Колумб улс өндөр боловсролтой Ерөнхийлөгчтэй боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 18

Колумб улсад ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны дүн гарсан байна. Нийт сонгогчдын 99,8%-ийн саналыг тоолсон байдлаар нэр дэвшигч Иван Дуке ялагч болсон аж.

Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос түүнийг ялсан явдалд баяр хүргэжээ. Тэрээр Дукед хамгийн сайн сайхан бүхнийг хүсээд, төрийн эрх мэдлийг шилжүүлэх явдал нягт нямбай, тайван явагдахад тусламж үзүүлэхээ амласан аж.  Энэ тухайгаа тэрээр өөрийн твиттер хуудаснаа мэдээлсэн байна.


Түүнээс гадна, улс оронд хэл амгүй, тайван сонгууль явуулахад идэвх зүтгэл гарган ажилласан хууль сахиулагчид болон сонгуулийн комиссын ажилтнуудад Ерөнхийлөгч талархал дэвшүүлжээ.

Иван Дуке бол барууны хүчнүүдээс нэр дэвшигч бөгөөд эхний шатанд 39% санал авч байв. Түүний хүчтэй өрсөлдөгч Густаво Петро зүүний эвслээс нэр дэвшин, санал хураалтын хоёрдугаар шатанд 41,81% санал авч Дуке-д ялагдсан байна.

Дашрамд дурдахад, Иван Дуке Маркес (Iván Duque Márquez) 1976 оны наймдугаар сарын 1-нд Колумбын Богота-д төрсөн бөгөөд түүний эцэг Иван Дуке Эскобар (Iván Duque Escobar) нь тус улсын уул уурхайн сайд, мужийн захирагч зэрэг хариуцлагатай албан тушаалуудыг хашиж байжээ. Иван Дуке Колумбын Sergio Arboleda University, American University-д олон улсын эдийн засгийн эрхзүй, АНУ-ын Georgetown University-д төрийн удирдлагаар, мөн АНУ-ын Harvard Business School-д суралцан төгссөн аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(78.231.9.74) 2018 оны 07 сарын 04

Pablo Escobar ednii hamaatan ter bas colombiin bogotad tursun neg nomiriin kakoin khaan

0  |  0
zochin(59.153.113.42) 2018 оны 06 сарын 18

omchtei komunizm baiguulah bolomjtoi

0  |  0
Зочин(202.179.24.154) 2018 оны 06 сарын 18

Сайн сонголт хийдэг ухаантай ард түмэн бололтой.

0  |  0
Top