Төрийн ордны арын цэцэрлэгт иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой боллоо

2018 оны 06 сарын 21

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өнгөрсөн Пүрэв гарагийн (2018.06.14) чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгох иргэдийн хүсэлтийг УИХ-ын даргад уламжилсан. Уг хүсэлтийг шуурхай шийдвэрлэх үүргийг УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын Тамгын газарт өгсөн юм. Энэ дагуу холбогдох арга хэмжээг шуурхай авч, Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгов. Ингэснээр иргэд долоо хоногийн турш 06.00-21.00 цагийн хооронд тус цэцэрлэгт чөлөөтэй нэвтэрч, зорчих боломжтой боллоо. Харин олон нийтийг хамарсан арга хэмжээ, холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулагдаж буй жагсаал цуглааны үеэр тодорхой хугацаагаар хаах юм байна. 







Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
X(203.15.208.22) 2018 оны 06 сарын 22

Ashgui de, deer ued ongorhool baisan, yu bolj haasiim?

0  |  0
зочин(202.179.25.112) 2018 оны 06 сарын 22

За даа одоо Төрийн албаны Цагаан захтангуудын Шээсний газар болж хувирана даа Жирийн иргэд Согтуу эсвэл Хөдөөных л биш бол хэзээ ч ингэж тааралдсан газраа Морь харахгүй

0  |  0
монгол(92.226.167.227) 2018 оны 06 сарын 22

талбайн урд талд нь байсан сайхан цэцэрлэгийг устгаж хаясан нуглээ наминчилж байгаа л юм болов уу даа

0  |  0
mongol(27.123.212.128) 2018 оны 06 сарын 22

Mi darga ih yumaar gyalaigajee. Argagui shuurhai yumaa.

0  |  0
zochin(98.228.96.94) 2018 оны 06 сарын 21

uum ardchilalaar er ny yanaa

0  |  0
БАЯРЛАЛАА(202.21.100.211) 2018 оны 06 сарын 21

ХЭЗЭЭНЭЭС ЭХЛЭЭД ЯАХ ГЭЖ ХААСАН БАЙСАН ЮМ БОЛ ОО? ХҮҮХЭД БАЙХААСАА Л МОД МӨЧИР ДЭЭР НЬ АВИРЧ МОЙЛ ҮРЭЛ ТҮҮЖ ӨГЛӨӨ ОРОЙ ХИЧЭЭЛДЭЭ ЯВАХДАА НЭВТ ГАРЧ ҮДЭШ БҮРИЙГЭЭР ОХИД ЭРГҮҮЛЖ, БИЛЕТЭЭ БЭЛТГЭЖ ЯВДАГ БАЙСАН САН. ХАВАР 5-Р САРД МОДОД ЦЭЦЭГЛЭХ ҮЕЭР МӨН Ч САЙХАН ҮНЭРТЭЙ БОЛДОГ СОН. ДУРСГАЛЫН ДЭВТЭРЭЭ НЭГ ГҮЙЛГЭЭД ХАРЧИХСАН ЮМ ШИГ БОЛЧИХЛОО

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 06 сарын 21

dyyreg horoo bolgon zezerlegtei baidag um baina lee hogjson ornuudad,,,erdiin l uzegdel soeliin neg heseg, dyyreg horoodiin darga nar tohijilt tav tuhtai orchindoo anhaarah zag bolson,,,ajlaa hiizgee

0  |  0
Top