Криштиан Роналдугийн гурван гоол түүнийг дахин баатар болголоо

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 18

Тайлбарлагч Балжиннямын хэлдгээр нээрээ л түүний баруун, зүүн мөрөн дээр хөлбөмбөгийн бурхан тэнгэр завилж суучихаад, зогсолтгүй 14 жилийн турш амжилт руу хөтөлсөн ч байж мэднэ. Тэр багаасаа авьяасын уурхай байж, тасархай ганган амьтан байсаан гэвэл үгүй! Тэр зүгээр л бусдаас өөр, дэндүү хөдөлмөрч, шартай, шазруун хүү байсан юм.

Бага ангийн багш нь "Чи наад бөмбөгөөрөө хоолоо олж идэхгүй ээ" гэхэд нь багш руугаа сандал авч шидэж, өөрөөс нь том биетэй хүүхдүүд түүнийг дээрэлхэхэд үргэлж илүү гарахын төлөө өөрийгөө бэлдэж, туранхай гэж хэлүүлэхгүйн тулд орой бүр гар дээрээ суниаж байв.

Спортингд тоглоод эхлэхэд нь харваад өнгөрөх од гэж, дараа нь Англид очиход нь энэ туранхай бацаан хэр хол явах вэ дээ гэж, дараа нь Испанид дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болоход нь ч түүнийг худлаа од, гурван жилийн дараа л дуусна гэцгээж байв!

Гэхдээ бусдын үгийг няцааж, тэр бэлтгэлдээ бусдаасаа хамгийн түрүүнд ирж, хамгийн сүүлд буцсаар л. Тоглогч бүрийн мөрөөдөл Аваргуудын лигт тав түрүүлэв, бүх Европуудын хүсэл Европын аваргад түрүүллээ, Мессигийн Барсатай алалцаж дээр нь гарч Испанид түрүүллээ, Баллон Дор гэх цомыг Мессиг тав авчихаад байхад нь хөдөлмөрлөсөөр, араас нь хөөж адилхан тав авлаа! Олон, олон тэмцээнд хэдэн ч удаа мэргэн бууч болж, хэчнээн ч удаа шилдэг болов.

Түүнд ганцхан авьяас заяасангүй. Тэр мөрөөдөлдөө хүрснээр эр хүн бүхний хүсч болох бүхий л амжилтад хүрэв. Шоу цэнгээн, охид бүсгүйчүүдийн эрлэгээр өргөмжлөгдөх үе байсан ч хүмүүнлэг, буяны үйлсээрээ спортынхныгоо тэргүүлэв. CR7-ийн шоуны амьдрал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Модел Ирина Шейкээс салсны дараагаар түүнийг одоо ямар алхам хийх бол хэмээн дэлхий нийт чих тавин хүлээж байв. Гэхдээ тэр тун удалгүй амьдрал зохиож, одоо дөрвөн ч хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүлтэй болоод буй билээ. 21 дэх удаагийн дэлхийн аварга болохын өмнөхөн тэрээр Испанийн шүүхээс татвараас зайлсхийсэн хэмээн 18,8 сая еврогийн торгуулиас гадна хоёр жил хоригдох ял сонсоод байсан юм. Гэхдээ түүнийг урд нь хэрэг төвөгт орооцолдож байгаагүй хэмээн тэнсэн өгчээ. Харин түүний гурван гоол Криштиан Роналдуг дахин баатар болголоо.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.31.149) 2018 оны 06 сарын 18

ПИНАЛДО ГЭДЭГ ЮМ .НЭРИЙН ЗӨВ БИЧЭЭЧ

0  |  0
Баярхүү(27.123.212.128) 2018 оны 06 сарын 18

Криштану Роналду Дэлхийн супер од мөн.Л.Месси дараа нь орно.мөн л супер од

0  |  0
Зочин(172.56.13.173) 2018 оны 06 сарын 18

Магтахаас аргагүй гайхамшигтай хөлбөмбөгчин. Супер

0  |  0
зочин (103.111.68.3) 2018 оны 06 сарын 18

Испани бол хөл бөмбөгөөр дэлхийд гайхуулдаг шүү дээ Нэг гоол хийсэн байхад бараг л гайхамшиг гэmэл 3-н гоол ...

0  |  0
зочин(103.57.92.71) 2018 оны 06 сарын 18

3 гоолыг нь амттайхан тайлбарлах юм болов уу гэж бодсийн уг нь

0  |  0
Top