79 дүгээр сургуульд ажлын хэсэг томилогдон ажиллаж байна

2018 оны 06 сарын 20

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд энэ сарын 18-ны өдөр 11 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шуурхай ажлын хэсэг байгуулан, хэргийн учрыг олж яаралтай холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгосны дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Боловсролын газраас мэргэжлийн хүмүүс газар дээр нь энэ сарын 19, 20-ны өдрүүдэд ажиллаж байна. Ажлын хэсэг маргааш дүгнэлтээ танилцуулах аж.

79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайг 2012 онд Баянзүрх дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Баянзүрх тохижилт" ХХК хийж гүйцэтгээд, тухайн оны арваннэгдүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Үүнээс хойш сургуулийн өмчид бүртгүүлжээ.

Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл "Холбогдох мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг хоёр дахь өдрөө ажиллаж байна. Бид нөхцөл байдлын талаар тал бүрээс нь дүгнэлт хийх зорилготой ажиллаж байна. Бага, дунд боловсролын тухай хуульд ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрх, үүргийг зааж өгсөн байдаг. Сургуулийн ойр орчмын аюулгүй байдлыг хангах, гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авах зэрэг үүрэг хүлээхээр зааж өгсөн. Ажлын хэсгийн дүгнэлтээр бүх зүйл тодорхой болно" хэмээлээ.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс холбогдох хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Ажлын хэсгийнхэн талгийгаачийн ар гэрийнхэнтэй нь уулзаж эмгэнэл илэрхийлж, хүлцэл өчсөн байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.183.145) 2018 оны 06 сарын 20

odoo erunxiiduu mongolchiudiin es surtaxuun erunxiilug ch UIX-n gishuud -eesee exleed doroitchixsonsuuldee muu muuxai zuiliig xyatad ruu chixdeg bolsoneniig deerees ni avaad ers shinechlel xiix xeregtei odoo tegeed erunxiilugchiin zasaglal togtoox xeregtei es surtaxuunaa zasiya gevel togtoltsoogoo uurchlux xeregtei. sotcializmd iim es surtaxuuntai xun baiggagui yum shuu odoo mongolchuud xudal ch xulgai ch luivarxhin bolj dee

0  |  0
зочин(66.181.161.23) 2018 оны 06 сарын 20

ийм өндөр сараалжин ногоон хашаанууд их байх юм 23-рсургуулийн баруун талын байрны сагсны шидтэй хашаа үргэлж цоожтой бага ангийн хүүхдүүд 5-6өндөр хашаан дээгүүр авиран давж орж тоглож байх юм. ТАлбай тоглуулөх гэж барьсан бол хаалгыг нь цоожлохгүй онгорхой орж гарахад чөлөөтэй байлгамаар юм.ЭДГЭЭР тоглоомын талбайдах хашаануудаа хэрхэн ашиглаж буйг хариуцсан алба хаагчид яваад үзмээр юм.цоожилчоод хүүхэд тоглуулахгүй юм бол авч зай болмоор.жоахан хүүхдүүд сараалжнүхээргарааа зуураад авираад байсан.хүүхдийн орчин аюулгүй байхыг маш анхаармаар

0  |  0
зочин(66.181.160.70) 2018 оны 06 сарын 20

Дархан уул аймгиын 15 сургуулийн захирал эрхлэгч хоёр нь авилага нэхээд бна шүү боловсролын сайдаа??!! анхааралдаа аваарй, энийг уншиж бгаа 15 ын бхгш бвал захирал эрхлэгч 2тоо хэлээрэй

0  |  0
irgen(202.9.47.177) 2018 оны 06 сарын 20

UM MANI BAD MI HUM. MONGOLDOO DAHIN TORJ URT NASLAARAI

0  |  0
ЗОЧИН(202.131.228.131) 2018 оны 06 сарын 20

ЕР НЬ ХОТЫН ДАРГАА, ХАА САЙГУЙ Л ИЙМ САРААЛЖИН ТӨМӨР ХАШААТАЙ БОЛСОН ШҮҮ ДЭЭ. ЗАМАА ХАР ТАМ. БАЙШИНГИЙН ХООРОНД БОЛ БҮҮР ТАМ. ХОРООНЫ ДАРГА НАРЫН ЦАЛИНГ ХААЖ, НЭГ САРЫН ЗАМ ЗАСАХ АЯН ЗОХИОВОЛ АРД ТҮМЭН БАЯРЛАХ БОЛНО.

0  |  0
zochin(66.181.176.143) 2018 оны 06 сарын 20

Bolobsroliin said ta bolobsroliin baig. n ajliig yaj saijruulakh be chadbar algaa, garsan hkono ni arga hkemjee abahk chini said MUNDAGIIKH bish shuu ajlaa hkiihkgyi said, er. saidiig hkurdan eerchil

0  |  0
Top