МУСТА Т.Ганхуяг таалал төгсчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 19

 

ЭМГЭНЭЛ

Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, дууны найруулагч Түдэвваанчигийн Ганхуяг
/1968-2018 /

Улсын Драмын Эрдмийн Театрын дууны найруулагч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Түдэвваанчигийн Ганхуяг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр таалал төгсч, театрын урлаг, уран бүтээлчид, түүний гэр бүл, үр хүүхэд, ах дүү төрөл, төрөгсдөд хүнд гарз тохиолоо.
Т.Ганхуяг нь 1968 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 1976-1986 онд нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургуулийг төгсөөд тус театрт дууны оператор найруулагчаар ажиллаж байлаа.

Тэрбээр 1986-2016 онуудад театрын тайзнаа тавигдсан У.Шекспирийн “Ромео & Жульетта”, “Ричард ван”, А.П.Чеховын “Цахлай”, Софоклын “Эдип”, В.Хюгогийн “Парисын дарь эхийн сүм”, Д.Равжаагийн “Саран хөхөө”, С.Жаргалсайханы “Хаан түүх” I, II, III, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, “Атга нөж”, Д.Намдагийн “Оролмаа”, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний, орчин үеийн болон хүүхдийн 80 гаруй уран бүтээлүүдэд дууны оператор, найруулагчаар ажилласан.

Т.Ганхуягийн театрт ажилласан ур чадвар, хөдөлмөр зүтгэлийг хамт олон төр засгаас өндрөөр үнэлж 2013 онд “Алтан гадас” одон, 2011 онд Монгол Улсын Засгийн газрын шагнал “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 2001 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу” алтан медаль, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2011 онд Сүхбаатар дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнасан.
Т.Ганхуягийн театрын урлаг, уран бүтээл, хамт олноо гэсэн чин сэтгэл, эелдэг найрсаг, бүтээлч зан чанар, гэгээн дүр төрх нь гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, мөр зэрэгцэн хамтран ажиллаж байсан уран бүтээлчид хамт олны зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(45.117.35.17) 2018 оны 06 сарын 20

Ум ма ни бад мэ хум

0  |  0
unshigch(92.249.211.58) 2018 оны 06 сарын 19

Um sain amgalan boltugai

0  |  0
Top