Голын усанд живж байсан 2 иргэний амь насыг авран хамгааллаа

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан эрэг баг Орхон голд 2 хүн амиа хорлох гэж байна гэсэн дуудлагыг Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч ахлах ахлагч Х.Цэнддорж 7036102 дугаарын утсаар 2018.06.22-ны 17 цаг 26 минутанд өгчээ. Энэ дагуу тухайн өдөр Орхон гол дагуу голын усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх эргүүл, шалгалт, ухуулга сурталчилгааны үүрэг гүйцэтгэж байсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн бүлгийн дарга ахмад М.Ганбаатараар ахлуулсан 5 алба хаагч ослын газар очсон байна. Энэ үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн Г /24 настай/ , Б /24 натсай/ нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ авч явах чадваргүй живж байсныг уснаас гарган Цагдаагийн хэсгийн байцаагч ахлах дэслэгч Б.Анхбаярт эсэн мэнд хүлээлгэн өглөө.

Иргэдийн аялал, амралтын улирал эхэлж гол мөрний дагуу олноор амрах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орох, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол нуурын эрэг дагуу тоглуулах, тухай гол мөрний гүн, урсацын хурдыг тооцоогүйгээс гол мөрний усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон тухайн голын нөхцөл байдлыг мэдэхгүй газарт усанд орохгүй байх, бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлж болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэхийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

иргэн [ 103.212.117.213 ]      |     2018 оны 6-р сарын 22 -нд, 13:23 минутанд

Хэд хэдэн хүний амийг нэг дор аварсан энэ хүмүүсээ будагтай төмрөөр биш амьдрал сэтгэлд нь хэрэгтэй зүйлээр шагнахсан,шагнах эрхтэй эрх мэдэлтэнүүдэд сэтгүүлч Сэмүүний тэр өгүүллийг хэд дахин уншуулах юмсан

Go to top of page