АНХААР: Гурав, дөрвөн настай хоёр хүүхэд амиа алджээ

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан болзошгүй аюул эндэгдэл ихээр гарах боллоо. Бага насны хүүхэд усанд живж амиа алдах тохиолдол улам ихсэнх болсон байна.   Тодруулбал, 2018 оны зургаадугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум Харгантын голд гурав, дөрвөн настай хоёр хүүхэд живж амиа алджээ. Тэдний цогцсыг нутгийн иргэд гаргаж авсан аж.

Түүнчлэн Ховд аймгийн Алтай сум “Шар хөтөл” гэдэг газар дөрвөн настай хүүхэд Мангиртын голд унаж нас барсан харамсалтай хэргүүд бүртгэгджээ. Иймд эцэг эхчүүд гол усны аюулаас үр хүүхдээ хамгаалж, байнгын хараа хяналтдаа байлгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zochin [ 73.71.228.115 ]      |     2018 оны 6-р сарын 24 -нд, 06:10 минутанд

UM MAANII BAD MI HUM

Go to top of page