Талийгаач хүүгийн тоглодог байсан хөлбөмбөгийн талбайг засварлаж өгөхөөр болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 23

Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн V ангийн сурагч хүү хөлбөмбөгийн хаалганд даруулснаас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хүүгийн ар гэрт "Хөлбөмбөгийн хорхойтнууд" группын залуус нэг сая төгрөгийн хандив цуглуулснаа өчигдөр хүлээлгэн өгсөн гэнэ. 

Мөн тус группын залуус, Аавуудын групп болон бусад хувь хүн албан байгууллагуудтай хамтран хүүгийн очиж тоглодог байсан хөлбөмбөгийн талбайг стандартын дагуу засварлаж өгөхөөр болжээ. Дашрамд, тус талбайг 2012 онд ашиглалтад оруулсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр сургуулийн захиргаанаас засвар хийсэн талаар эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
талархал(103.111.68.3) 2018 оны 06 сарын 25

Аавуудын групп болон сэтгэл гаргасан залууст баяр хүргэж ажил амьдралд нь улам их амжилт хүсье.

0  |  0
ok(202.131.230.238) 2018 оны 06 сарын 23

монгол улсын хэмжэнд бүх сургуулиудын б/т талбайг засварлаж болдог болов уу

0  |  0
Top