”Хүүгээ өнгөрөхөөс 30 минутын өмнө аав нь хүү рүүгээ утасджээ”

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 23
Хүүгээ өнгөрөхөөс 30 минутын өмнө аав нь хүү рүүгээ утасджээ.
-Миний хүү аавдаа юу захих вэ?
-Зайрмаг, ундаа, хөл бөмбөгийн хувцас
Гэвч аав нь хүү дээрээ захисан зүйлийг нь аваад иртэл...
ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙГААС ААВЫН СЭТГЭЛ ХОЛДОХГҮЙ 
Хөлбөмбөгийн талбайд сөхөрч суугаад уйлах энэ ААВ-ын өмнө хүүгийнх нь идэх дуртай зайрмаг оройн наранд хайлж байсан юм. Өнөөдөр тэр цалингаа аваад хамгийн түрүүнд хүүдээ энэ зайрмагийг худалдаж авсан. Ердөө гучин минутын өмнө хүүтэйгээ утсаар ярьж, баяр хөөртэй дуу хоолойг нь сонсож байсан Аав шүү дээ...
- Аавынх нь цалин өнөө орой бууна гэж байна. Миний хүү аавдаа юу захих вэ?
- Зайрмаг ундаа, хөлбөмбөгийн хувцас авчираарай Ааваа. Хөлбөмбөгийн хувцас заавал авна шүү. Таныг иртэл би найзуудтайгаа хөлбөмбөг тоглож байя.
- Аав нь бүгдийг нь аваад очноо. Харин миний хүү битгий оройтоорой.
- За ааваа, би гучхан минут тоглочихоод л ирнэ...
Энэ бол түүний хүүтэйгээ амжиж ярьсан хамгийн сүүлийн яриа. Гэтэл одоо дахиж хэзээ ч сэргэлэн цовоо хөөрхөн хүүгийнхээ баяр хөөртэй дуу хоолойг сонсож, салхи шиг хурдлан гүйхийг харж чадахгүй болсон. Хүүгийнх нь хоёр хөл шиг хурдан зүйл Аавд нь үгүй байж. Тиймдээ ч “миний хүүг уралдаад хэн ч гүйцэхгүй, хөлбөмбөгчин болбол сайн хөлбөмбөгчин болно доо” гэж урамшуулдаг байсан биз. Гэтэл сэтгэлийнх нь ганц нар дэндүү эрт жаргачихлаа.
Хүүгийнхээ харамсалтайгаар амь алдсан алга дарам газраас холдож чадахгүй, дуртай зайрмагаа идэхээр дэгдэж гүйгээд ирэх юм шиг санаж хөөрхий ААВ хичнээн өдөр энэ хөлбөмбөгийн талбайд ирж уйлах бол... Түүний хүүд үнэхээр том хүсэл мөрөөдөл байсан юм билээ. “Алдартай хөлбөмбөгчин болоод хайртай эмээгээ эмчлүүлж эрүүл саруул болгоно, тэгээд аавтайгаа олон сайхан зүйлийг хийж, хүмүүст туслана” Энэ бол амьдралын тэмцэл дундаас олж харсан арваннэгэн настай хүүгийн хүсэл мөрөөдөл. Харин одоо эзэнгүй болсон энэ хүсэл мөрөөдөл Аавыг нь түшин үлдэж байна. Гэхдээ л хүүгийнхээ үхэлтэй эцэг хүн тийм амар эвлэрч чадна гэж үү. “Хүү минь ороод ирнэ хаалга түгжиж болохгүй шүү. Гүйсээр байгаад өлсчихсөн орж ирнэ, томхон аяганд хоол хийж тавиарай. Би хоол идэхгүй ээ, миний хүү идэг” ААВ-ын сэтгэл одоо ч хүүгээ зүгээр л гүйгээд ороод ирэх юм шиг хүлээсэн хэвээр. Тэр бол хүүдээ маш их хайртай жирийн л нэг ААВ. Бусдаас ялгарах зүйл байхгүй. Амьдралд алдахдаа алдаж, онохдоо онож яваа эр хүн. Хүүгийнхээ зул асаасан зурагны өмнө духаа цоортол мөргөж суугаа түүний хоосорсон сэтгэл одоо хааш нь хөтлөхийг бид мэдэхгүй. Зарим нь түүнийг архичин гэж цоллосон. Балгах дуртай байж болох ч хүүдээ сайн ААВ байж чадсан. Хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг сонсдог, дэмждэг ААВ байсан нь л хангалттай санагдана. Эр хүний хичээгээд ч хүчирэхгүй зүйл амьдралд цөөнгүй байдаг. Тэр тийм зүйлсийн өмнө л бүдэрсэн эр хүн болохоос ААВ байхдаа хэзээ ч бүдрээгүй. Харин амьдралд юу эс тохиолдохов гээд үүнийг бүү өнгөрөөгөөсэй. Эр хүн л эр хүнээ босгож чадна гэдэгт би итгэдэг. Монгол эрчүүд хүчтэй, ухаантай. Нэгдвэл хэнийг ч босгоод ирэх тийм л гайхамшигтай хүмүүс. Тэр тусмаа ААВ-ууд аав хүний баяр жаргал, гуниг зовлонг дэндүү сайн мэддэг. Тиймээс өвчтэй эхийнхээ сэтгэлийг тайтгаруулах боломжыг хүүгээ алдсан энэ ААВ-д эрчүүд та нар минь өгөөрэй. Зүгээр л нэг ч гэсэн ААВ-ыг дахиж амьдралаас алдмааргүй байна.
Х.Мягмарсүрэн
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huurhii huu(209.167.52.34) 2018 оны 06 сарын 26

Huurhii duu Um Mani Bad mi hum

0  |  0
тттт(66.181.176.130) 2018 оны 06 сарын 24

үнэн бичээчээ та нар!

0  |  0
zochin(202.21.106.114) 2018 оны 06 сарын 24

UM MA NI BAD MI HUM SAIHAN HOORHON NYALH HUU EH ORONDOO ERGEED TOROOROI AAB NI ULAM UHAANTAI AMIDRAARAI DAA MASH IH HARAMSALTAI HELEH UG ALGAA

0  |  0
ЗОЧИН(64.119.24.167) 2018 оны 06 сарын 24

ХӨӨРХИЙДӨӨ БУРХАН БОЛООЧ ХҮҮГИЙН АР ГЭР ТӨРӨЛ ТӨРӨГСӨД НЬ ГҮН ЭМЭГНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ. СЭТГҮҮЛЧ ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ НЭРЛЭЧИХСЭН ТЭРЭНДЭЭ ГҮН БАТ ИТГЭЧИХСЭН БОЛОВСРОЛ НИМГЭН ГАНЦ НЭГ ШҮЛЭГ ТЭРЛЭМЭР АЯДДАГ ТЭНЭГҮҮДЭЭ ХЭН НЬ ЭНЭ ЗОВЛОН ҮЗСЭН ЭРИЙГ АРХИНЫ ХАМААРАЛТАЙ ГЭЖ НИЙГЭМД ЦАЦАВ. ИЧЭЭЧ ХҮНИЙ ҮХЭЛ ЗОВЛОНД СЭТГЭЛИЙН ДЭМ ӨГӨХИЙН ОРОНД ИНГЭЖ БАЛАЙРЛАА ГЭЭД ЧАМ ШИГ ТЭНЭГТ ТЭР РЕДАКЦ ЧИНЬ ТАВАН МЯНГАН ТӨГРӨГ ӨГСӨН ҮҮ? МОНГОЛ ХҮНИЙ УУЖИМ САРУУЛ ӨРӨВЧ НИНЖИН СЭТГЭЛ ХААЧЧИХАВ. ЮУ БИЧИХЭЭ ЮУНД ЧИГЛҮҮЛЭХЭЭ МЭДЭЖ БАЙГААЧ ХАРИН ҮҮНИЙХЭЭ ОРОНД ЗОВЛОНД НЭРВЭГДСЭН ХӨӨРХИЙ ЭЦЭГТ ДЭМ ӨГӨХӨӨ ЯАВ

0  |  0
vb(222.74.222.82) 2018 оны 06 сарын 24

yaj tuslah ve

0  |  0
aaa(59.153.87.52) 2018 оны 06 сарын 23

huurhiiduu....

0  |  0
ok(202.131.230.238) 2018 оны 06 сарын 23

Х.Баттулга: Бидний цөөхөн монголчууд бие биенээ дэмжиж амьдарцгаая

0  |  0
Top