Далайд гарцгүй орнууд хамтран стратеги боловсруулахыг Шадар сайд Ө.Энхтүвшин уриаллаа

2018 оны 06 сарын 19

БНСУ-ын Сөүл хотын орлогч дарга Юн Жүн Бён тэргүүтэй төлөөлөгчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой уулзаж, 3 дахь удаагаа Сөүл хотын даргаар сонгогдон ажиллаж байгаа ноён Пак Вонсүны мэндчилгээг гардуулан өгч, хотуудын харилцааны талаар санал солилцлоо.

“Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум нь хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж буй туршлагаа хуваалцаж, бүс нутгийн хэмжээнд хамтран шийдвэрлэх асуудлаар санал солилцож, зөвлөмж гарна. Сөүл хотын захиргаа форумд “Сөүл хотын агаарын чанарын хяналтын бодлогууд” сэдвээр илтгэл тавьж, өөрийн хотын сайн туршлагаас хуваалцаж байгаад талархаж байна. Энэ удаагийн форум амжилттай болж, бүс нутгийн хотууд хамтдаа хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэллээ. Улаанбаатар хот цаашид тус форумын үйл ажиллагааг тогтмолжуулан Нарийн бичгийн дарга нарын газрыг хотдоо байгуулах санал гаргаж байгаагаа ч онцолсон юм. 

“Эгч дүү хотуудын харилцаа өргөжин тэлж байгаагийн зэрэгцээ хоёр хотын хамтарсан ажлын хэсгийн судалгаа, шинжилгээнд тулгуурлан төсөл, хөтөлбөрүүд олон салбарт хэрэгжүүлж байна. Сайшаалтай нь дээрх хөтөлбөрүүд үр дүнтэй, ажил хэрэг болж байгаад Сөүл хотын зүгээс талархаж байгаагаа илэрхийлье. Есдүгээр сард Сөүл хотод болдог урлаг соёлын нэр хүндтэй фестивальд Улаанбаатар хотын өргөн бүрэлдэхүүнтэй баг, уран бүтээлчдийг оролцуулах хүсэлтийг Сөүл хотын дарга Пак Вонсүн танд уламжилсан. Учир нь Улаанбаатарын уран бүтээлчдийн дэглэсэн тоглолтууд үзэгчдийн таашаалд нийцэж, өндрөөр үнэлэгддэг” гэдгийг БНСУ-ын Сөүл хотын орлогч Юн Жүн Бён хэллээ. Энэ удаагийн форумд Сөүл хот өндөр ач холбогдол өгч байгаагийн зэрэгцээ Зүүн хойд Азийн 4 дэх удаагийн форумыг зохион байгуулах эрх авахаар өрсөлдөнө гэдгээ хэлсэн юм. Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын шинэ технологи бүхий төслийг Сөүл хот дэмжин ажиллана гэдгээ мөн илэрхийллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top