”Уйланхай” Роналду

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 23

Хөлбөмбөгийн хүлэг баатар Португалын шилдэг тоглогч К.Роналдо дөрвөн гоолтойгоор энэ удаагийн дэлхийн аваргын мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний алдрыг гурвантаа хүртсэн, Португалын шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Реал Мадридын гол тоглогч Криштиану Рональдогийн   амьдрал өнөөдрийн оргилд хүртлээ тийм сайхан байгаагүй гэдэг. Түүний аав нь архины архаг донтой харин ах нь хар тамхичин байсан ажээ. Энэ нь түүний хувьд бага насных нь хамгийн таагүй дурсамж. Ингээд түүний эцэг 52 насандаа таалал төгссөн байна.

Тэрбээр Португалийн Мадейра арал, Фунчал тосгонд 1985 оны 2 дугаар сарын 5-нд мэндэлсэн бөгөөд өдгөө 33 настай залуу юм. Түүнд АНУ-ын ерөнхийлөгч асан Рональд Рейганыг хүндэтгэн энэ нэрийг өгсөн гэдэг. Мөн түүний эцэг нь Рейганы шүтэн бишрэгч байжээ. Криштианы ээж, гэрийн эзэгтэй Мария Долорес, болон эцэг Хосе Диниш нар нь хөлбөмбөгийг сонирхогчийн түвшинд тоглодог байсан аж.

Тэрбээр нэг ах, хоёр эгчтэй бөгөөд нэг эгч нь "Рональдо" хэмээх нууц нэртэй дуучин эмэгтэй байдаг аж. Харин нөгөө эгч нь «СR7»  загварын бутикийн эзэн ажээ. Роналдог хүүхэд байхад нь алдарт хөлбөмбөгчин Патрика Клювертын нэрээр  “Клюверт” хэмээн хочилдог байсан юм билээ.  Түүний Биеийн өндөр нь 185 см. Амжилтад хүрсэн нууц нь маш энгийн бөгөөд дэндүү шаргуу хөдөлмөрийнх гэдэг юм билээ. Учир нь тэрбээр шигшээ багийнхаа бэлтгэлийг нэг ч удаа тасалж үзээгүй.

Мөн тэрбээ хамгийн уйланхай хөлбөмбөгчин. Хожигдсон тоглолтынхоо дараа яг л хүүхэд шиг уйлж суудаг. Өөрөө ч түүнийгээ хүлээн зөвшөөрдөг юм. Роналду анх шигшээ багтаа 2003 онд буюу 18 настайдаа дуудагдаж байжээ. Түүний анхны тоглож байсан клуб бол Андорина. Роналду найман настай байхдаа энэ багт хүчин зүтгэдэг байсан юм байна. Харин амжилтын гараагаа эхлүүлсэн баг нь Португалийн Спортинг Лисобон клуб байсан аж. Роналду  нь Спортинг клубын түүхэнд ганцхан улирлын дотор  клубын бүх ангилалд оролцож, амжилт гаргасан цорын ганц хөлбөмбөгчин.

Английн Премьер лигийн Манчестер Юнайтед багийн ерөнхий менежер, дасгалжуулагч Алекс Фергусон нь Роналдуд 12.24 сая фунт стерлингийн гэрээ санал болгон, өөрийн багт 2003 онд элсүүлсэн байдаг. Тухайн үед Роналдо 18 настай байжээ. Түүний хүүхэд насны хамгийн том мөрөөдөл бол машинтай болох байсан гэнэ. Тэр одоо цэнхэр өнгийн Audi RS5 хэмээх тансаг машиныг хөлөглөж байгаа аж. Тэрбээр дотуур хувцасны хамгийн алдартай модель, загвар өмсөгч Ирина Шейктэй 5 жил үерхээд салсан байна. Роналду 15 настай байхдаа зүрхний хэвийн бус үйл ажиллагаатай гэж оношлогдсон учир хөлбөмбөгийн спортоо орхих талаар ч нухацтай бодож үзэж байжээ. Ингээд түүний ээж хүүгээнхээ эрүүл мэндийг бодож Роналдог хөлбөмбөгөөс хэсэг хугацаанд завсарлуулж, эмнэлэгт хэвтүүлэх шийдвэрийг гаргасан байна. Тиймээс мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй эмч нар Роналдугийн зүрхний үйл ажиллагаанд нөлөөлөөд байсан хэсэгт нь мэс ажилбар амжилттай хийснээр Роналду хөлбөмбөгийн талбайдаа эргэн гарсан түүхтэй ажээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top