Ослын улмаас таван хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 23

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ оны эхний хагас жилд үйлдвэрлэлийн болоод барилгын өргөгч техникүүдэд гарсан ослын талаар мэдээлэл хийлээ.  Тодруулбал, 2018 он гарсаар барилгын салбарт нийт найман осол гарч, таван хүн нас баржээ. Мөн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм журам, стандарт хангаагүйн улмаас сүүлийн дөрвөн жилд нийт 140 осол гарчээ.

Үүний 64 буюу 45.7 хувь нь барилгын, 9 буюу 6.5 хувь нь эрчим хүчний, 24 буюу 17.5 хувь нь уул уурхайн, 24 буюу 17.5 хувь нь хүнсний салбарт гарсан байна. Эдгээр ослын шалтгааны 35 хувийг тээврийн хэрэгсэл, барилга, шатнаас унах, 30 хувийг унаж буй эд зүйлд цохиулах, барилга, байшинд дарагдах, 7.5 хувь нь цахилгаан гүйдэлд цохиулах, 5 хувь нь түлэгдэлт, 12.5 хувь өргөх зөөх механизмын ажиллагаанаас шалтгаалан гарсан осол эзэлж байгаа  юм байна.

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2018 оны 06 сарын 23

mergejliin bus hymyys ajillaj baina, hyanalt shalgalt baidaggui umuu, ter orgogch mashinuudaa sain zov bairluulj baigaachee

0  |  0
Top