Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгууллаа

2018 оны 06 сарын 22

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран  Эерэг–Эх орон аян хэрэгжүүлж байгаа бөгөөд тус аяны хүрээнд Зэвсэгт хүчний 032-р ангийн 320 алба хаагчдад 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт нөлөөллийн сургалтыг зохион байгууллаа.


Тус сургалтаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хэрхэн нөлөөлөх ач холбогдлын тухай залуучуудад бэрхшээлийг даван туулах чадвар, асуудлыг эерэгээр шийдэх гарц олох, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд нөлөөлөх аргууд гэсэн сэдвээр мэдээлэл өглөө.

Энэхүү сургалтыг 2018 оны 10 дугаар сар хүртэл Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран Улаанбаатар хүрээний цэргийн ангиудад зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top