Tesla-гийн шатсан цахилгаан машиныг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 19

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний газар Tesla компанийн цахилгаан машин шатсан явдлыг шалгуулахаар мэргэжилтнүүдээ Калифорни муж руу илгээжээ.

Найруулагч Майкл Моррисын эхнэр өөрийн твиттер хуудсаар дамжуулан, нөхрийнх нь Tesla Model S загварын автомашин Лос-Анжелесийн орчимд замын хөдөлгөөнд оролцож явахдаа шатсан тухай өмнө нь мэдээлсэн билээ.

Тэрээр ослын видео бичлэгийг тавиад, азаар хэн нэгэн түлэгдэж гэмтээгүй тухай мэдээлсэн байна.

Харин  Tesla компанийн төлөөлөгчид уг ослыг “байж боломгүй ер бусын” хэмээн нэрлээд, өөрсдийн зүгээс арга хэмжээ авахаа амласан гэнэ.


Tesla компанийг 2003 онд бизнесмэн Илон Маск үүсгэн байгуулсан бөгөөд анх Tesla Motors нэртэй байснаа дараа нь Tesla хэмээн нэрлэжээ. Тус компанийн Төв байр АНУ-ын Калифорни мужийн Пало-Альто хотод байрладаг.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(59.153.115.141) 2018 оны 06 сарын 20

MUNHNIIN HODOLGUUR HIICHIHSEN OLIGARHUUD DEMJEEGUI DARAMTALSAN

0  |  0
Top