Мексикчүүдийн баярын доргион газар хөдлөлт үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 18

Герман -  Мексикийн шигшээ багуудын хоорондох тэмцээний үеэр Хойд Америкт орших тус оронд газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Геологийн болон агаар мандлын судалгааны институтын эрдэмтэд уг газар хөдлөлтийн боломжит шалтгаанаар хөлбөмбөгийн фанатуудын үсрэлт, цовхролтыг нэрлэсэн аж.

Газар хөдлөлтийн түлхэлтүүд орон нутгийн цагаар 1:32 /Москвагийн цагаар 19:32/ цагт Мехико районд мэдрэгдсэн байна. Харин Москвагийн цагаар 18:00 цагт эхэлсэн тоглолтын 35 дахь минутад Мексикийн довтлогч Ирвинг Лосано Германы шигшээ багийн хаалганд ялалтын гоол оруулсан билээ.

Энэхүү тоглолтын дараа мексикчүүд 3 оноо, германчууд 0 оноотой үлдсэн бөгөөд F хэсгийн өөр хоёр баг болох Швед-Өмнөд Солонгосын хөлбөмбөгчид өнөөдөр Доод Новгород хотноо Москвагийн цагаар 15:00 /Монголын цагаар 20:00/ цагт тоглоно.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.113.42) 2018 оны 06 сарын 18

GALT UUL DELHIIN HOLS

0  |  0
Lord(65.49.68.156) 2018 оны 06 сарын 18

German yaachixvaa?Neg l sonin togolloo.Ingej togolvol gertee xarina shvv de.

0  |  0
Top