Оросод хоёр дахь удаагаа бэлтгэлгүй ирж ялагдсан ГЕРМАНЧУУД

Манай гарагийн хамгийн их хөгжөөн дэмжигчидтэй спорт бол хөлбөмбөг. Гурван сая хүн амтай манайхаас эхлээд улс даяараа хөгжөөн дэмжиж, 330,000 хүн амтай Исланд хүртэл дэлхийн аваргын багтай байхаар хэчнээн сонирхолтой болох нь харагдана. Энэ жилийн аваргын төлөөх өрсөлдөөн Герман, Бразил, Франц, Испани зэрэг орнуудын дунд болно гэсэн таамаг ердийнхөөрөө л хөвөрч байв. Манай оронд мөн л хөгжөөн дэмжигчдээрээ цойлдог Германчууд тав дахь удаагийн аваргын цомоо ОХУ-ын дэвжээн дээр өргөнө гэсэн битүүхэн догдлолтой байгаа нь мэдээж.

Гэхдээ өчигдөр оройны Герман, Мексикийн тоглолт энэ жилийн хамгийн анхны шилдэг сенсаци байлаа. Тэр бүр нэр нь тодроод байдаггүй Мексикчүүд Германыг 1:0-ийн харьцаагаар буулгаж авав. Тоглолтын 90, нэмэлт гурван минутын турш Германы баг үнэндээ үлбэгэр байсан гэж хэлвэл зохино. Хэдийгээр 1 гоол оруулсан ч хамгаалалт султай Мексикийн хаалганд яаж ч хичээгээд гоол оруулж чадсангүй. Үүнийг Германчуудын азгүйтэл гэж нэрлэсэн ч болно. Учир нь зарим хөгжөөн дэмжигчид, Германчууд Орос улсад хоёр дахь удаагаа бэлтгэлгүй ирж ялагдав хэмээн хошигнож байв. Нэг нь 1945 оны Дэлхийн хоёрдугаар дайн, нөгөө нь мэдээж 21 дэх удаагийн Дэлхийн аварга.

Гэхдээ Германчууд итгэл найдвараа алдаагүй хэвээр байна. Учир нь тоглолт эхлээд ердөө л дөрөв хонож байна шүү дээ. Гитлер ялагдаж, Берлиний хана нурж, Мерседес бенз ч гэсэн эвдэрдэг л биз дээ гэх нэгэн германы фанатын үгээр тэдний дараа дараагийн тоглолтыг тэсэн ядан хүлээе. Энэ жилийн дэлхийн аварга мөн ч сонирхолтой, хоржоонтой болох нь дээ.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Ммм [ 103.57.93.21 ]      |     6-р сарын 18 -нд, 08:28 минутанд

юу гэхэв, танктай бас бөмбөгтэй Орост ирээд ялагдах юм даа.

zochin [ 122.201.23.226 ]      |     6-р сарын 18 -нд, 07:37 минутанд

basaad bna,basaad bna

Go to top of page