Японы Осака мужид тохиолдсон хүчтэй газар хөдлөлтийн дараа нүүлгэн шилжүүлэлтийн төвүүдэд 1500 гаруй хүн үлдсэн аж. Энэ тухай NHK телесуваг мэдээлжээ.
Арлын газар нутаг дээр оршдог дунд сургуулиуд болон засаг захиргааны байруудад 300 гаруй цэгүүд нээгдсэн бөгөөд тэдгээрт байрлаж байсан хүмүүсийн ихэнх нь газар хөдлөлтийн аюул давтагдахаас айн гэртээ харих хүсэлгүй байгаа бололтой.
Дашрамд дурдахад, энэ сарын 18-нд буюу өчигдөр Японы Хонсю арлын баруун өмнөд хэсэгт 6,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Түүний голомт Осака мужийн хойд хэсэгт 13 км гүнд тохиолдсон аж.
Газар хөдлөлтийн уршгаар дөрвөн хүн амь үрэгдэн, 360 орчим хүн бэртэж гэмтсэн байна. Одоогийн байдлаар, аврах албад газар хөдлөлтийн хор хохирлыг арилгаж байгаа бөгөөд цаг уурын удирдах газрын мэдээлснээр, өнгөрсөн хоногуудад Осакад янз бүрийн магнитудын хүчтэй 26 доргилт чичиргээ бүртгэгджээ.
Газар хөдлөлтийн идэвхжил тухайн бүс нутагт долоо хоногийн туршид үргэлжилж болзошгүйг мэргэжилтнүүд сэрэмжлүүлсэн байна.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
mnkhnar eej