Дугуй барилгын маргаан савнаасаа хальж Төрийн ордонд морилов

2018 оны 06 сарын 18

Бөхийн өргөөний дугуй барилга тойрсон маргаан савнаасаа хальж Төрийн ордонд морилов. Манай парламент ч олон бөхчүүдтэйг хэлэх үү, дотоод хэрүүлээ яая гэж байхад бөхчүүдийн маргаан ийнхүү Төрийн ордонд морилж байгаа нь ёстой илүү зүйл. Ядахад “Бөөсөнд хутга” гэгчээр хөндлөнгөөс Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл оролцохыг яана.

Өнөөдөр Дархан аварга А.Сүхбат энэ тухайд мэдээлэл хийсэн бол Дархан аварга Б.Бат-Эрдэнэ мөнхүү хариу барилаа. Үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүн хүмүүст бөхчүүдийн байшин барилга булаалдсан асуудал тийм ч хамаатай эсэхийг мэдэхгүй юм. Наанаа бөхчүүдийн ёс зүй, допинг, дүрэм журам ярьж байгаа ч үнэн хэрэгтээ дугуй барилга булаалдсан их дайн гэдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ.  Өнөөдөр бөхийн холбоо байшин барилгагүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа бол бөхчүүдийн маргаан Төрийн ордон хүртэл лав үргэлжлэхгүй, тэгэсхийгээд намдаад байх байв.

Тэгэхээр хүмүүсийн хүсэл тачаалыг хөдөлгөөд байгаа дугуй барилгыг Төрийн өмчид хураан авах хэрэгтэй. Тэгээд эд нарын хоорондоо хэрэлдэхийг нь хараарай.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бат(150.129.140.182) 2018 оны 06 сарын 21

энд шийдэж ядаад байх юу байгаа юм бэ төр тэр байшинг авчих тэгээд болоо юм биш үү

0  |  0
chinbataa zailaa(64.119.16.126) 2018 оны 06 сарын 18

tur zasag n ene heden haltar buhuntsuruuded bugded n arga hemjee avch ene buurunhii ordong turiin medeld avch niisleliin b.t.s-n gazart ug.Suhbat Chinbat Baynmunkh gesen sportiig mungunii nudeer harj bdag heseg buleg novshnuudad ugch bolohgui.durvud hytad hasag naraas mongol geh setgel hezeech garahgui.

0  |  0
зочин(122.201.24.227) 2018 оны 06 сарын 18

Нямдож гэдэг нөхөр хуулийн эсрэг ажиллаж анх үймүүлсэн. Тэгээд өөрийн тойрон хүрээлэгчдээ бий болгож өмчилж эхэлсэн. Тэгээд допинг нэрээр зарим залуучуудыг намнах оролдлого хийсэн. Ер нь харьцааны соёл боловсролос илүү болжээ. Хэн муухай бодлого явуулна түр хожоод нуран унадаг юм байна.

0  |  0
bux sonirxogch irgen(66.181.187.143) 2018 оны 06 сарын 18

А.Сүхбат битгий худлаа ярьж алцганаарай.Бөхийн хагарлыг анх 1998 оноос чи өөрөө эхлүүлсэн шүү. Өөрийнхөө зуурсан нялцгай гурилыг өөр тийш нь аваачиж битгий наагаарай.Баянмөнх хэмээх аль эрт салаад өнгөрсөн хадмынхаа хатгаасаар хачин юм ярихаа больимоор юм.Чи өөрөө ч нэр хүндээ авгай хүүхний бузраар шалбаагт хутгаж орхисон ОЛГОЙ гэдгээ мэддэг үү?Энэ асуудлаар нь УИХ-ын гишүүний ёс зүйг ярих ,цол гуншингий нь допингийн асуудлаар хураах бууруулах арга хэмжээ амаар юм даа.

0  |  0
зочин (49.0.218.143) 2018 оны 06 сарын 18

Шуналдаа хөтлөгдсөн Баянмөнх Сүхбат хүргэнтэйгээ хийж байгаа олон жилийн ажил шүү дээ. Энэ ордныг Төр авах хэрэгтэй Баттулга шийдвэр гаргаад агентлаг болгох нь зөв мэт

0  |  0
Зочин(122.201.23.226) 2018 оны 06 сарын 18

Дугуй байшингаа өөр зориулалтаар ашигла. Бөхчүүд нь цэнгэлдэхдээ барилд.МҮБХ гэж байх хэрэг алга.

0  |  0
Top