ДАШТ-2018: Царайлаг хөгжөөн дэмжигч бүсгүй порно-од байжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 21

“Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болсон ДАШТ-2018 тэмцээний нээлтийн ёслол дээр Russia бичигтэй богино цагаан майк өмсөж, хоёр гартаа оросын далбаа барьсан бүсгүйн зураг даяар тархан, түүнийг оросын хамгийн царайлаг хөгжөөн дэмжигч хэмээн хэвлэл мэдээллээр шуугиж байсан билээ.

Харин интернет хэрэглэгчид уг бүсгүйг хэн болохыг дор нь тодруулж чаджээ. Түүнийг нэрийг насанд хүрэгчдэд зориулсан сайтууд дээр байхыг олсон байна. Тэрээр нэлээн алдартай порно-од аж.

Энэ бол 28 настай, Наталья Немчинова гэх бүсгүй бөгөөд насанд хүрэгчдийн кинонд тоглохдоо Наталья Андреева, Делайя Джи, Даника, Аманда, Ася, Аннабель гэх нууц нэрүүд хэрэглэдэг юм байна.

Порно сайтууд Натальяг эрэлт хэрэгцээтэй загвар өмсөгч, свинг-үдэшлэгийн од хэмээн дүрсэлжээ. Бүсгүй анх 2016 онд зураг авалтад оролцсон бөгөөд түүнээс хойш Playboy сэтгүүлд зориулан зургаа авахуулж, хаалттай үдэшлэгүүдэд байнга оролцдог болсон гэнэ.

Наталья “Мисс Москва-2007” уралдааны ялагч болж байсан, мөн хөлбөмбөгийн улаан хорхойтон юм байна. 2016 онд Францад болсон Европын аварга шалгаруулах тэмцээний индэр дээр тэрээр зургаа авахуулсан аж.

Дашрамд дурдахад, Британийн Daily Mail ДАШТ дээрх хөлбөмбөгчдийн хамгийн үзэсгэлэнт эхнэрийг шалгаруулахад эхний байранд Оросын “Зенит”-ийн хагас хамгаалагч Александр Ерохины эхнэр Вероника Ерохина орсон байна. Мөн “Мисс Мундиаль-2018” уралдааны ялагч, хамгийн үзэсгэлэнтэй хөгжөөн дэмжигч эмэгтэйг энэ сарын 14-нд шалгаруулахад бельги бүсгүй Зоэ Брунет тодорсон аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Roos(49.0.218.55) 2018 оны 06 сарын 27

Ok goe uma

0  |  0
Top