ГҮҮ СУВАЙРВАЛ АЗАРГАНЫ МУУГИЙНХ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 21

УИХ-ын нэр хүнд улам л шороотой хутгалдах боллоо. Хийж буй үйлдэл, гаргаж буй шийдвэр бүр нь олон нийтийн элэг доог, эгдүүцэл зэвүүцлийг төрүүлж байна. УИХ-ын гишүүдийн ёс зүй улс орны хамгийн амин чухал асуудал болж хувирчээ. Уг нь энэ парламентийг түүхэн дэх хамгийн засаг замбараатай, эмх цэгцтэй танхим байх болов уу гэсэн хүлээлт байсан. Учир нь УИХ-ын 72 суудлын 62-ыг нэг нам дангаараа эзэмшиж буй ийм нөхцөлд олигтойхон чанга дуутай, оройлох чадалтай дарга бол зангидсан гар шиг базаад, удирдаад явчих боломжтой. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд дэндүү унхиагүй байгаагаас болж, энэ парламент түүхэнд байгаагүй дорой, буурай, бузар нэр хоч зүүж үлдэх нь ээ. “Гүү сувайрвал азарганы муугийнх” гэж үгтэй юм.


Энэ парламентын хамаг л лай ланчиг, хараал жатга, муу дэв бүхэнд М.Энхболд хариуцлага хүлээх учиртай гээд хэлчихвэл хэтрүүллээ, эсвэл хэхэрлээ гэж эгдүүцэх нэгэн гарах л байх. Гэвч тэргүүлж буй танхим нь хөл толгойгоо алдаж, Монголын төрийн толгой дээр оймс бандаашны хэрүүл хийгээд сууж байгаад энэ хүн нэгд ичих хэрэгтэй. Хоёрт, энэхүү завхарсан, завхайрсан бүгдэд ядаж хариуцлага хүлээдэггүй юм аа гэхэд, тайлбар хийж байр сууриа илэрхийлэх ёстой санагдана. Гэтэл биеэ оторлосон бурхи шиг таг дуугүй. Бид түүнийг гүнгэрваатай бурхан шиг тэр дээр зоолоод, таргалаад, таг дуугүй, дүлий дүмбэ оргиод сууж бай гэж сонгоогүй. Хоосон хонгио хүртэл салтаа савирын салхи толгой түрийгүй хэсүүчлээд байгаа ийм үед ядаж исгэрэх авиа гаргадагсан. Арай дэндэж байгаа юм биш үү, эрхэм спикер ээ. Та өөрөө биш л бол танай ангийнхан тархин дээр тань сарьж байсан ч та дуугарахгүй хэрэг үү. Эрхгүй ингэж асуумаар, эрээлхэж нэрэлхэлгүй матарламаар бодогдож байна.

М.Энхболд хүссэндээ УИХ-ын дарга болоогүй. Тэр ердөө л хүсэлдээ дөрлүүлж яваад л энэ сэнтийд очиж суусан хүн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргын албан тушаалыг тэр Ерөнхийлөгч болох нэг шат төдий л гэж бодсон. Түүнээс биш, чин сэтгэлээсээ хүсч зүтгэлээ зориулж, Монголын түүхэнд гавьяа биш гэхэд гай тарихгүй парламентийг бий болгоё гэсэн итгэл, сэтгэл түүнд байгаагүйн балаг өнөөдөр илэрч байна. 

Шуудхан хэлэхэд, М.Энхболдын унхиагүй, анхиагүй байсны балгаар Д.Гантулга, Д.Мурат, Н.Номтойбаяр, Б.Наранхүү, М.Билэгт нар төрд төрж байгаа юм. Цаашид ч хэчнээн Гантулга, Муратууд төрийн хойморт минь төрөн гарахыг хэлж мэдэхгүй.

Хэрвээ УИХ-ын дарга нь гишүүдээ ёс зүйн алдаа гаргасан даруйд нь шуурхай бөгөөд шийдэмгий ажилласан бол Монгол төрийн нэр хүнд ингэтлээ дор орохгүй байх байсан. УИХ-ын дарга болоод намынхаа эвдрэлцлийн шалтгааныг тарьж суусан тэрбээр одоо Монгол төрийн дархлаа, төрөө хүндлэх ард түмний итгэл сэтгэлд асар том хохирол тарьчихлаа.

Зүй нь намаа сонгуульд ялуулсан намын дарга Засгийн газрын тэргүүнээр ажиллаж, засгаа зангиддаг жамтай. Даанч М.Энхболдод УИХ-ын даргын суудлаар дамжиж хүрэх Ерөнхийлөгчийн сэнтий л харагдаад байснаас биш, ямар нэг ёс, эсвэл зүй түүнд ёстой хамаагүй байлаа. М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялаагүйнхээ төлөө намын даргын суудлаа тавьж өгсөн. Тэгвэл УИХ-ын нэр хүндийг ул болтол талхилуулж орхиод, танхимаасаа хоёрыг нь өөрсдөө ичээд явах хүртэл нь өмгөөлж, хойноос нь бас хэдийг алдаж магадгүй адгийн байдалд оруулснаараа ямар хариуцлага хүлээх вэ...

60 тэрбумын хэл ам, хэрүүл заргаар энэ хүн ямар ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн. Хөөрхий нөгөө Ц.Сандуй Нийслэлийн намын дарга, ИТХ-ын даргын албан тушаалаасаа хөөгдсөнөөр хэрэг явдал шувтарсан билээ. “60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг” гэж эцсээ хүртэл гүлдийсэн түүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн бол “Би хэрэг хийгээгүй” гэж Д.Гантулга, Д.Мурат нар эцсээ хүртэл “гүрийж”, түүнийх нь золиосонд Монголын парламент нэр хүндээрээ шал арчихгүй л байсан юм.

Тухайн үед УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалыг хаших ёс зүй байхгүй. Тиймээс энэ хүн сайн дураараа УИХ-ын даргаасаа түдгэлзэх ёстой” гэж хэлж л байсан. 

Ёс зүй гэдэг бол ийм л халдвартай эд. Дарга нь ёс зүйгүй учраас гишүүд нь ёс зүйгүй аашлах нь байдаг л нэг үр дагавар. Ёс бус дээр суурилсан учраас ёс зүйтэй, зөв эерэг харагдах гэж хийсэн үйл хөдлөл, үг өгүүлбэрүүд бүр нь ёс зүйгүй, адгийн муухай байдлаар танигдаж байна.  Үүний жишээг хайгаад байх ч хэрэггүй. УИХ-ын эмэгтэй гишүүдийн ичгэвтэр үйлдлийг нэрлэж болж байна. Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед эмэгтэй гишүүдийн бүлэг нэгдэж, гэнэт л хэлд орсон мэт ёс зүйн хариуцлага нэхэж эхэлсэн. Хэрэг явдал өрнөснөөр хойш бүтэн жил гаруй хугацаанд тэд чухам хаана явсан хэрэг вэ.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын асуудлаар эмэгтэй гишүүд хоёр хуваагдчихаад байна. Хэвлэлийнхний өмнө болохоор тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой гэчихээд яг хаалттай санал хураалт явагдахаар хаацайлсан санал өгч байна” гэж мэдэгдсэн. Энэ нь ч УИХ-ын тухайн асуудлыг авч хэлэлцсэн чуулганы хуралдаанаар нотлогдсон юм. Эмэгтэй гишүүд хоёр нүүр гаргаж, нууц санал хураалтаар Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэж олонхи шийдсэн билээ.

Гишүүдийн ёс зүй балран доройтсоны бас нэгэн баримт бол эзгүй нэгнийхээ кнопыг дарж, хуулийг хэдхээн хүний хурууны үзүүрээр баталж буй жишиг юм. Ганц нэг удаагийн “дэггүй” үйлдэл биш, бүр жишиг болтлоо хэвшчихсэн үйлдэл гэж бодохоор эмгэнэлтэй. Бусад парламентын тогтолцоо хөгжсөн оронд бол бусдын санал өгөх эрхийг ашиглаж санал өгнө гэдэг бол эрүү үүсгэн шалгахаар ноцтой гэмт үйлдэл. Харин манайд болохоор “За, юун сүртэй юм. Бүгд л дардаг шдээ. Байдаг л зүйл” гэж хээв нэг хэлж сууна. Бусдын кноп дарсныг нь болиулахыг завдсан О.Баасанхүү гишүүний өөдөөс саяхан гишүүний сэнтийгээсээ буусан Д.Гантулга “Давраад байгаарай. Өөрийгөө одоо юу гэж бодоод байгаа юм” гэж хэгжүүрхэн томорч байгаа бичлэг бас бий. Ингэж даварч, задарч, ёс зүйгүй аашилсан хэнтэй ч ард түмэн нь эргээд хариуцлага тооцох эрхгүй гэдэг нь өнөө цагийн харуусал.

Уг нь бол ардчилал хөгжсөн бусад оронд улстөрчидтэй хуулиараа хариуцлага тооцдог. Харин манайд тийм хууль нь байхгүй учраас арга ядахдаа л жагсаал цуглаандаа хүрч байна гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, ард олон алдагдсан эрхээ эдлэхийг хүсч байна. Зүй нь бол тэдэнд аливаа улстөрчийг сонгох эрх байдгийн адилаар тухайн улстөрчтэй хариуцлага тооцох, буруу зөрүү, эсвэл хангалтгүй ажиллавал эргүүлэн татах эрх нь хамт байх учиртай.

Ийм хуулийн боломж байхгүй учраас олон нийт тэмцэж болох бүх хэлбэрийг туршиж, нөгөө талд улстөрчид нь “Хэн намайг хэлж, нохой хэн саах вэ” гэсэн байдлаар хэнэггүй, хариуцлагагүй зан араншинг алхам тутамдаа гаргаж байна.

Жишээ олныг дурьдаж болно. УИХ-ын чуулганы хуралдаанаас бүтэн нэг цаг хоцорч ирээд “Би угаасаа хоцорды шд” гэж хээв нэг хэлж зогсох, эсвэл эвслээрээ, бүлгээрээ хуралдаандаа ирэхгүй таслах. Засгийн газрын бүрэлдэхүүн томилох, сайдын суудал хуваалцах, хэн нэгнийг сандал ширээтэй нь авч үлдэхийн төлөө болохоор бүгд ирээд шөнө дөл болсон ч хамаагүй чухал царайлан худлаа шүгэл үлээн сууцгаах. Энэ төрд бид ямар хүмүүсийг сонгочихоо вэ гэж гайхахаасаа илүү эдгээр “хүнд гарууд”-тай хэрхэн хариуцлага тооцдог болох вэ гэж олон нийт шаналж байна.

Уг нь эдгээр улстөрчийн хийх ёстой ажил нь чуулгандаа сууж, Монгол Улсад хэрэгтэй хууль тогтоомж хэлэлцэн батлах юм. Гэтэл хийх ёстой ажлаа хэн нэгнийг бойкотлох, эсвэл эрх ашгаа эсрэг этгээдэд тулгах арга хэрэгсэл болгон ялархаж, ихэрхэж суусныхаа төлөө тэдний хэн нь ч хариуцлага хүлээхгүй.

Зүй нь бол сая Д.Гантулга, Д.Мурат нарын “бөгсний паян”-г хэлэлцэж байхын оронд УИХ-ын дэгийн тухай хуулиа хэлэлцэж суусан бол таарах байлаа. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн өргөн барьсан тул хуульд УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр 3/1-ээс илүүтэй хугацаагаар суугаагүй бол тухайн гишүүнийг эргүүлэн татах заалт оруулсан билээ. Ард түмний итгэл хүлээн сонгогдсон атлаа энэ үүргээ биелүүлэхгүй байгаа УИХ-ын гишүүний хэрэг гэж юусан билээ. Яг ийм үндэслэлийг одоогийн гишүүдээс юун түрүүнд Б.Наранхүү бүрэн хангаад буй. Ийм болзлыг хангах гишүүд цаашид нэгээр тогтохгүй тул тун хэрэгтэй, хүлээгдэж байгаа чухал хууль билээ.

Нөгөөтэйгүүр, өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хууль гэж бий. УИХ-ын гишүүд хэлэлцэх нь байтугай сөхөж ч харсангүйгээр тус хуулийн хувь заяа бүдгэрсэн. 

Тус хуулийн төсөлд сонгогчид УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай онц ноцтой заалт орсон байсан юм. Тодруулбал, тухайн тойргийн сонгогчдын 10-аас доошгүй хувь нь санал гаргасан тохиолдолд гишүүнийг эргүүлэн татна гэж тэнд заажээ. Тиймд энэ хуулийн төслийг УИХ босго давуулалгүй хоёронтоо буцаагаад, эцэст нь Ц.Элбэгдоржтой нь хамт төрийн ордноос үдчихлээ.  

Эцэст нь дүгнэхэд, улстөрчид өөрсдөдөө хариуцлага тооцохыг хүсч, хүлээж суудаг бид үнэхээр мунхаг, залхаг хоёр нь дэндүү ард түмэн юм. УИХ бол өөрдсийнхөө суудлыг хадгалж үлдэхийн тулд бусдын “баастай сандал”-ыг хэзээ ч цэвэрлэх гэж хичээхгүй амиа бодсон амьтдын орогнох газар болчихсон юм байна. Үүнийг бид Д.Гантулга, Д.Мурат нарыг хаацайлан авч үлдэж буй хуралдааны шийдвэрээс харлаа. Нэгэнт ийм УИХ-тай болсон бол хэн нэгэнд ёс зүйн хариуцлага хүлээлгэх гэхээс илүү, бүхлээр нь хусч хаях тухай нийтээрээ хэлэлцэж тэмцэхэд ч хойргоших шалтгаангүй болжээ.

 

Д.Дамдинжав

Сэтгэгдэл ( 40 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(59.153.114.250) 2018 оны 06 сарын 24

хятад гаралтнууд төрийг авилга хахуул луйвар хулгай нүүрлүүлж мөхөөж байна их хуралииг тараая

0  |  0
Зочин(202.9.41.75) 2018 оны 06 сарын 22

Энэ нөхөр юу ч болж бсан ёстой гүлдийгээд байж байхымдаа, хэтэрхий муу санаатай, хувиа бодсон, удирдагч хүний шинжгүй

0  |  0
S(202.179.27.156) 2018 оны 06 сарын 22

Энэ хун ч толгой муутай нь унэн шуу гэхдээ одоогийн энэ аймшгийн хорчин урваач шарваач авгай эрчуудийн дэргэд арай дээр юм бишуу оор хун их хурлын дарга байсан бол яана монголчууд алалцаад боон юм болж байгаа

0  |  0
bi ene(66.181.188.57) 2018 оны 06 сарын 22

bi ene huniig yerunkhiilegchiin songuulid orohod ni uneheer eruul hun mon uu hej gaihsan shuu.uikh-n darga n khangaltgui baigaa yum baihdaa gej.

0  |  0
Zochin (82.196.0.78) 2018 оны 06 сарын 22

Demjij bna.Ted ard tumniig denduu doromjilj bna.

0  |  0
Д.Дамдинжав аа(66.181.186.14) 2018 оны 06 сарын 21

Гүү субайрах нь ганц азаргаас болдоггүй юм шүү. Энэ өвгөн ор дэрний асуудлаас цаадахыг хардаггүй нөхөр биш биз. Цаг агаарын байдал ч нөлөөлнө дөө. Энэ нь үлгэр зохиож нэгнээ унахтай агаар нэг юм.

0  |  0
zochin(202.9.41.70) 2018 оны 06 сарын 21

M. Enkhboldyn huvid, odoo bolloo l gej helmeer bna. Hijsen neg shirheg ch jjm alga. Eronhijlogchijn songuulid hijsen ganz zuiltei. Er n mongo l oloh gej ter alban tushaald suusan bh. Ih hurlyn darga bolsonoos hoish, enger deerees neg ch ug aildsangui. Sonin hun. T Nud horsood bh jum ene hunijg harahaar. Huuhduud n, egchijh n huuhduud geed tom alban tushaal deer suuj bna. Bolovsrolyn yamand egchijh n ohin geed bas tsadaj handagui huuhe bgaa.

0  |  0
zochin(103.57.92.27) 2018 оны 06 сарын 21

olgoi hagaravch togoondoo

0  |  0
Kenchbish(203.91.115.48) 2018 оны 06 сарын 21

Amidral deer mori khasdaggui azargiig l sain azarga gedeg dee. Ogt unagaldaggui guu ch basbaidag l yum.zi ug ni sainazarga bolovch narankhuu uniagalasgui 4 jilsuvairsan shuu O

0  |  0
Май салаавч энхболдо(103.229.122.29) 2018 оны 06 сарын 21

БАЯР ЭЛБЭГЭЭ ЭНХБОЛД ЭР ЖИНГЭРҮҮД МОНГОЛЫГ ЗАРЖ БАЯЖИСАН ЛАЛАРУУД ШТЭЭ ! МАН НЭМХЭН БАЯР ЭНХБОЛД ТЭНЦҮҮ ЭЛБЭГДОРЖ АЛУУРЧИН МАН МАНАН МАФ ШТЭЭ! НӨХӨН СОНГУУЛААР МОНГОЛЫН ЯДУУ АРДУУД МАНД ХЭЗЭЭЧ САНАЛ ӨГЧ БОЛОХГҮЙ ! ДАХИЖ ТӨРД БҮҮ ҮЗЭГД МОНГОЛЫН ЗАРСАН ПИЗДАА НУУД БУЛШАНД ОРОХ ЁСТОЙ БАЯР ЭЛБЭГДОРЖИЙГ ШОРОНД ХИЙЖ САНАЛ АВ МАЙ САЛААВЧ МАНД ӨГЬЕ ! МАЙ МАЙ МАЙ

0  |  0
eriin hugarhai(150.129.143.158) 2018 оны 06 сарын 21

сайн азрага хүний хүтагт байгаа гэхэд орой дээр нь байгаа биздээ Харин хэзээ нутнаадаа гүйх юм болдоо

0  |  0
khadbaatar(150.129.143.158) 2018 оны 06 сарын 21

өөрийнхөө эх оронд л үнэнч хүн дээ

0  |  0
Майнболд(59.153.113.139) 2018 оны 06 сарын 21

Даан ч дэндүү арайч замраагүй байгаа юм биш үү? Дэлхийгээс ичмээр юм. Зальхай, замбраагүй, унаган хүмүүжилгүй, шунал тачаал нь дээд цэгтээ хүрсэн нөхдийн орогнодог газар боллоо.

0  |  0
irgen(103.26.195.75) 2018 оны 06 сарын 21

энэ хүнийг харахаар аймаар юмаа яааг хятад

0  |  0
Зочин(182.160.3.249) 2018 оны 06 сарын 21

Тааруухан азарга байнаа хө. Уг нь азарга сүргээ хамгаалж чоно нохойтой яс үзэж хийморьтой л амьтан байдагсан. Гэтэл өөрийн арьсаа ч даахаа байсан ийм амьтаныг яалтай ч билээдээ. Шорон гэж эрийн гутааг арилгадаг газар байдагдаа

0  |  0
Зочин(103.212.117.221) 2018 оны 06 сарын 21

Миеэгийн Энхболд бол дунд сургуулийн дунд сурлагатай сурагч шиг байгаам

0  |  0
Иргэн(103.229.120.113) 2018 оны 06 сарын 21

Хорвоогийн хамгийн адгийн муу хүний төлөөлөл М.Энхболд. Эх орон, ард түмнээрээ ингэж даажигнах ч гэж. Олон түмэн мөн их итгэж дээ ,гучин жил эрхлүүллээ хариуд нь Монгол төрийг,МАН-г самрав. М.Энхболд одоо удахгүй үнэнд гүйцэгдэнэ,мөнч олон хүнийг ,хуулийн ажилтнуудыг хөлдөө чирнэ дээ!

0  |  0
Иргэн(66.181.167.75) 2018 оны 06 сарын 21

Дамдинжаваа???... УИХ гэдэг чинь захиргаадалтын нийгмийн үеийн босоо тогтолцоотой захиргааны байгууллагын дарга биш гэдгийг санах хэрэгтэй. Би бол даргын мууд бус харин сайнд нь болоод даварсан болоогүй нөхдийн ааш авир дийлдэхгүй байна гэж ойлгож байна. М.Энхболдыг л зайлуулчихвал бүх юм сайхан болчихно гээд индүүрээд хомхойроод байх хэрэггүйлдээ???.. Харинч маш муу зүйл болно гэж би бээр боддог. Сайн болгоноо зайлуулсан улс өөдлөхгүй нь тодорхой. Бидэнд нүдэн дээр туршлага байнашдээ. Их эзэн богд Чингис хаан ямар гавъяа байгуулж бидэнд юу үлдээж одоо юутай хоцорсон бэ???... гээд л бодоорой?

0  |  0
Ха(103.229.122.103) 2018 оны 06 сарын 21

Аядуу зөөлөн хүн шүү дээ

0  |  0
жирийн 1 ард хүн(64.119.24.21) 2018 оны 06 сарын 21

Төрд байгаа хүмүүс,УИХ-ын гишүүд,МАН хэзээч,төрийг цэвэрлэх,шинжлэх,өөрсдөндөө хариуцлага тооцох зэрэг ажлыг хийхгүй юм бна.Тэгхээр ард түмэнл эсэргүүцэн тэмцэж,жагсаж,шударга ёсыг тогтоох ёстой юм бна.Үүнийг хатуу ойлгоё.Энэ нь ардчилалын нэг зарчиманч юм бна.М.Энхболдод бол ямарч ирээдүй байхгүй.Нам гэдэг балиар өмхийрсөн үзэл дээр тогтож бга хүн.

0  |  0
зочин(59.153.115.61) 2018 оны 06 сарын 21

Энхболд бол ёстой байгаагаараа байгаа хүн. Хүн төрөөд хэн байна тэр чигээрээ өөрчлөгдөхгүйгээр үхдэг гэдэг үг байдаг. Удам муутын угсаа муу гэж. Дуугүй хүний доодох нойтон ч гэдэг. Нэг л худлаа хэлж байвал үргэлж хуурдагаа гэж. Хулгай хийж л байвал маргааш хажуудах юмсыг чинь хулгайлнаа гэж. Энхболд бол зүгээр л хулгайч. Юун УИХ-ын дарга, юун ерөнхийлөгч. Хулгайч хүнээс ёс зүй, сайн мууг яриад нэмэргүй. Юуг хулгайлах вэ? гэж л тархи нь ажиллаж байдаг. Хулгайч хүн бусдад ямар их хор уршиг тарьж яваагаа мэдэхгүй. Тархины ой санамжинд нь тийм ёс зүй гэж үгийн сан суугаагүй.

0  |  0
Buud(103.26.194.180) 2018 оны 06 сарын 21

Buud

0  |  0
Зоч(64.119.20.232) 2018 оны 06 сарын 21

Бур еерсдее зориулж захиргааны шуухэд хуртэл хамгаалуулах хууль батлуулах гэж байна бид буцаад хэдэн феодалуудын херенгийг аривжуулагч татвар телегчид болж хувирч байна

0  |  0
иргэн(202.179.24.54) 2018 оны 06 сарын 21

УИХ-ын Дарга МЭнхболд юун бусад даа Шаардлага тавих МЭнхболд гуай өөрөө Элдэв хэрэгт нэр холбогдчихоод яая гэж байдаг тийм Даргынхаа үгэнд орох уу Гишүүд нь

0  |  0
Zochin(88.130.50.221) 2018 оны 06 сарын 21

M. Enkhboldyn huvid, odoo bolloo l gej helmeer bna. Hijsen neg shirheg ch jjm alga. Eronhijlogchijn songuulid hijsen ganz zuiltei. Er n mongo l oloh gej ter alban tushaald suusan bh. Ih hurlyn darga bolsonoos hoish, enger deerees neg ch ug aildsangui. Sonin hun. T Nud horsood bh jum ene hunijg harahaar. Huuhduud n, egchijh n huuhduud geed tom alban tushaal deer suuj bna. Bolovsrolyn yamand egchijh n ohin geed bas tsadaj handagui huuhe bgaa.

0  |  0
зочин (66.181.180.241) 2018 оны 06 сарын 21

юу нь болохоо болиод байгаа юм вэ харин ч АН шиг мөнгө идэхгүй тайван бүх хөгжил хөдлөөд л байна гэж бодож байна

0  |  0
Иргэн(27.123.214.104) 2018 оны 06 сарын 21

ЗУД БОЛВОЛ ”ХУЦ, УХНА”-даа гэдэг үнэн үг шүү...

0  |  0
Зочин(64.119.23.67) 2018 оны 06 сарын 21

Төрд гарсан зайрангууд хэзээ ч цаг үеэ мэдэрдэггүй Энх-Амгалан хаан шиг байцгааж хөдлөж чаддаггүй гацааж чаддаг хүмүүс шүү дээ. Одоо төрөл арилжих цаг нь болсон баймаар.

0  |  0
зочин(122.201.19.99) 2018 оны 06 сарын 21

Ми овогтыг хархаар нүд минь хорсох юм ийм балиар нов монгол төрийн толгойд суух гэж

0  |  0
Top