БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны төлөөлөгчид МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 26

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Чон Гюү Сон тэргүүтэй төлөөлөгчид манай улсад энэ сарын 21-27-ны өдрүүдэд айлчилж байгаа билээ.

Сэтгүүлчдийн Холбооны энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, үйл ажиллагаатай танилцах, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулах, хоёр орны сэтгүүлчид харилцан туршлага солилцох, сэтгүүлзүйн өнөөгийн хөгжлийг хурдасгах зорилгоор хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт санал оруулахад оршиж байгаа юм. Айлчлалын хүрээнд өнөөдөр БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны төлөөлөгчид МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай танилцаж Eрөнхий захирал Л.Нинжжамцтай харилцан санал солилцов. Монгол, Солонгосын сэтгүүлчдийн хоёр байгууллага 2013 оноос анхны харилцан танилцах алхам хийж, 2014 оноос хамтын үйл ажиллагаа тогтворжиж эхэлжээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top