Таалал төгсөх гэж буй залуугийн өгүүлсэн үнэтэй зөвлөгөө

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 21

Ихэнх хүмүүс амьдралынхаа чухал зүйлсийн тухай бодолгүй, аар саархан дэмий зүйлст сэтгэл зовнисоор дийлэнх хугацаагаа алддаг. Дотор сэтгэл хоосон атлаа гадна өнгөн талдаа хэт ихээр анхаарна. Өөрийнх нь амьдралд төдийлөн ач холбогдолгүй элдэв улирсан баларсан зүйлсийн тухай бодсоор шөнө унтахгүй байх тохиолдол ч гарна.

24 настай залуухан эр өөрийн оршуулга дээр зүүх сүүлчийн зангиагаа худалдан авчээ. Магадгүй, тэр нь сонгосон костюмтэй нь өнгө хослохгүй байсан ч одоо иймэрхүү зүйлд төдийлөн анхаарахаа больчихож.


Тэр хорт хавдраар өвчилсөн болохоо хэт оройтож оношлуулсан учраас одоо амьдралын төлөө тэмцэх ямар ч боломж үлдсэнгүй. Харин үхлийн энэхүү аюулт өвчин залуу эрд ихээхэн ухаарал хайрласан байна. Тэрээр амьдралд ямар зүйлс хамгийн чухал болох талаар ойлгосон аж. Ингээд түүний зөвлөгөөний хэсгээс сонирхуулья.

Юуны өмнө, өөрт чинь ямар ч таашаал авчрахгүй байгаа ажил үйлсэд цаг заваа гарздах хэрэггүй. Тэгээд ч, өөрийн чинь сэтгэл зүрхийг татсан үйл хэрэг биш бол чи олигтой амжилтад хүрч чадахгүй. Ямар нэгэн зүйлийг бүтээх хүсэл тэмүүлэл, тэсвэр тэвчээр, шунан дурлах явдал өөрийнхөө дуртай ажлыг хийх үед л илэрнэ.

Бусдын санаа бодлоос айна гэдэг үнэхээр тэнэг хэрэг. Олон нийтийн зүгээс дэмжлэг авахгүй байхаас айх мэдрэмж нь тухайн хүнийг сул дорой болгон, идэвхтэй сэтгэн бодох чадварыг нь боогдуулдаг. Хэрэв нөхцөл байдлыг хяналтад авч чадахгүй бол тэр нь хором мөч бүрээр улам нэмэгдсээр нэг мэдэхэд чи зөвхөн гадна төрхөөсөө бусад бүх зүйлсийг алдахад хүрнэ.

Өөрийн хувийн амьдралыг хяналтад авч, түүний төлөө бүрэн гүйцэд хариуцлагыг зайлшгүй үүрч чаддаг байх хэрэгтэй.

Хорт муу зуршлуудаасаа салж, өөрт ашигтай зүйлс хийхийг хичээвэл их сайн.  Сэтгэл хөдлөл, өөрийн мэдрэмжээ сайжруулахын тулд спортоор хичээллэх их чухал. Хүн бүрийн амьдрал түүний юу хийж чадсанаар бус, харин түүний гаргаж буй үйлдлүүдээр тодорхойлогддог.

Ойр дотныхон болон хайртай хүмүүс өөрт тань хичнээн чухал болох талаар тэдэндээ марталгүй хэлж байгаарай. Найз нөхөд, ойр дотныхон тань ямар нэгэн зүйлийг хийхэд эрч хүч өгөх эх сурвалж болж өгдөг. Иймд ямар ч нөхцөл байдалд тэдэндээ хайхрамжгүй хандаж болохгүй.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ха ха ха(66.181.160.48) 2018 оны 06 сарын 25

энэ Мөрөн гэгч өөрийнхөө гэрээслэлийг бичээд гонораар аваад байхийн. Энэ бол мэдээ биш үүү дээ. Ичээчээ News.mn сайтаа

0  |  0
zochin(103.57.92.27) 2018 оны 06 сарын 21

juulchilal

0  |  0
.(66.181.161.32) 2018 оны 06 сарын 21

tiimee. ykhel kharankhyi khursund khuchigdan ut khorkhoin khool bno gej bodokhoos yitgartai khediich khargis khertsgii khynii orchlond tenegyydiin dund amidarsnaas nuguu angeld ochikhiig ukhaant khymyys l yardag yum bn daa

0  |  0
Top