Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил эхэллээ

2018 оны 06 сарын 22

Өнөөдөр (2018.06.22) Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавилаа.

Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж байна. БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хоёр үе шаттай хийгдэнэ.

Газрын тосны боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражна Сингх манай оронд айлчлан ирж, биечлэн оролцож байна.

Тэрбээр, "Жар гаруй жилийн дипломат хамтын ажиллагааны түүхтэй манай хоёр орны хувьд энэхүү төсөл нь шинэ түүх болж байна. Харилцаа хамтын ажиллагаа, найрамдалт харилцааны хөгжилд үсрэнгүй дэвшил авчирч, стратегийн түншлэлийг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.

Image may contain: 2 people, people sitting and child

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, "Монголчуудын хувьд олон жил хүсэн хүлээсэн газрын тосны үйлдвэртэй болох хүсэл бодит биеллээ олж, өнөөдөр үйлдвэрийн дэд бүтцийн барилгын ажлыг эхлүүлж, БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражна Сингх биечлэн оролцож байгаад талархал илэрхийлье. Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болж байгаа нь түүхэн шийдвэр. Хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хөгжлийг шинэ шатанд гаргаж байгаа үйл явдал болж байна. Монголын ард түмэн, Дорноговийн иргэд, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, баяр хүргэе" гэлээ.

Image may contain: 1 person, smiling, standing and outdoor

Энэхүү газрын тосны боловсруулах үйлдвэр нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 км-т Алтанширээ сумын нутаг дэвсгэрт 150 га талбайд эзлэн баригдаж байна. Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Санхүүжилтийн өртгөө ашиглалтад орсноос хойших эхний 10 жилд бүрэн нөхөх боломжтой. Эхний тогтоогдсон түүхий эдийн нөөц 40 жил юм. Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 09 дүгээр сард эхлүүлсэн бөгөөд 2022 онд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.218.16) 2018 оны 06 сарын 24

Ашгүй нэг газрын тосны асуудал нь шийдэгдэх бололтой

0  |  0
zochin(103.212.117.71) 2018 оны 06 сарын 23

arvijuulah

0  |  0
zochin(103.212.117.71) 2018 оны 06 сарын 23

ENERGE USTDAGGUI USIIG DAHIN DAHIN URVALD ORUULJ NOOTSOLDOG TEHNOLOG BUTEEH SHAARDLAGATAI BNA

0  |  0
fg(59.153.113.104) 2018 оны 06 сарын 23

ovoo mungu tsohihon dee

0  |  0
Зочин(66.181.179.234) 2018 оны 06 сарын 22

Газрын тосны үйлдвэр барихад Эрдэс баялаг, эрчим хүч хариуцсан сайдууд нь биш Эрүүл мэндийн сайд дагаад явж байгааг ойлгохгүй байна. Бие үнэлэх гэж яваа юм уу. Ард нь эмч нар нь ажил хаяад суулт хийгээд байх юм. Сэтгүүлчийнхээ ажлыг хийгээд яваа юм уу. Нууц амрагийнхаа ажлыг хийгээд яваа юм уу. Эрүүл мэндийн сайдын ажил л лав огт биш харагдаж байна. Идчих цупаарийдах юм хайгаад яваа юм уу. Өмнөх идсэн уусан нь 461 рүү очиход хангалттай болсон доо

0  |  0
xuur(85.170.110.245) 2018 оны 06 сарын 22

ene hunii uils buteh bolomjgui yagaad gevel gazar uxasan uls uudulduggui yum chinii gedes dotoriig

0  |  0
Зочин(202.72.242.177) 2018 оны 06 сарын 22

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх 5 жилийн хугацаанд барих газрын тосны үйлдвэрийн шавийг тавьсан. Гэхдээ Замын-Үүдийн чөлөөт бүс шиг болчихгүй бол. Засгийн газрын танхимийн бүрэн эрхийн хугацаа талаасаа өнгөрсөн.

0  |  0
Иргэн(202.70.41.146) 2018 оны 06 сарын 22

Ерөнхий сайд шийдвэртэй алхам хийж ярьсан хэлсэнээ ажил болгож буйд талархаж байна. Олон жилийн нефтийн хараат байдалд цэг тавих цаг удахгүй болох нь ээ.

0  |  0
Top