78 настайдаа “Оточ Манрамба” сургуулийг төгсчээ

2018 оны 06 сарын 25

Хүн үхэтлээ суралцдаг гэсэн үг байдаг үнэн аж. Орчлон ертөнц дээр байх түмэн зүйлийн нэгээхэн хэсгийг суралцаж амжилгүй насан өөд болдог ч гэсэн үг бий. Манайхан өдгөө АТГ-ын “Олон нийтийн зөвлөл”-ийн тэргүүн Г.Баасанг МУИС-ийн Хуулийн сургуулийг төгсөхөд “Хөгшин азарга жороо сурна” гэгчээр, “Хөгшин хүн юу суралцах юм” гэх зэргээр өөчилж байсныг сайн санаж байна. Тэгэхэд “Олон нийтийн зөвлөл”-ийн тэргүүн Г.Баасан 60 нас ч хүрээгүй байсан байх. Тэгвэл Францын эрдэмтэн 78 настай өвгөн манай улсын “Оточ Манрамба” сургуулийн “Уламжлалт анагаах ухаан”-ы ангид зургаан жил суралцан дипломоо гардан авсан байна. Энэхүү диплом гардуулах ёслолын үеэр сургуулийн удирдлагууд болон Эрүүл мэндийн дэд сайд асан, өдгөө Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Амарсанаа нар түүнийг “маш сайн суралцаж төгслөө” хэмээн онцолсон байна.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top