Грекийн санхүүгийн хямрал дуусчээ

Евро бүсийн нэгдэлд аюул учруулаад байсан Грекийг тойрсон санхүүгийн хямрал өндөрлөжээ. Эдийн засаг болон санхүүгийн асуудал хариуцсан еврокомиссар Пьер Московиси энэ тухай өчигдөр мэдэгдсэн байна.

Афинд үзүүлсэн макро санхүүгийн гурав дахь хөтөлбөр дууссантай холбогдуулан Еврогруппийн хийсэн үр дүнгийн хэвлэлийн хурал дээр тэрээр энэ талаар өгүүлжээ. “Бид хоёр ч удаа Grexit /Грек улс евро бүсээс гарах/ ирмэг дээр тулж ирсэн хэдий ч тухай бүрд нь даван гарч чадлаа” хэмээн Московиси онцлон тэмдэглэсэн аж.

Грек улс хөдөлмөрийн зах зээл, төсвийн салбар, мөн тэтгэвэрийн орчиндоо томоохон шинэчлэлүүдийг хийсэн бөгөөд зээлдэгчдийн тавьсан шаардлагыг хэрэгжүүлэх хүрээнд 150 гаруй хууль, тогтоомж гарган мөрджээ.

Харин одооноос эхлэн Грек улс санхүүгийн зах зээл дээр бие даан гарч чадахаар болсон байна. Тус улс 2010 оноос эхлэн олон улсын зээлдэгчдийн зүгээс макро санхүүгийн тусламж авсаар ирсэн билээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

economy [ 182.160.2.101 ]      |     6-р сарын 30 -нд, 08:47 минутанд

level 1 greek completed level 2 mongolia level 3 argentina level 4 venezualia

zochin [ 64.119.23.120 ]      |     6-р сарын 22 -нд, 16:14 минутанд

dangaa

Go to top of page