О.Батнасан:Бид ингэж Аж ахуйн нэгжүүдээ басамжилж болохгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 19

Өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нараас өргөн мэдүүлсэн “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих хуулийн төсөл”-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлгээр тус хуулийн төслийг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ. Ингээд УИХ-ын гишүүн О.Батнасангийн байр суурийг сонирхосон юм.

-Байнгын хорооны гишүүд хуулийн төслийг хэдийгээр 100 хувь дэмжиж байгаа ч зарчмын зөрүүтэй байр суурь илэрхийлж байгаа гишүүд цөөнгүй харагдлаа. Түүний нэг нь та учраас тодруулахгүй юу?

-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын өргөн барьсан “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих хуулийн төсөл”-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хуулийн төслөөр жижиг дунд үйлдвэрлэгчид нэлээд таатай орчинг бүрдүүлэх байх гэж харж байгаа учраас гишүүд санал нэгтэй дэмжиж байна. Жилийн борлуулалтын босго хэмжээ 2.5 тэрбум төгрөг хүртэл байх юм бол салбар харгалзахгүй нэг хувийн татвар төлнө гэсэн заалт тусгаж өгсөн байгаа. Зарчмын зөрүүтэй санал гэвэл Засгийн газар Аж ахуйн нэгжийн Орлогын албан татварын тухай хуулийн төслийг оруулж ирэхдээ жилийн борлуулалтын хэмжээ 50 сая гэж заасанд хамаг учир байгаа юм.

-Яагаад?

-Жилийн боруулалтын хэмжээ 50 сая төгрөг гэдэг бол өдөрт 140 орчим мянган төгрөгийн боруулалт хийнэ гэсэн үг. Өдөрт 140 мянган төгрөгийн борлуулалт хийнэ гэдэг манай Аж ахуйн нэгжүүдэд хэтэрхий жиижг асуудал, бид ингэж Аж ахуйн нэгжүүдийг басамжилж болохгүй гэж хувь гишүүний хувьд үзэж байна.

-Эдийн засгийн таагүй байдал үргэлжилж байгаа учраас Засгийн газар ийм хуулийн төсөл оруулж ирсэн юм болов уу?

-Үгүй. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг тэлсэн, чамгүй ч өсөлттэй байна. Манай эдийн засгийн тэлэлттэй уяалдуулсан хуулийн төсөл боловсруулах ёстой байсан. Тэгэхээр Аж ахуйн нэгжүүдийн жилийн борлуулалтын хэмжээ 2.5 тэрбум төгрөг байх юм бол нэг хувийн татвар оногдуулна гэдэг заалтыг Засгийн газраас хүлээн зөвшөөрөх ёстой.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.94.18) 2018 оны 06 сарын 20

oron nutgiin biy daasan baidal terguunii

0  |  0
зочин(112.72.14.48) 2018 оны 06 сарын 19

энэ жижиг аж ахуйн нэгжийн хийсэн бүтээгдхүүнийг авах чадамжтай айл өрх хэд бол хүүхдийн мөнгөн дээр бараг монгол улсын талаас илүү айл өрх тогтож байгаа шүү дээ үнэн инээдтэй эдийн засгын өсөлт дээгүүрээ дуусдаг байх ард түмэнд наалдаж байгаа юм бараг байхгүй гэхэд болно өөдөөс цалин энэ тэр гэж ярих байх ажил хийсэн юм чинь авч таарна

0  |  0
Top