Тариачин эмэгтэйг аварга могой залгижээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 18

Индонезийн Сулавеси арлын зүүн өмнө зүгт найман метр урт аварга могойн ходоодноос тариачин эмэгтэйн цогцос олдсон байна.

Орон нутгийн оршин суугч, 54 настай Ва Тиба өнгөрөгч пүрэв гаригт өөрийн гэрээс нэг км газарт орших эрдэнэшишийн талбайгаа эргэх гэж яваад сураггүй алга болсон аж.

Түүнийг явсны маргааш өглөө гэрийнхэн нь сандралдан эрж хайж эхэлсэн бөгөөд тариалангийн талбай дээр түүний мөр, гар чийдэн, гутал нь үлдсэн байж.

Ингээд уг эмэгтэйн дүү бүсгүй нутгийн иргэдэд хандан тусламж хүссэнээр хэсэг хугацааны дараа тэд талбайн ойролцоо газарт ходоод нь цүдийсэн асар урт аварга могой олж харсан байна.

Найман метр урт могойг тэд хөнөөгөөд задлахад дотроос нь алга болсон эмэгтэйн цогцос гарч ирсэн аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top