Ял эдэлж байгаа долоон хүүхэд ЭЕШ өгчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 20

ЭЕШ-ын эргэн тойрон дахь мэдээллээс хүргэж байна.

Салбарын сайдын өгсөн мэдээллээр  "Энэ хичээлийн жил улсын хэмжээнд хамгийн олон төгсөгчтэй жил байлаа. Өмнө нь дунджаар 18-21 мянган хүүхэд төгсдөг байсан бол энэ жил 43800 гаруй хүүхэд төгссөн. Тэд 49 шалгалтын төв дээр хуваарилагдаж шалгалтаа өгч байна. Яамнаас хүүхдүүдийг хохироохгүй байх тал дээр анхаарч ажилласан. Бүртгэлдээ маш сайн хамрагдсан. Ямар нэгэн зөрчил гараагүй. Өөрөөр хэлбэл, олон хүүхэд хохирсон, том гомдол одоохондоо алга. Гэхдээ Боловсролын үнэлгээний төвд 10 хүүхэд гомдол гаргасан. Тэдний долоо нь шалгалтаасаа хоцорсон. Та бүхэн мэдэж байгаа өчигдөр Яармагийн гүүр дээр томоохон осол болсон. Түүнээс болж зам түгжирч, хэдэн хүүхэд шалгалтаасаа хоцорсон байна лээ. Харамсалтай нь, хоцорсон хүүхдүүдээс дахин шалгалт авах хууль, журам одоохондоо алга" хэмээн онцоллоо. 

Элсэлтийн ерөнхий шалгалт үргэлжилж байгаа энэ үед анхаарал татсан өөр нэгэн мэдээл байна. Тодруулбал, энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтын онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс шалгалт авах орчинг нь бүрдүүлж өгчээ. Нийт хөгжлийн бэрхшээлтэй 16 хүүхэд элсэлтийн шалгалтаа өгсөн. Түүнчлэн ял эдэлж байгаа долоон хүүхэд хянагчтайгаа хамт ирж шалгалтаа өгсөн байна. Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр дуусна. Долоо хоногийн дараа шалгалтын дүн гарна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zulaa(103.229.123.213) 2018 оны 06 сарын 20

Huurhiin

0  |  0
Top