Үс засуулбал эд,мал арвижна

2018 оны 06 сарын 18

Зуны дунд шар морин сар Найман цагаан мэнгэтэй Цагаагчин могой өдөр

  • Аргын тооллын: 2018.6.18, Даваа гараг
  • Билгийн тооллын: 5
  • Наран ургах шингэх: 04.54-20.54
  • Үс засуулбал: Эд,мал арвижна
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Сансар
Модон хохимой, Тэрсүүд давхацсан өдөр. Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top