ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны төлөөллүүдтэй уулзлаа

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ МСНЭ-ийн урилгаар Монгол Улсад айлчилж буй БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны төлөөллүүдийг Төрийн ордонд өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын зүгээс МСНЭ-ээ бүрэн дүүрэн дэмжиж ажиллаж байдгаа онцолсон юм. Мөн Монгол Улс хоёр хөрш болох БНХАУ, ОХУ-ын сэтгүүлчдийн байгууллагатай ойр дотно харилцаатай байдгаа  уламжилж, цаашдаа БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоотой илүү ойр хамтран ажиллана гэдэгтээ найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн  ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ

"Монгол Улс сэтгүүлзүйг Дөрөвдэхь засаглалаа хэмээн хүлээн зөвшөөрч үздэг. Сэтгүүлчидтэйгээ хамтарч ажиллах, төрийн өндөр дээд хэмжээний гадаад харилцааны айлчлалд сэтгүүлчдээ аль болох өргөн хамруулахыг зорьдог. Мөн 21 аймгийнхаа сэтгүүлчдийн мэргэжлийн чадварыг хөгжүүлэх, дэлхийн төвшинд хүргэхийг зорьж ажиллаж байгаа. Энэ хүрээнд БНСУ, Монгол Улс хоёр улсын сэтгүүлчдийн хамтын ажиллагаа улам өргөжиж, хөгжихийг хүсэж, албан ёсны айлчлалд тань амжилт хүсье" гэлээ. Хариуд нь БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны удирдлагууд эрхэм сайд Б.Бат-Эрдэнэд талархаж байгаагаа илэрхийлээд хоёр улсын сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагааг илүү өргөн хэмжээнд хүргэхэд чармайн ажиллахаа онцолсон юм.

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийн хувьд төрийн бэлтгэгдсэн боловсон хүчний зэрэгцээ БНСУ-д мэргэжил эзэмшсэн, солонгос хэлээр маш сайн ярьдаг эрхэм юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page