Үйлдвэр бариад өгөөч гээд гуйж байсан гишүүн харсан уу ???

2018 оны 06 сарын 19

Ганц энэ удаагийнх ч биш цаг цагийн сөрөг хүчин ард түмэндээ жигтэйхэн хайртай болж, хийж бүтээхийн их хүслээр жигүүрлэн байн байн хэвлэлийн хурал зарлана. Тэдний цэцэн цэлмэг, ухаантай болно ч гэж юу гэхэв. Эгэл дорд биднийгээ өрөвдөхдөө уйлан дуулна, ядуу дорой явуулж байгаа эрх баригчдаа хараан зүхнэ гээд их юм болно. Тэгэхээр дор ямар ч шаардлагагүй тэднийг “уйлуулаад” байгаа хэдхэн жишээ татъя. 

Ард түмэн юу ч дуугараагүй байхад “татвар нэмлээ” хэмээн хошуу цорвойн хэвлэлийн хурал зарлана, 20 хувьд шигшигдэж үлдсэн ээжүүд “хүүхдийн мөнгөө авна” гээгүй байхад “нийт хүүхдийн 20 хувьд мөнгө олгохгүй” гэлээ хэмээн хэвлэлээр нэг цухирах, сүүлдээ “эрх баригчид хүүхдүүдээ алагчилж үзлээ” хэмээн бүр уйлаад тайвширч өгөхгүй хэцүү. Энэ мэт асуудлаар хөөцөлдөөд бүтэхгүй болохоор нь “Засгийн газар юу ч хийхгүй байна, ерөөсөө Засгийн газрыг огцруулж хариуцлага тооцно” гээд л Монгол Улс даяар баахан уйлна. Тэгэхээр нь нохой арга хэрэглэн “Засгийн газраас хоёр сайдыг огцруулна” хэмээн баахан хүчингүй баримт дэлгэн дөвчигнөв. Сүүлдээ арга нь барагдаад “ард түмний амьдрал туйлын ядуу байна, яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм” гээд баахан “уйлав”. Түмэн олны дийлэнх хэсэг нь ядуу байхыг өөрсдөө хамтдаа хийсэн ч ичихгүй ийн “мэгшинэ”.

Энэ мэтээр өдөр бүхэн л ард түмэндээ хайр зарлах авч, эрх баригчид нь ч тоохгүй, ард түмэн нь эргээд тэднийгээ өрөвдөнө. Өөрсдөө эрх барьж байхдаа ч тоож байсан өдөр үгүй гэдгээ ор тас мартана. Уг нь өдөр бүхэн сануулж уйлж байх ёстой асуудал Монгол Улсад дүүрэн байна. Нэн тэргүүнд тал талд тавьсан их өрийн асуудлыг нэг ч сөхөхгүй байгаа нь хачирхалтай. Яагаад гэхээр өөрсдөө хамтрахдаа хамтарч, дангаараа тавьсан өр ч энд хамаарах учир ерөөсөө энэ тухай уйлан дуулан ярихгүй, бас нохойтно.  

Тэр тусмаа “Монгол Улсад нэг ийм үйлдвэр яаралтай барих хэрэгтэй байна” хэмээн өдөр бүхэн хэвлэлийн хурал зарлаж, сонин хэвлэлээр төлбөртэй мэдээлэл тараалгаж байсан түүх байна уу. Сэтгүүлчдийг цуглуулаад, “Манай улсад нэн шаардлагатай Хөнгөн үйлдвэр барих хэрэг байна. Үнэ өртөг ч гайгүй. НӨАТ шингэсэн эцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Сэтгүүлчид та бүхэн минь нэг дэмжээд өг” хэмээн аминчлан гуйж байсан түүх байна уу гэвэл хэн ч байхгүй гэнэ.   

Ийнхүү ургахын улаан нарнаас уул уулын цаагуур наран шингэх хүртэл улстөржиж, унтах нойрондоо ч халууран зүүдлэх болсныг “цаг үеийн нэгэн өвөрмөц хэсэг”, “маш сонирхолтой цагт амьдарч байна” хэмээн тайлбарлах болжээ. Ямар учиртай гээчийн цаг үед амьдарч байгаа хэрэг вэ.  

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(150.129.140.58) 2018 оны 06 сарын 20

mun bichih yamaa olov oo estoi yamarch herggui yam bichij uhaandaa erih barigchidaa shuumjluulehgui gej baigaa uhaantai yam uu daa nohoi doloo gej

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 06 сарын 19

ene eroosoo yamarch chadvargui tor

0  |  0
ЗОЧИН(103.9.90.50) 2018 оны 06 сарын 19

Күэ бүр арай дэндүү! Тэр 20к юу юм бэ? Ганц таваг хоолны мөнгө хүрэхгүй мөнгийг бүх хүүхэд тараана гэж улсын ( ард түмний хөлс, цус, нус нулимс шингэсэн татвар ) мөнгийг уут уутаар нь цацаж байхаар 1 ш хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль барина биз дээ..? Хэн эднүүсээс 20к төгрөг өгөөч гээд гуйгаад байгаа юм бээ? Хүүхэд өвдөөд нүдэн дээр үхлээ, хүүхэд харах хүнгүй байна, сургууль цэцэрлэг олдохгүй байна гээд уйлж дуулаад л байгаа биз дээ?? МАНАН-гийн хувхай луйварчид, төрд шургалсан хувалзнууд! АРДЫН НУРУУН ДЭЭР УУТ УУТ ӨР ҮҮРҮҮЛСЭН АРЧААГҮЙ ФЕОДАЛУУД! ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ!

0  |  0
зочин(112.72.14.0) 2018 оны 06 сарын 19

тэгэж тэнэгтэх гишүүн байхгүй түүхэнд гурванхан гишүүн санал гаргаж байсан бусад наймаачин гишүүд барьж идсэн

0  |  0
иргэн(202.179.25.120) 2018 оны 06 сарын 19

эд нараас тийм Ухаалаг, Эх оронч санаачлага гарах уу, Наадул чинь зүгээр Өөрсдийнхөө Эрх ашгийн үүднээс Төрийн өндөр албаруу улайран зүтгэсэн Улс тэгээд Улс орондоо хэрэгтэй Үйлдвэр барина гээд суухуу,

0  |  0
Nuurschin uushig(202.9.40.130) 2018 оны 06 сарын 19

Urd heseg Ereend, hoid heseg Ulaanuded dagaar or. Heden uhernuud tegj baij l hun durs ruu duhnu.

0  |  0
Top