Саудын Арабын хөлбөмбөгчид сууж явсан онгоц шатжээ

Хөлбөмбөгчдийн сууж явсан онгоц Дон дахь Ростов руу нисэх замдаа агаарын орон зайд нэг хөдөлгүүр нь шатсан тухай Mirror мэдээлжээ. Саудын Арабын хөлбөмбөгчид тус хотод Уругвайн шигшээ багтай тоглохоор явж байж.

Онгоцонд шаталт явагдсан хэдий ч Дон дахь Ростов хотын нисэх буудалд амжилттай газардсан байна.

“Онгоцны хөдөлгүүрт гарсан техникийн саатлын уршгаар” хэн нэгэн гэмтээгүй хэмээн Саудын Арабын төлөөлөгчид мэдэгджээ.


Саудын Араб-Уругвайн шигшээ багийн тоглолт 20-ны өдөр буюу маргааш явагдана.

Дашрамд дурдахад, Хөлбөмбөгийн ДАШТ-ийн нээлтийн тоглолт дээр Саудын Арабын багийг Оросын хөлбөмбөгчид 5:0 харьцаагаар бут ниргэсэн билээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

зочин [ 103.10.21.112 ]      |     6-р сарын 20 -нд, 02:21 минутанд

Саудын Араб -ын буруу алга байна Египет бас л 3-0-р хожигдох шахлаа шүү дээ Салах ирээд ч нэмэр бараг болсонгүй

Нac [ 202.179.26.237 ]      |     6-р сарын 19 -нд, 19:55 минутанд

Анхны тэмцээнд хожигдсон тамирчдаа шийтгэнэ гээд байсан , цаанаасаа шийтгэл нь ирж дээ,саудын арабынхан

ЗочинХ.Т [ 64.119.21.241 ]      |     6-р сарын 19 -нд, 14:49 минутанд

Ус уух хувьтай , азтай хүмүүс юм даа.

Go to top of page