Дэлхийн хамгийн ухаантай хүний IQ 250-300 байсан гэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 24

Уильям Жеймс Сидис гэгч энэ эр 1898.04.01-нд Нью-Йоркт төржээ. Украинаас гаралтай еврей гэр бүлийн хүүхэд байв. Эцэг эх нь мэргэжилдээ өндөр ур чадвартай хүмүүс байж. Эцэг Борис Сидис нь Харвардын Их сургууль сэтгэл судлал заадаг Америкийн урдаа барьдаг сэтгэл зүйлчийн нэг. Харин ээж Сара нь Бостоны Анагаахын Их сургуулийг төгссөн хэдий ч хүүхдийнхээ хүмүүжилд анхааран мэргэжлээ орхижээ.

Тэд хүүгээ өөрсдийн сурган хүмүүжүүлэх арга барил, мэдлэг боловсоролоо ашиглан жинхэнэ гени болгохыг зорьжээ. Хүү 18 сартайдаа «Нью-Йорк Таймс» сонинг уншдаг болжээ. Харин зургаатайдаа Уильям аль хэдийн богино өгүүллэг, шүлэг бичдэг болоод байлаа. Найман нас хүрэхэд тэр дөрвөн ном бичээд байсан юм. Түүний IQ-г 250-300 хэмээн тогтоосон байдаг. Энэ нь өнөөгийн хамгийн дээд амжилт гэдэг хэвээрээ байгаа.

11 настайдаа У.Ж.Сидис харвардад элсэн орлоо. Америкийн түүх, сансар судлал, сэтгэл судлалаар түлхүү суралцав. Сидис галт тэрэгний тасалбар цуглуулагч, тээврийн хэрэгсэлийн судалгаа хийдэг байжээ. Тэр 40 хэл мэддэг /зарим эх сурвалжууд 200 ч гэдэг/ тэдгээрээсээ чөлөөтэй орчуулга хийдэг байсан. Дэлхийн хэмжээний гени Сидис нь 1944 онд 46 насандаа тархиний цусан хангамжийн дутагдалаар Бостонд нас баржээ.

Факт:

•               Уильям ой гарантаа байхдаа бичиж сурсан

•               Дөрөвтэйдөө Гомерийг эх хэл дээр нь уншиж дуусгасан

•               Зургаан настайдаа Аристотелийн гүн ухааныг судалж байсан

•               4-8 насандаа дөрвөн ном бичсэн. Нэг нь анатомын тухай

•               Долоотойдоо Харвардын Их сургуулийн анаагаахын ангид анатомоор шалгалт өгсөн

•               Найман настай байхдаа англи, латин, грек, орос, иврит, франц, немеци зэрэг найман хэл мэддэг байсан. Мөн өөрөө нэг хэл зохиосон.

•               Насанд хүрсэн хойноо 40 хэлтэй болоод байсан.

•               11 настайдаа Харвардад элсэн математикийн дугуйлангийнханд лекц уншиж байлаа.

•               Харвардыг 16-тайдаа төгссөн

Slava

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top