил болгох зорилготой. Би бодохдоо зүдэрч зовсон хүмүүстэй уулзаад чи төдөн төгрөг өг гэх мэтээр хэлж үзсэнгүй. Гэхдээ өнөөдөр би монголд ирэхэд онгод шүтээнээ ч залах газаргүй, ажлын байр ч үгүй байх жишээтэй. Гэсэн ч би цаашид ажил амьдралаа зохицуулж аль болох олон хүнд тус хүргэхийг хичээнэ. Энэ тал дээр надтай хамтран ажиллах, сайн санааны үүднээс дэмжлэг үзүүлэх хүнтэй ч хамтран ажиллахад бэлэн байна.  

-Олон улсад нэр хүндтэй байгууллагаас таны авьяас чадварыг удаа дараа үнэлж байсан гэдэг. Чухам ямар байгууллагуудаас шагнал урамшуулал авав?

-Буриадад би олон ч хүнд тус хүргэхийг хичээж, энэ хэрээр өвчтэй зовлонтой хүмүүс эдгээд баяр хөөр болж л байдаг. Тиймээс Дэлхийн Монгол туургатны зурхай судлалын академи гэж нэр хүндтэй байгууллага байдаг. Үүнээс надад “Гавьяат бариа засалч” гэдэг цол өргөмжлөл өгсөн. Мөн “Оны шилдэг бариа засалч”, Залуучдын холбооноос “Авьяаслаг залуу” алтан медаль, Боловсролын байгууллагаас “Тэргүүний ажилтан” гээд олон цол тэмдэг өгсөн. Энэ бол ядарч зүдэрсэн хүмүүс зовлонгоосоо ангижарсан баярын их сэтгэгдэл юм даа гэж боддог.  

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 19 )

B [ 66.181.161.103 ]      |     2018 оны 7-р сарын 29 -нд, 11:13 минутанд

Mundag shv amjilt

Gerel [ 64.119.20.71 ]      |     2018 оны 6-р сарын 20 -нд, 18:17 минутанд

Holbogdood uulzaad uzeerei. Mash mundag saihan hun bgaa. Sain saihniig husie

чааваас [ 103.229.121.11 ]      |     2018 оны 6-р сарын 20 -нд, 15:34 минутанд

Замын үүдийн алга болсон охин, сая алга болсн 2 настай охин эднүүсийг олж чадахгүй байж юун олон юм гуцдгын..

zochin [ 122.201.28.7 ]      |     2018 оны 6-р сарын 20 -нд, 01:05 минутанд

Ene dugaaraas uur utas bgaa yu iruusuu avahgui yum

B [ 66.181.161.103 ] 2018 оны 7-р сарын 29 -нд, 11:12 минутанд

88048139

Ккк [ 66.181.177.10 ]      |     2018 оны 6-р сарын 19 -нд, 12:55 минутанд

Хуцдаг хог вэ

pizdu [ 49.0.218.229 ]      |     2018 оны 6-р сарын 19 -нд, 08:34 минутанд

xaraal xiilgemeer bna uaj xolboo barix be xaana baidag uym xyn xorlodog xvmyys mer ser garaad bna bi ooroo xoxirogcn ucnraas ter xaraal idsen xulgaicniig yxyylmeer bnma ua xe

shaa [ 108.171.135.189 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 13:59 минутанд

hudlaa shaahad neg ih olon yum hereggui shdee

zochin [ 59.153.113.42 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 13:43 минутанд

HARAALAAR HUNIIG MUU HUN BOLGOSON TOHIOLDOL BII YUGIIN N SHUTEED BAIDAGIIM

ZOCHIN [ 202.21.103.235 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 10:02 минутанд

Ene xun xaana bdag yum bol

B [ 66.181.161.103 ] 2018 оны 7-р сарын 29 -нд, 11:10 минутанд

Odoogoor UB rt bgaa 88658899,88048139

zochin [ 202.9.41.237 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 08:05 минутанд

88658899 utas ni

utas [ 202.9.41.237 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 08:05 минутанд

88658899

eegii [ 112.72.11.112 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 06:26 минутанд

honogfoh dugaar bn uu olj ogj tuslaach

B [ 66.181.161.103 ] 2018 оны 7-р сарын 29 -нд, 11:10 минутанд

88658899.88048139

zochin [ 202.9.47.177 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 06:19 минутанд

myndag yma yylje

Ganochir [ 66.181.161.55 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 03:41 минутанд

Mundag shvv ta mn ulam ih hvnii zowlon sanallaas n angijruulz ogoroi tand sain saihniig hvsii mundag shvv

Munguunu [ 27.123.212.143 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 03:18 минутанд

Mundag shu.

BOLORNYAM [ 66.181.161.38 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 02:16 минутанд

багш минь мундаг хүн шүү хайртай шүү амжилт

eegiinaa [ 66.181.160.94 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 01:56 минутанд

ene hvntei iim utsaar holbogdoj ba. bi saya olj ablaa 88658899

бат [ 66.181.160.20 ] 2018 оны 7-р сарын 17 -нд, 12:13 минутанд

Хэдээр үзэж эмчилдэг юм бол үзүүлэх гэсий

Boloroo [ 66.181.161.103 ] 2018 оны 7-р сарын 29 -нд, 11:05 минутанд

Mundag hvn shvv az jargal sain saihniig hvsey

B [ 66.181.161.103 ] 2018 оны 7-р сарын 29 -нд, 11:09 минутанд

Huw hvnii svsegeeree

зочин [ 43.228.129.161 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 01:35 минутанд

энэ хүнтэй яаж холбоо барьж уулзах бэ

Bolor [ 66.181.161.103 ] 2018 оны 7-р сарын 29 -нд, 11:06 минутанд

88658899

Тэрбиш [ 66.181.161.123 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 01:02 минутанд

Энэ хүний утасны дугаар бгаа иу одоо хаана бгаа вэ

Bolor [ 66.181.161.103 ] 2018 оны 7-р сарын 29 -нд, 11:08 минутанд

Tow gandangiin zvn tald 88658899.88048139

Go to top of page