Өнөөдөр аль багууд тоглох вэ?

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр  11 дэх өдрөө  үргэлжлэн явагдана. Өнөө шөнө “G” хэсгийн нэг, “Н” хэсгийн хоёр тоглолт болно. Тоглолтын хуваарийг хүргэе.

Өнөө шөнө ”G” хэсгийн Англи-Панам, ”H” хэсгийн Япон-Сенегалын тоглолт болох бол маргааш өглөө Польш-Колумб тоглох хуваарьтай. Эхний тоглолт 20:0 цагаас MNB телевизээр гарах бол удаах хоёр тоглолтыг NTV-р хүргэх юм байна.

G хэсэг:

Англи – Панам (20:00, Доод Новгород хот, “Доод Новгород” цэнгэлдэх хүрээлэн)

“G” хэсэгт Англи, Бельги, Тунис, Панамын шигшээ баг багтсан. Энэ хэсгийн хоёр дахь тоглолт өчигдөр Бельги, Тунисын тоглолтоор эхэлсэн. Москва хотод болсон тоглолтод Белги хожиж, гурван оноогоо авсан юм. Хоёр дахь хожлоо авсан Бельги 6 оноотойгоор хэсгээ тэргүүлж эхэлсэн бол Англи 3 оноогоор удаалж байна.

H хэсэг:

Япон – Сенегал (23:00, Екатеринбург хотын “Екатеринбург Арена” цэнгэлдэх хүрээлэн)

Польш – Колумб (02:00, Казань хот “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэн)

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page