Олныг шуугиулсан хуримын шоу ”Zaisan Hill Event Hall”-д болжээ

2018 оны 06 сарын 20

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд нэгэн хосын хуримын шоу нэлээд газар аван түгсээр байгаа юм. Энэ бол Zaisan Hill Event Hall-д болсон хурим. Зохион байгуулалтын тухайд гэвэл Event Masters company ажиллаж, “Аяыг таа шоу”-ны хөтлөгч байсан гэдгээр нь Та бидний сайн мэдэх М.Дорждэрэм найруулан тавьжээ.

Дэлхий дахинаа алдартай Нарны циркийн жүжигчин Б.Ганжуур, Т.Дэлгэр нарын гайхамшигт хуримын хэсгээс үзээгүй хүн цөөхөн биз ээ. Тэдний тухай цахим орчинд “Баячуудын хүүхдүүдийн хурим” гэсэн тайлбартай оруулсан нь ташаа байв. Тэд өөрсдийн хөдөлмөр хүчээр, ах дүү, аав ээжийнхээ дэмээр амьдралд тохиох энэ гайхалтай хуримын ёслолоо нэр төртэй, гайхам сайхнаар тэмдэглэн өнгөрүүлсэн нь энэ аж. Харин боломжийг олгосон газар бол Зайсан Хилл Event Hall байжээ. Монгол хуримын тогтсон хэв маягийг хэрхэн эвдэж, ямар гайхамшгийг дурсамж болгон үлдээж, бусдад үлгэрлэж болохыг гагцхүү энэ удаагийн хурим олон нийтэд бэлхэнээ харуулж чадлаа.

"Эндээс бичлэг үзнэ үү"

Энэ бол эхний жишээ. Зайсан Хилл Event Hall цаашид илүү сонирхолтой бүхнээр цахиур хагалан гарч ирэхэд хэзээд бэлхэн байгаагаа хэлж дуулгаж байна. Хуримын ёслолын найруулагчаар ажилласан М.Дорждэрэмийн “Хэрвээ зүгээр л атаархаад байгаа бол ах дээрээ хүрээд ир үүнээс ч илүү хурим зохион байгуулаад өгч болно шүү!!! Продюсер М.Дорждэрэм” гэсэн үгийг энэ далимд эгэл түмэндээ дайя.

 

Улаанбаатарт олон улсын түвшний томоохон урлаг соёлын үйл ажиллагаа, дотоодын янз бүрийн шоу, концерт, урлаг, спортын тоглолт, үзэсгэлэн яармаг, хүлээн авалт хийх зай талбай бүхий стандартад буюу олон улсын жишигт нийцсэн multifunctional танхим ийнхүү бидний өмнө үүдээ нээлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (77.111.245.11) 2018 оны 06 сарын 23

1. Зайсан Хилл, Дорждэрэм -ийн сурталчилгаа л байна. 2. event-ийн чимэглэлийг нэг компани, гэрэлтүүлэг хөгжмийг нэг компани, catering-г нэг өөр компани гээд л олон байгууллагууд оролцдог нь ойлгомжтой. 3. Бүх санаа, уран сэтгэмж нь хуримын хосын өөрийнх нь гэcэн Бусдын хөдөлмөрийг далдлаад, ганцын оролцоог дүвийлгээд энэ сайт худалдагдсан юм уу?

0  |  0
Ума хум(27.123.214.117) 2018 оны 06 сарын 21

Ном сайн уншуулдаа хүүхдүүд минь. Хэл ам хэцүү шүү

0  |  0
emka(112.72.14.23) 2018 оны 06 сарын 20

tasarhaibolje , muusain ataachdiin sheesiig ni goojuulaad og

0  |  0
zochin(66.181.185.174) 2018 оны 06 сарын 20

Сайхан хосуудад аз жаргал хүсье! Хуримыг ингэж гоё дурсамж дүүрэн, өвөрмөц хийх хэрэгтэй.

0  |  0
Top