Х.Болорболд: 1990 оны ардчилал Монголд гавьяа биш, гай авчирсан

Дэлхийн эдийн засгийн талаар судлаачдын байр суурь тун адармаатай болж иржээ. Судлаачдын шуугиан тарьсан дүгнэлтүүд, таамаг, баримтууд бүхий номуудыг орчуулсан эдийн засагч Х.Болорболдын ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр “Хүн сүргийн үйлдвэрлэл”, “Сүйрлийн үрүүд”, “Эдийн засгийн алуурчны наминчлал”, “Урхи-Бидний эрх чөлөөний мөрөөдөл юу болчихов оо”, “Эдийн засгийн алуурчны золиосууд-Эзэрхэг гүрний эртний арга бач” зэрэг номыг орчуулсан юм.

 


 

-Таны орчуулж, нийтийн хүртээл болгож буй номууд нь өнөөгийн манай нийгмийн хөгжлийн зам, түүний ирээдүйд эргэлзэх эргэлзээг уншигчдад төрүүлж байгаа. Та чухам яагаад ийм номуудыг сонгон орчуулах болсон бэ? 

Анх 1998 онд Удирдлагын хөгжлийн институтэд суралцаж байхад л бидний замнаж буй замд эргэлзэх эргэлзээ надад төрж эхэлсэн. Сургуулиа 2000 онд төгсөөд 10-аад жил улс төр, эдийн засгийн асуудлууд судалж байна. Сүүлийн үед манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа мэдээллүүдийг, ялангуяа гадаадын блогуудыг нэлээд судалж, 7 хоногтоо нэгээс хоёр удаа заавал орж тэнд болж байгаа үйл явдлыг мэдээллийг монголдоо болж байгаа зүйлтэй харьцуулан харахаар маш сонин байдаг. Энэ олсон мэдээллээ хүмүүст хүргэе гэсэн үүднээс долоон ном орчуулж гаргаад байна. Олон ном үзэж харсны эцэст "Энэ л номыг Монголын ард түмэнд хүргэх нэн шаардлагатай юм байна" гэснээ л сонгон орчуулж ирлээ. 

-Дээрх номнуудад гарсан санаануудын бодит дүр зураг Монголын нийгэмд тодорхой харагдаж байна гэх ямар ямар баримтууд байна вэ? 

-Бид 1991 оны цагаан морин жилийн хувьсгалыг "Ардчилсан хувьсгал" гэдэг. Хувьсгал нь ямар нэгэн нийгэм-улс төрийн тогтолцоог өөрчлөн халж, чанарын өөр шатанд гаргаж байх ёстой. Тиймээс аливаа хувьсгалаас шинэчлэл дэвшилд хүрэх учиртай биз дээ? Тэгвэл сүүлийн 20-иод жилд Монголд өрнөсөн процессийг нарийн судлаад үзвэл энэ нь дэвшил биш харин асар том ухралт гарсан байна. Гагцхүү тэр гарсан өөрчлөлтүүдийг дандаа өөр үгээр илэрхийлсээр ирсэн байгаа. Жишээ нь, "Бүтцийн өөрчлөлт", "Шилжилтийн эдийн засаг" гэх зэргээр. 

Гэтэл тэр шилжилт нь хаашаа шилжиж байна гэсэн асуулт гаргаж ирээд үзвэл их өөр хариулт гарч байна. Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэх, монгол үндэстний хөгжил цэцэглэлтийн төлөө шилжиж байна уу гэдгийг нарийн судлаад үзэхээр түүхийн өмнөх 70 жилд олсон ололт амжилтаас асар их ухралт хийсэн нь харагдаж байна. Энэ нь мөнгө, банк-санхүү, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гээд бүх салбарт асар том ухралт хийсэн. Энэ талаар тодорхой жишээнүүдийг авч ярьвал улам ойлгомжтой болно. 

Сүүлийн жилүүдэд манай нийгэмд задрал, ялзрал маш их явагдсан нь тохиолдлын зүйл огт биш. Нийгмийн ёс суртахуун, хүмүүсийн маргаашдаа итгэх итгэл, хүнийрхэх үзэл, мөнгөний төлөө яахаас ч буцахаа байсан уур амьсгал нь мэдээж том макро түвшинд төдийгүй жижиг аж ахуйн нэгж, айл өрх, жирийн хүмүүс, бүх нийтийн амьдралд хэрхэн илэрч байна гэдгийг ажиглавал маш хүчтэй ухралт болсон байна. Бид энэ 20 жилд хуурагдаад явжээ. Мэдээж би энэ дүгнэлтийг хийхээсээ өмнө юм юманд эргэлздэг байсан. 

-Бидний сонгосон капитализм үнэхээр их асуудалтай нийгэм гэж үү?

-1991 онд ардчилсан хувьсгал болоход монгол хүн бүрийн зүрхэнд юу байсан бэ? Ер нь 1911 оны хувьсгалын дараа 1991 онд Монголд үндэсний эрх чөлөөний тэмцлийн хоёрдугаар давалгаа болсон хэдий ч түүний агуулгыг нь гадна талаас сольчихсон бөгөөд зөвхөн нэрийг нь л үлдээсэн. Бодлого, үйл ажиллагааг нь "гадна талаас нь заана" гэсэн нэрийн доор өөр зүгт чиглүүлсэн байдаг. Мэдээж социалист нийгэмд олон бэрхшээлтэй асуудал байсан нь ойлгомжтой. Ер нь бол асуудалгүй нийгэм гэж байхгүй шүү дээ. Гэтэл биднийг чирээд явж байгаа энэ капиталист нийгэмд түүнээс илүү их асуудал байна шүү дээ. Хэдэн зуу, мянга дахин их асуудал байна. Гэтэл бид өмнөх үеийнхээ олсон амжилтыг сайжруулж явах ёстой атал яасан? Харин ч тэдний даалгавраар бүх ололт амжилтаа устгах ажлыг хийсэн байгаа. 

Ер нь монголчууд эдийн засгийн талаар огт ярихгүй, харин эдийн засгийг тойрсон элдэв догмуудыг л тойруулж яриад байна шүү дээ. УИХ-ын түвшинд ч, Засгийн газрын түвшинд ч гэсэн эдийн  засгаа ярихгүй байгаа. Гэтэл эдийн засгаа ярина гэдэг нь манай хүн ардын өнөө болоод ирээдүйн тухай асуудал шүү дээ. Гэтэл бид хэнд хичнээн ажлын байртай, ашиг орлоготой, дотоодын хэрэглээтэй болох юм бэ, хүн ам, хүний хөгжил нь ямар болох юм бэ гэдгийг ярихгүй байна. Ихэнх тохиолдолд энэ нь ухарчихаад байна. 

-Манай улстөрчид барууны үзэл суртлын урхи гогцоонд орчихсон юм уу, эсвэл гэнэн хонгороосоо ашиглагдчихав уу?

-Миний хувьд бол тэд зориудаар эх орноо, ард түмнээ элгээр нь хэвтүүлчихэе, эдийн засгийнх нь бааз суурийг унагаая гэсэн зорилго тавиагүй байх л даа. Гэхдээ та бүхэн санаж байгаа бол "Бид зах зээлийн эдийн засгийн гол зарчим, механизмуудыг мэдэхгүй байна" гэж ярьж байсан шүү дээ. Тэд үүнийгээ одоо ч хүртэл мэдэхгүй л байна. Одоо ч бид өөрсдөө мэдэхгүй байна. 

Гагцхүү бүх юмнуудаа нураачихсан. Одоо яахаа ч мэдэхгүй байгаа тул зарим улс төрийн хүчнүүд "Ард түмнээсээ асууя" гээд явж байна. Гэтэл ард түмэн нь мөн адил мэдэхгүй байна. Ерөөсөө бид эдийн засгийг л ярихгүй байгаа. Эдийн засаг гэдгийг би жинхэнэ утгаар нь ярьж байна шүү дээ, тийм үү? 

Улс орны эдийн засаг гэж чухам юуг ойлгох юм бэ? Улс орон бүр дотооддоо өөрийн үйлдвэрлэлтэй, дотоодын ажлын байртай, ийм учраас хүн амынх нь орлого дээшилж байдаг, тэр эдийн засгаасаа гарч ирсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг бид өөрсдөө дотооддоо хэрэглэдэг байх ёстой. Өнөөгийн Монгол улсын эдийн засгийн ерөнхий загварыг аваад үзэх юм бол ихэнх бүтээгдэхүүнээ гадаадаас импортолж оруулж ирдэг, түнийг нь тодорхой хэмжээний зуучлагч нар үнэ нэмээд л зардаг. Ийм л байна. Монгол улс нь тэр чигээрээ тодорхой хэмжээгээр зүгээр л дэлгүүр, ченжийн зах болчихож байгаа юм. 

Гэтэл аль ч улс орон өөрийн гэсэн эдийн засаг, үйлдвэрлэлтэй л байж хөгжинө. Ялангуяа амин чухал үйлдвэрлэлүүдийн баазтай байж л хөгждөг. Гэтэл 10 юаниар авсан зүйлээ 15 юаниар зарж борлуулахыг эдийн засаг гэдэггүй. Энэ бол цэвэр хараат, колонийн эдийн засаг юм. 

-Монголд сонгодог утгаараа эдийн засаг хөгжихгүй байна гэсэн үг үү?

-Хөгжихгүй байна, түүнийхээ загварыг ч ярихгүй байна. Харин социализмийн үед байсаан, байлгүй яахав. Социалист нийгмийн та бид мэдэж байгаа. Энэ эдийн засаг нь дэлхийн II дайнаас л хойш үүсч буй болсон шүү дээ. Энэ үед л Улаанбаатар хот болоод бусад аймгийн төвүүд байгуулагдаж, САА, үйлдвэрүүд буй болон бүтээн байгуулалтууд, ШУ, боловсрол, эрүүл мэндийн салбар, муу ч гэсэн дэд бүтэц, үндэсний ажилчин анги, инженер-техникийн ажилтнууд гээд улс оронд хэрэгтэй бүхий л салбар богинохоон хугацаанд бий болсон байдаг.Хүн ам бараг 4-5 дахин өссөн. Хүн ам нь эрүүлжиж, боловсролтой болж, бүхэл бүтэн сэхээтний давхарга үүссэн шүү дээ. Ердөө л 40-хөн жилд. Гэтэл үүнийг одоо зарим нь "колоничлол байсан" гэж хэлээд сууж байна. 

Энэ нь тэр нөхөд өөрсдөө колоничлол гэж юу байдгийг мэдэхгүй байгааг л харуулж байгаа хэрэг. Колоничлол гэж юу байдаг вэ? Харин яг одоогийн бидний замнаж буй энэ 20 жил бол жинхэнэ колоничлол мөн. Энэ үед бүх ололт амжилтыг нь устгадаг. Тухайлбал, боловсрол л гэхэд бид энэ салбарт чанарын асар их ухралт хийж байна. 

Ер нь нэг ийм үг байдаг. "Там хүрэх зам дандаа сайхан амлалтаар дүүрэн байдааг" гэж. Одоо бол дандаа л "Бүтцийн өөрчлөлт" гэж ярьж байгаа. "Бүтцийн өөрчлөлт" гэдэг нь Монгол Улсын эдийн засгийн гол гол бааз сууриудыг бүгдийг нь нураах явдал юм. Нураана гэдэг нь улс үндэстэн өөрөө нэн эмзэг болон хувирч байгаа юм. Гадны импортоос бүрэн хараат болно. Өдгөө Монгол Улс бүс нутгийнхаа хөдөлмөрийн хуваарьт хэрхэн орж байна гэхээр газар доорхи баялагаа экспортолдог,үндсэн хэрэгцээгээ гадна талаас импортоор оруулж ирээд зардаг л болж. 

Иймээс өмнөх 70 жилд бүтээн байгуулсан баялгийн нөөц одоо л шавхагдаж дуусч байна, бидний үед. Иймээс энэ бүх алдаагаа эргэн харая. Ямар нэг изм, үзэл суртал гэсэн хоосон догмуудаасаа салая аа гэсэн үзэл санааг хүмүүст хүргэх гээд л явж байна.Монгол улсад алсын зорилго гэж байх ёстой. Тэгвэл нэн түрүүнд шийдэх ёстой зорилтууд нь юу байна? Тэр рүүгээ манайд өдгөө байгаа нөөц баялгаа чиглүүлэх ёстой, тийм үү? Монголчууд богино хугацаанд үсрэлт хийх хэрэгтэй байна. Тийм бололцоо бидэнд гарч ирээд байна, 

-Олон намын систем хамгийн их туршигдсан сайн тогтолцоо гэж ярьдаг шүү дээ?

-Ер нь бол улс орныг дотоодоос нь задлахын тулд "Бүгдийг нь задалж хуваа, хооронд нь яс хая" гэсэн үг байдаг шүү дээ. Эртний ромчууд "Хуваагтун, захирагтун" гэсэн сургаалийг бүхий л эзлэн түрэмгийллийнхээ туршид хатуу баримталж ирсэн байдаг. Энэ нь гурав дахь ертөнцөд барууны өндөр хөгжилтэй гэж нэрлэгдээд байгаа улс орнуудын гол технологийнх нь үзэл санаа, ердөө л энэ шүү дээ. 

Үүнийгээ "олон намын систем" гэж гоёор нэрлэнэ ээ. "Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байх ёстой. Эцэг эх хоёр ч өөр өөр үзэлтэй байх ёстой. Тэгээд үзэл бодлынхоо төлөө хоороноо өрсөлдөж байх ёстой гэнэ. Тэгэхээр үндэстний хэмжээнд ямар нэг нэгдэл нягтрал үүсч чаддаггүй байна. Хэрвээ нэгдэл нягтрал үүсэх аваас гадныхны үгээр, дохио зангаагаар явах боломжгүй болдог аж. Тийм учраас нөгөө монголчуудын "Эвтэй бол хүчтэй" гэсэн уриаг задалж байгаа л хэрэг. Энэ бол тэдний сонгодог арга нь.

Та бүхэн мэдэж байгаа, АНУ-д ердөө л хоёрхон нам байдаг гэж. Гэтэл үндсэндээ арван хэдэн нам байна. Миний судалж мэдсэнээр бол жараад нам байдаг аж. Гэтэл үүнийг нь бид огт сонсохгүй байна.Өдгөө Монголын улс төрийн секторыг ердөө л хоёрхон намд хувааж байна. Гэтэл тэр хоёр нь үндсэндээ санхүү-эдийн засгийн нэг том бүлэглэлийн хоёр фракц төдий л юм. Алийг нь ч сонгосон тэр бүлэглэл хожиж таарна. 

Ийм л замаар бид өөрсдөө 20 жил замначихжээ. Бидэнд гадна талаас "зөвлөгөө өгсөн" нь мэдээж. Гэвч бид өөрсдөө өөрийнхөө гараар үүнийг хийсэн. Тийм учраас энэ мухардал, урхинаас гарах арга нь бол бидний толгой дотор "сууж" байгаа энэ бодол ухаанаа цэгцлэх хэрэгтэй юм. Толгойныхоо эргээг гаргах ёстой. 

-Итгэл үнэмшлээ өөрчлөх ёстой юу?

-Итгэл үнэмшил гэдэг бол асар их хүч. Гэхдээ итгэл үнэмшил гэж хэрвээ байгаа бол түүнийг бий болгож байдаг гол гол суурь аксиомууд нь дандаа буруу хэлтгий тавигдчихсан байгаа юм. Жишээ нь, капитализм бол хүн бүхэн хувийн өмчтэй л болж чадах аваас "тэнгэрийн умдаг"-ийг атганаа гэх ч юм уу, тийм үү? Гэтэл энэ нь сууриараа буруу. 

Манай нийгэмд юм болгоныг хэтэрхий хялбарчилж ойлгодог сэтгэлгээ давамгайлаад байна шүү дээ. Түүнээс бус сууриар нь судалж үздэггүй. Мэдээж гадаад ертөнцөөс өгч буй зөвлөгөөг сонсох ёстой ч түүнийгээ шүүн тунгааж судалсныхаа дараа л хийх ёстой. Гэтэл манай Э.Бат-Үүл "Социализм бол шорон байсаан" гээд тууж суух юм даа. Тэгэж хэлж арай болохгүй шүү дээ. Миний өмнөөс, бидний найз нөхдийн өмнөөс ийм хариуцлагагүй үг унагаж болохгүй. Хэрвээ сайн мэдэхгүй бол та дуугүй л сууж бай л даа. 

-Нэг хэсэг нь юм бүрийг улс төржүүлж намчирхаад л, гэтэл нөгөө талаас нь либертаризм гээд л нийгмийн хувьд ямар ч идэвхгүй бай, сонин ч бүү унш гэсэн юм яриад байх юм аа?

-Ер нь либертаризм гэдэг нь хүн бүхний эрх чөлөөний үзэл санаа гэж байгаа. Эрх чөлөөний үзэл санаа гэдэг нь хүн төрөлхтний түүхийг судлаад үзэх юм бол бүх тэмцэл, өөрчлөлт хувьсгалууд нь дандаа л хувь хүний буюу нийгмийн эрх чөлөөний үзэл санаан дээр тулгуурласан байдаг. Тийм учраас хэрвээ тэрхүү үзэл санааг ямар нэг талаас нь манипуляци хийхийн тулд заавал эхний тэр шууд дуулдаж байгаа постулатуудад нь эхлээд манипуляциа суулгаж өгдөг байна. Тэгэхээр хэн ч эхлээд сонсоход хүн бүхний л төлөө, миний ч төлөө, чиний ч төлөө, бид бүгдийн төлөө яриад тэмцээд байгаа юм шиг байгаа. Гэтэл энэ нь зөвхөн тунхаглал төдийхөн л зүйл байдаг санж. Гэтэл эдгээр мундаг уриа лоозонгуудыг хэрэгжүүлэх механизм нь болох эдийн засгийн эрх чөлөө нь үгүй бол та ямар ч эрх чөлөөгүй нэгэн төдийхөн шүү дээ. Ердөө л хоосон үг, тунхаглал. 

Энэ бүх эрх чөлөөнүүдээс хамгийн чухал нь эдийн засгийн эрх чөлөө. Эдийн засгийн эрх чөлөө гэдэг бол бид нар өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө мэдэж, өөрсдийнхөө бүтээсэн тэр загвараар тавьсан зорилгоороо улс орноо удирдахыг хэлнэ. Гэтэл өдгөө биднийг улс гэрээ авч явах тийм бололцоогүй, нөхцөлгүй болгоод хаячихжээ. Зориудаар. 

-27 жил өрнөсөн энэ ардчилал маань харин ч балаг тарьсан нь их бололтой. Ямар ямар ноцтой үр дагавар авчрав аа. Энэ нь эцэстээ юунд хүргэж болох вэ?

-Ер нь ямарваа нэг зүйлс, үзэл суртлын асуудлуудыг анх авахдаа заавал судалж байж өөрийн итгэл үнэмшил болгож авах ёстой. Түүнийг бодит практик амьдрал дээр туршиж үзэж байж, энэ нь бусад улс оронд энэ бодлого, үйл ажиллагаа нь ямар үр дагаварт хүргээд байна гэдгийг харж байж авах ёстой байдаг. 

Гэтэл гадаадад томилолтоор очиж үзчихээд, баян тансаг лангууг нь харчихаад л "Зах зээлд шилжвэл ийм болох юм байна" гээд л шуударч болохгүй. Наад зах нь л гэхэд баруун Герман хэдэн триллион еврогийн өртэй, АНУ л гэхэд 5 триллион долларын өртэй сууж байна шүү дээ... 

Бидний яриад байгаа дээрх бэрхшээл асуудлууд нь зөвхөн Монголд тулгараад байгаа хэрэг биш. Ер нь бид хуучин II ертөнцийн улс байсан, тийм үү? Барууны капиталист улсууд өөрсдийгөө нэгдүгээр ертөнц гэж нэрлэдэг юм бол бидний хамаарагдаж байсан социалист блокийн орнууд хоёрдугаар ертөнцийг бүрдүүлж байж. Гэтэл бид II ертөнцийн орноос III ертөнц рүү 20 жилийн турш гулгах үйл явцыг харлаа. 

Тэр ертөнцөд хүн амын дийлэнх олонх нь үгээгүй ядуу, тэдэнд амьдрал ахуйгаа сайжруулах ямар нэг механизм байхгүй. "Юуны ч тухай ярьсан энэ нь эцсийн эцэст заавал мөнгө, баялгийн тухай асуудал л байдаг" гэсэн америк үг байдаг. Хэрвээ нийгэмд болж байгаа түүхэн үйл явцуудын цаад талын тэр углуургыг нь олж харахын тулд үүгээр дамжаад нийгмийн баялаг хэрхэн хуваарилагдаж байна гэдэг механизмийг байнга толгойдоо бодож байх ёстой. Тэгэж чадаж гэмээнэ нь бид энэ бүхнийг зөв ойлгох, зөв үнэлэлт дүгнэлт өгөх тийм боломж бүрдэнэ. 

1991 онд ЗХУ задран унаж, постсоциалист улсуудад коммунист системийн задрал болсон. Тэр бол "Хүйтэн дайн"-ы төгсгөл үе байсан. Хүйтэн дайны нөхцөлд нэг том өрсөлдөгч нь дотроосоо задарлаа гэдэг ойлголт гарч ирж байгаа биз? Хэзээ ч дайны нөрцөлд нэг  нь дотроосоо задардаггүй юм санж. Энэ задралыг заавал гадна талаас нь нөгөө өрсөлдөгчийнх нь явуулсан үйл ажиллагаа тийм төгсгөл рүү түлхсэн байдаг. 

Ийм үйл явц нь тэр ертөнцийн хүмүүст хий хоосон хүлээлт, горьдлогыг буй болгодог аж. Өөрийнхөө харьяалагдаж байгаа ертөнцийг заавал эвдэлж нураах нийгмийн, олон нийтийн уур амьсгалыг хавтгай буй болгодог байна. Би судлаач хүний хувьд харахад одоогийн байдал энэ хэвээрээ үргэлжлэх аваас бидний яриад буй тэрхүү сайхан ирээдүй мөдгүй болно. Энэ бол манипуляция шүү дээ. Муу ёрлож буй юм биш. Бид бодит байдалд үнэн зөв үнэлэлт, дүн шинжилгээ хийж байж, мухардлаас гарах гарц, хөгжлийнхөө шийдлийг зөв олно. 

 

С.Энх-Амар


 


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 60 )

Зочин [ 202.9.42.9 ]      |     2018 оны 7-р сарын 22 -нд, 03:53 минутанд

Эдийн засагчдаас иргэдэд ямар мэдээлэл хэрэгтэй байгаа гэвэл өнөөгийн нийгмийн системийн өвчнийг эрт илрүүлж зөв онош тавихаас гадна хамгийн гол нь, өвчнийг хэрхэн эмчлэх: ямар аргаар, хэр удаан, ямар тунгаар эм хэрэглэх талаарх зөвлөлгөө.

Zochin [ 64.119.20.199 ]      |     2018 оны 7-р сарын 16 -нд, 15:37 минутанд

Mash zuv zuil heljee. Unen.

зочин [ 122.201.21.245 ]      |     2018 оны 7-р сарын 16 -нд, 01:34 минутанд

ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг гэсэн

Монгол [ 103.212.119.78 ]      |     2018 оны 7-р сарын 14 -нд, 13:57 минутанд

Үнэн хэлж 3 сая хүнд хэрэггүй зүйл энэ л б.на.

Zochin [ 64.119.18.221 ]      |     2018 оны 7-р сарын 14 -нд, 07:14 минутанд

Uguisgeliin uguisgel

mongol [ 59.37.61.81 ]      |     2018 оны 7-р сарын 12 -нд, 08:28 минутанд

Mundag shuu Bolorbold.olonhi ni oilgohgui boltloo zombi bolson tul please do not care of comments. perfect and brilliant. We need you

социалист [ 103.229.123.141 ]      |     2018 оны 7-р сарын 12 -нд, 04:05 минутанд

манайхан юугаа ч мэдэхгүй байж, юм болохоор л хойд солонгос, хойд солонгос гэх юм. 1-т манай соц нийгэм хэзээ ч хойд солонгос шиг байгаагүй, хэтрүүлбэл өнөөдрөөс ч илүү эрх чөлөөтэй байсан 2-т хойд солонгосын хаалттай нийгмийг нь далимдуулж барууныхан маш их худал мэдээлэл цацдаг, өнөөдөр тэдний амьдрал нь тийм ч аймар хэцүү биш 3-т улс орноор томоор нь яривал мань хэдээсээ л дээр: цөмийн гүрэн, гар утсаа өөрсдөө үйлдвэрлэдэг, хакерийн арми нь дэлхийд толгой цохиж, түүгээрээ гаднаас асар их мөнгө олдог г.м г.м.Ер нь социалист орнууд маш өөр өөр байсан: Хойд Солонгос, Румын, Албани 3 л хатуу

социалист [ 103.229.123.141 ] 2018 оны 7-р сарын 12 -нд, 04:14 минутанд

дэглэмтэй, авторитар улс байсан. Мөн Герман нилээд чанга дарангуйлалтай байсан. Югослав улс бол хамгийн их хөгжилтэй нь мөн хагас кап улс байсан. Польш Унгар Чех Болгар Куба Монгол Вьетнам - бүгд өөр өөрийн онцлогтой. хамгийн их хожсон нь маргаангүй Монгол улс шүү, дараа нь Вьетнам байх. юугаа ч мэдэхгүй соц нийгмээ муулах нь ядаж мэдлэг нимгэний жишээ, цаанадаж манайх Хятад шиг Швед, Норвеги, Финлянд гэх скандинавын соц орнудын жишгээр явах байсан юм - тэгш хуваарилалт, баян хоосны ялгаа бараг үгүй, чөлөөь эдийн засаг, төрийн зохицуулалт г.м. Тийм учир Болорболдын яриаг дэмжиж байна

zocnin [ 202.179.4.250 ] 2018 оны 8-р сарын 20 -нд, 06:45 минутанд

Bolor bold Hutsna baigaa cni

гшг [ 112.163.72.99 ]      |     2018 оны 7-р сарын 10 -нд, 06:23 минутанд

хялар пиздаа мэдэмхийрч байна

Zochin [ 64.119.20.199 ] 2018 оны 7-р сарын 16 -нд, 15:36 минутанд

Ut min duugui face uhaad hevtej bai. Mash zuv, bodit zuiliig ene hun helsen bna malaa.

зочин [ 202.9.47.177 ]      |     2018 оны 7-р сарын 09 -нд, 09:52 минутанд

Үнэн үг хэлсэн хүнд АН\ Авилгачдын Нам\-нхан өшөөтэй, үхэр унасан хүнд АН-н нохойнууд өшөөтэй.

Буянт [ 103.57.92.20 ]      |     2018 оны 7-р сарын 06 -нд, 13:34 минутанд

Хуцаа чи.Тэгээд Хойд Солонгос шиг болгох гээ юу? Ямар замаар яаж явах ёстойг нь хэлчих

vdxv [ 45.117.32.4 ] 2018 оны 7-р сарын 09 -нд, 05:56 минутанд

Hyatad shig yavah yostoi yum lalar mini. Erguu har ats chi ingeeed baruunii gar hul bolson oligarhuuddaa deerelhuuleed soruulaad baij baihdaa taarsan umbuu shuu.

mongol [ 66.181.187.190 ]      |     2018 оны 7-р сарын 06 -нд, 12:53 минутанд

ene unen shuu ardchilal bol hog yiu hiij buteesiin sots ued id buteen baiguulalt yabagdaj baisan ene bugdiig ardchilal ustgasan neg nuhur hoiduud shig gejee uiaan ardchilsan hun baina daa sots.iin ued hun chanar baisan shuu

зочин [ 202.9.42.5 ]      |     2018 оны 7-р сарын 06 -нд, 06:37 минутанд

одоо бид соц үеийн бүтээн байгуулсан баялагаар амь зууж явж байна шүүдээ ардчилал гээд ямар баялаг бүтээсэн юм та нар бодоод үздээ юуч байхгүй батүүл элбэгдорж нар та нар гадаад чөлөөтэй явж байна гээл ярьдаг харин их чөлөөтэй явснаар хамаг хулгайч сул хормойтнууд улс үндэстний нэр төрийг нохойноос дор болгосон мөн гэр орныг чинь үнэгүй хувьчилсан гээл онгирдог гэтэл тэр барилга байшинг чинь соц үед бүтээн байгуулсан 27 жилд арчлал юү бүтээв өр үйлдвэрлэж хэдэн өндөгний хальс шиг зам тависан өөр юү байнаа харин ардчилал авчирсан гэх новшнууд улсын хамаг хөрөнгийг зүгээр цусалсан

c [ 203.91.115.44 ]      |     2018 оны 7-р сарын 05 -нд, 09:20 минутанд

unen shuu.

Хайдо [ 202.9.42.6 ]      |     2018 оны 7-р сарын 05 -нд, 06:08 минутанд

Маш зөв дүгнэлт гэж бодож байна.Ардчилалыг жинхэн улс төрчид хийгээгүйн гай энэ юм.Ганц нэг улс төр гадарлдагаа нухаж дур зоригоороо ,ямар ч мэдлэг боловсоролгүй,ёс суртахуунгүй,итгэл үнэмшил ,зорилог, төлөвлөгөөгүй ,дэг журам гэдгийг огт анхаардаггүй 40 мянгатийн хэдэн сайн эрүүд зохион байгуулж,түүнийгээ баяжих завших арга болгон ашигласаны үр дүнд ийм байдалд оржээ.Эдэн дотор Капиталыг уншсан хүн ганц хоёр л байсан байх.Гэтэл тэднийхээ заавар зөвөлгөөг авдаггүй анархист зантай Батүүл мэтийн улс их байсанаас ирээдүйгээ харахгүй өнөө маргаашийн бодлоор авч идэхийн арга замыг урьдал болгосон

BNMAU [ 150.129.141.126 ]      |     2018 оны 7-р сарын 02 -нд, 11:06 минутанд

Tegeed yakh baisan yum be? Khoiduud shig uldekh baisan yum uu. Tegekh chadal odoo ch bii yu? Khuts × 333333333~

Зочин [ 66.181.188.108 ] 2018 оны 7-р сарын 02 -нд, 14:40 минутанд

Хойд солонгос гээд эргүүтээд байдаг юм. Хятад шиг болох боломж байсан шд. Анхнаасаа коммунист хятадыг дагаад явсан бол өдийд хамаагүй дэг журамтай, гэхдээ эдийн засгийн чөлөөтэй байдал, гадаадын хөрөнгө оруулалтын хятад шиг татаад явж болох л байсан шд. Одоогийн Монгол улсын эдийн засаг импорт экспор бүгд хятадаас хамааралтай. Гэхдээ барууны улс орнууд жишээ нь ОУВС Рио Тинто Дэлхийн банк элдэв баруунаас санхүүждэг төрийн бус байгууллагууд дунд нь өөрсдийн ашиг сонирхлоо Монгол улсад тулгаж явуулаад байгаа болохоор 28 тэрбум долларын өрөнд орж Монгол улсын ДНБ ердөө 11хэн тэрбум доллар байна шд.Ядаж Хятадын бодлогыг авч хэрэгжүүлсэн бол 11 тэрбум доллар тэгш хувиарлагдаж, утааны асуудал анхнаасаа үүсэхгүй, бүгд чанаргүй их дээд сургууль руу тэмүүлэхгүй, УБ гэр хороолол гэж бараг байхгүй, гэхдээ nba champions league fifa үздэг, гадаад руу хүссэн үедээ нисдэг, гэхдээ солонгосын элчингийн гадаа бөөн бөөнөөрөө оочерлож ажлын гуйланчлалд орохгүй, төрийн албанд нь баруунд тусгайлан сургаж Монгол улсынхаа төлөө чин сэтгэлээрээ зүтгэх залуусаар дүүрэн байх байлаа шд.

Оюу [ 66.181.161.21 ] 2018 оны 7-р сарын 03 -нд, 03:08 минутанд

Харин тийм монголыг хойд солонгос шиг байсан мэт тэнэгтээд байдгийн тэр үеийг үзээгүй хүмүүст тийм ойлголт суулгахыг хичээдэг хүмүүс бдгын бишүү?

kim [ 183.81.171.3 ] 2018 оны 7-р сарын 03 -нд, 06:29 минутанд

hoid solongosoo ch er ni uzsen hun bnuu?

Сараа [ 202.9.40.0 ] 2018 оны 7-р сарын 04 -нд, 14:53 минутанд

Яг үнэн хэлсэн байна. Ардчилал гэгч мангас гарч ирснээр бидэнд юу ирсэн бэ гэж бодохлоор ядуурал, ажилгүйдэл, хуурамч худалч улс төрчид ирсэн. Бас эмх замбараагүй байдал үүссэн

zochin [ 202.170.68.38 ] 2018 оны 7-р сарын 06 -нд, 03:41 минутанд

buh uym 2 taltai,sain muu ali aliin avchirsan,muu arai iluu uym uu daa

я [ 103.57.92.20 ] 2018 оны 7-р сарын 06 -нд, 13:36 минутанд

Дуртай зүгтээ тонил

Ок [ 202.9.42.2 ]      |     2018 оны 7-р сарын 02 -нд, 07:32 минутанд

Юу үнэн бэ гэвэл энэ үнэн. Ардчилал гэгчийн гайгаар өнөөдөр ийм янзтай сууна

зочин [ 66.181.161.95 ]      |     2018 оны 7-р сарын 02 -нд, 04:25 минутанд

зүгээр л дамын наймаачин.панз чин .бадарчины улс болжээ.Монголд мэргэжил гэж алгаа 1ш мэргэжил үлдсэн бүгд худалдагч. Бие биедээ юм зардаг өөр эрмэлзэл байхгүй.

Зочин [ 27.123.214.91 ]      |     2018 оны 7-р сарын 02 -нд, 03:57 минутанд

Солиор пизда

зочин [ 139.5.219.47 ]      |     2018 оны 7-р сарын 02 -нд, 03:29 минутанд

зарим нь зөв, зарим нь худал байна. хүн нь өөрөө гутранги, харгис, аминч харагдаж байна.

Үнэн [ 202.9.40.0 ]      |     2018 оны 7-р сарын 01 -нд, 16:57 минутанд

Бат-Үүлийн байгуулсан ардчилал бол аав хүү хоёр нийлж ард түмний хөрөнгийг луйвардан офшор дансанд хураагаад тьэр нийгмээ магтан дуулах.

Зочин [ 202.9.41.50 ]      |     2018 оны 7-р сарын 01 -нд, 11:12 минутанд

Малаа маллацгаая даа. Жалга довоороо нийлж ховоо базан, хороо найруулцгаан амьдрах хэв маяг ЗӨВХӨН МОНГОЛЫНХ!

Авсны таг [ 66.181.184.51 ]      |     2018 оны 6-р сарын 30 -нд, 16:25 минутанд

Болорболд гэнүү амьдаараа авсанд орооч

Зочин [ 202.9.42.6 ] 2018 оны 7-р сарын 05 -нд, 05:33 минутанд

Ийм юм бичиж байгаа хүн дуугүйл өөрөө авсанд орох хэрэгтэй

chunag [ 59.37.61.81 ] 2018 оны 7-р сарын 12 -нд, 08:31 минутанд

Iim comment bichdeg malnuudiig yaya da biz. Yaj ustgah ve.

ЛЯНХ [ 66.181.183.16 ]      |     2018 оны 6-р сарын 30 -нд, 13:12 минутанд

ЯГ УНЭН

K [ 43.242.243.229 ]      |     2018 оны 6-р сарын 30 -нд, 12:45 минутанд

Hutsana biz .erkh chuluug ugsun boloo um bish uu. Amidralaa uursduu avch yv aa.

Баян [ 202.9.42.1 ]      |     2018 оны 6-р сарын 30 -нд, 07:28 минутанд

Маш зөв бичсэн байна. Ардчилсан хувьсгал биш харгис төрийн эргэлт байжээ. Монголчууд яаж зовж байна,яаж ядуурч байна,амьдрах ямарч боломж үгүй байна. Юу нь сайхан байгаа юм бэ. Мэдээлэлийн бүх сувагийг эзэмшсэн хэдхэн бүлэг баячууд монголчуудын тархийг угааж байна. ДА. Ганболд анх монголчуудыг мөлхүүлнэ гээ биздээ. Тэгэхэд нь л тэг тэг гээд уриа хашгирсан тэнэг монголууд

irgen [ 103.57.95.119 ]      |     2018 оны 6-р сарын 30 -нд, 05:21 минутанд

ene erguu sotsializmtaigaa hamt uhehgui dee uheech shaar mini

донгир золиг [ 150.129.141.190 ]      |     2018 оны 6-р сарын 29 -нд, 23:04 минутанд

мэлмий нь сохорсон хоосон цэцэрхэгч л байна. 1996 онд МАХН ялагдал хүлээсэн үедээ олон хүнийг удирдлагын академид сургасан. тэдний нэг донгио нь.

Ок [ 202.9.42.2 ] 2018 оны 7-р сарын 02 -нд, 07:34 минутанд

Өөрийн чинь ухаан сохорч

Zochin [ 31.35.91.181 ]      |     2018 оны 6-р сарын 29 -нд, 07:22 минутанд

Medrel muutai mal ve ene chaar

Зочин [ 66.181.184.249 ]      |     2018 оны 6-р сарын 29 -нд, 01:51 минутанд

Маш зөв юм бичсэн байна Дээдчүүд нь гадныхны барьцаанд доодчууд нь сэтгэх чадваргүй жаргаж байна гээд тэнэгтээд явж байдаг болчихсон юу ч гэхэв дээ

Зочин [ 64.119.25.163 ]      |     2018 оны 6-р сарын 28 -нд, 17:45 минутанд

Ул шугамандаа зөв л дүгнэж. Баруун бол мухардалд орчихсон, яахаа мэдэхгүй толгойгоо маажаал суугаа. Монголын хувьд, сүүлийн 27 жил бүтээн байгуулахаас илүү социализмын үед бий болгосон материаллаг бааз, ”олон нийтийн” (үнэн хэрэгтээ, төрийн буюу 3000 орчим дээд албан тушаалтнуудын мэдлийн) өмчийг завших замаар хөгжиж ирсэн. Систем талаас социализм дуусаагүй, хүмүүсийн тархинд бат бөх оршсон хэвээр байна. Гэхдээ үүний хажуугаар шинэ тогтолцооны үр, шинж тэмдэг бүхэлдсээр. Гэвч тэр нь зөвхөн дэлхийн зах зээлийг үйлчилсэн хэсгүүд. Нийгммйн хувьд бүх юм хялбаршиж natural state хэлбэрт орсон

Зочин [ 103.212.116.72 ]      |     2018 оны 6-р сарын 28 -нд, 12:47 минутанд

90 гаран жил Монгол улсыг удирдан чиглүүлэгч ”дарангуйлагч коммунист” дэглэмтэй МАН энэ улсад жинхэнэ хэдэн үеээр нь түүхийн турш дампууруулж байна цаашид энэ намыг үгүй хийхгүй бол энэ улсыг сүйрүүллээ Энэ хүн МАН ын луйварчдын нэг хамсаатан байх

Хх [ 122.201.22.182 ]      |     2018 оны 6-р сарын 28 -нд, 12:41 минутанд

Эргүү мал вэ

Бат [ 122.201.22.182 ]      |     2018 оны 6-р сарын 28 -нд, 12:41 минутанд

Овоо эргүү шар бна даа

1 [ 66.225.109.58 ]      |     2018 оны 6-р сарын 28 -нд, 11:48 минутанд

Ардчилалгүйгээр Та нарыг элдвийн ”барууны үзэл суртал дэмжсэн” барууны хувцас өмссөн, барууны дуу сонссон, гээд шоронд хийж, НАМ-ын гишүүн бус хэмээн бага цалин өгч, гадаад явах эрхийг чинь хасаад,Төр Нам нь та нарыг далласан газар гарч ирж далайсан газар далд оруулдаад өгөхөөр олон сүртэй юм яриад байгаа ТА НАРЫГ ЮУ ГЭЖ ГОНШИГНОХЫГ ЧИНЬ ХАРАХ ЮМСАН.

Mngl [ 202.9.40.116 ] 2018 оны 6-р сарын 30 -нд, 09:47 минутанд

Tiim sotsalizm mngl d yugej bvreldex vv?!?!?!xoid solongos 20 r zyyndaa l tugsgul bolson?!?!?!?odoo bol zubxun lyibarchin xylgaichid yrbagchda tsaazaldag xyatad,,,oros maygiin zax zeeliin komynizm bii bolno

зочин [ 183.177.96.130 ] 2018 оны 7-р сарын 01 -нд, 04:14 минутанд

Ардчилалийн ачаар ой найман сардтайгаас эхлээд хүүхэд охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэх боломж олгосон өс хонзонгийн сэдэлт хэрэг хэрээс хэтэрсэн нэг эмэгтэй 75 удаа хутгалсан бараг л шүүрэн шанага болгосон гэхэд хилсдэхгүй харамсалтай энэ бохир заваан нийгмийг зөвхөн Монголын ард иргэд өөрсдөө сонгосон шүү дээ

Nyam [ 80.187.97.169 ] 2018 оны 7-р сарын 03 -нд, 06:37 минутанд

End unenii nileed huvi bn gj huvi huniihee huvid dugnej bn.eur n bol bidend Ardchilal gej goe nereer halhawchlaad boow umhuulsen bnaa.ehnii 10jil eej chuluutei bolood bn gj baahan huurluu,ene n zarim hagast n uneheer ashigtai baisan,getel yag unendee unuudriin tartagtaa tulsan niigemruu zoriud sanaatai hutulj irjee.ard tumniig aimhai hulchgar,hargis hertsgii,eos judaggui ,uzeed hariutslaga gj medehgui,bolgoj irj.Ergeed harhad iim l unen turh bnda.Kapitalist gurnuudiin togloomiin utsan huuheldei bolson bn bid

Болор [ 202.179.31.6 ]      |     2018 оны 6-р сарын 28 -нд, 05:12 минутанд

Адчилал эрх чөлөө бий болсоноор сайн ч юм бий муу ч юм бий муу нь гэвэл хувьчлал нэрээр хэдхэн хүн баялагийг хуваан хувьдаа авч ажилгүйчүүдийн арми гудамжинд гарсан тэрний уршигаар одоог хүртэл улс орон өрөнд орж сүйрч байна

зочин [ 202.9.42.3 ]      |     2018 оны 6-р сарын 28 -нд, 04:32 минутанд

Батуул тэргуутэй АН ын хумуус хамаг уйлдвэрээ устгаж угуй хийсэн шуу дээ Ууний ур дунд ажилгуйчууд архичдын арми ядуучууд их болсон гэж боддог доо

Яг тийм [ 37.228.252.143 ] 2018 оны 6-р сарын 28 -нд, 06:43 минутанд

Тэд бүгдээрээ орос задарч байх үед тэнд суралцаад төгсөж ирэнгүүтээ барууныханд тархиа угаалгасан чигтээ одоо хүртэл улс орноо удирдаад явж байна даа харамсалтай нь бид луйварчдын гарт орж колончлогдож байна хоосорч ядуурч баялгаа цөлмүүлж өрөнд орлоо газар нутгаа алдах энүүхэнд болчлоо, энэ чөтгөрийн тойргоос гарах хэрэгтэй бн

Яг тийм [ 37.228.252.143 ] 2018 оны 6-р сарын 28 -нд, 06:43 минутанд

Тэд бүгдээрээ орос задарч байх үед тэнд суралцаад төгсөж ирэнгүүтээ барууныханд тархиа угаалгасан чигтээ одоо хүртэл улс орноо удирдаад явж байна даа харамсалтай нь бид луйварчдын гарт орж колончлогдож байна хоосорч ядуурч баялгаа цөлмүүлж өрөнд орлоо газар нутгаа алдах энүүхэнд болчлоо, энэ чөтгөрийн тойргоос гарах хэрэгтэй бн

зочин [ 183.177.96.130 ] 2018 оны 7-р сарын 01 -нд, 04:18 минутанд

Энэ Авилгач оффшорчид хулгайч луйварчдыг хэн бий болгосон Монголын ард түмэн өөрсдөө сонгосон тэгээд сонгосон сайд дарга нараа буруутгах хэрэггүй тэд ард түмэнээс гуйгаагүй лав

Зочин [ 66.181.177.206 ]      |     2018 оны 6-р сарын 28 -нд, 02:16 минутанд

1990 оны ардчилал Монголд байсан бүх үйлдвэр бүтээн босголт, хүний сайхан сэтгэл, эрх тэгш амьдралыг устгаж ядуучууд гуйлагчин, тараншиныханыг бий болгоод бүтээн байгуулалтаа шинээр эхэлсэн. Одоо яриад уриалаад байгаа бослого хөдөлгөөн гарвал барисан бүхнээ хураагаад тал дээр хоцрох биз дээ.

irgen [ 103.57.95.119 ]      |     2018 оны 6-р сарын 28 -нд, 02:14 минутанд

iim erguug yaltai bilee

Зочин [ 139.5.217.45 ]      |     2018 оны 6-р сарын 28 -нд, 02:06 минутанд

Үнэн үнэн, Бодит үнэнийг шударгаар ярьдаг хүн дээ.

ОН [ 27.123.212.134 ]      |     2018 оны 6-р сарын 28 -нд, 01:45 минутанд

80-аад оны сүүлээр социалист систем задарч, дэлхий ертөнц өөрчлөгдөж ЗХУ хүртэл ардчилсан нийгэм рүү шилжижи байхад Монгол улс яах байсан юм бэ? Цэцэрхээд байхаар тэрийг л ярих ёстой. Коммунист дэглэмтэй үлдэх байсан уу

би [ 103.9.90.98 ]      |     2018 оны 6-р сарын 28 -нд, 01:39 минутанд

Зарим нэг нь өөрийнхөө тэнэглэл, наад захын учир шалтгааныг мэдэхгүй ярьж байгаагаа миний үзэл бодол, эрх чөлөө гээд ойлгосонг яана? Тэгэхээр үзэл бодлын нэгдэл, эдийн засгийн чадавхи нь өөрөө асар их хүч, үндэстэн, ард түмэн хөгжин дэвших тул жинхэнэ эрх чөлөө, тусгаар тогтнол гэж юу байдгийг алхам бүртээ харуулдаг.

zochin [ 103.57.95.119 ]      |     2018 оны 6-р сарын 28 -нд, 01:38 минутанд

chinii huseed daranguilliig chini MAN odoo hiij ehelsen sanaa chin shan bolj bna uu

irgen [ 103.57.95.119 ]      |     2018 оны 6-р сарын 28 -нд, 01:37 минутанд

sots setgelgeetei baas be iim ch ym bichij bh gej

х [ 5.65.254.38 ]      |     2018 оны 6-р сарын 27 -нд, 23:06 минутанд

Хойд Солонгосд хүсээд байгаа нийгэм чинь байгаа. Гай болоогүйгээр нь тийшээгээ очиж амьдар

иргэн [ 203.91.117.8 ]      |     2018 оны 6-р сарын 27 -нд, 21:25 минутанд

ЯГ ҮНЭН МОНГОЛЫН АРДЧИЛАЛ МОНГОЛЧУУДЫГ ЭНЭ НАС, ХОЙД НАСАНДАА ДААЖ ДАВШГҮЙ ӨРӨНД ОРУУЛСАН

Бар [ 66.181.184.121 ]      |     2018 оны 6-р сарын 27 -нд, 16:55 минутанд

Хуцдаг баас вэ тэгвэл хойд солонгост очиж амьдраач

d [ 112.72.11.123 ] 2018 оны 6-р сарын 28 -нд, 06:26 минутанд

Chi harin ter anu ruugaa zail

Хойд Солонгосруугаа [ 202.21.106.145 ] 2018 оны 6-р сарын 28 -нд, 11:09 минутанд

Чи чаддаг юм бол АНУ-ын виз гаргаад өг, би духтай явна, харин чи Хойд Солонгосруугаа тонилно шүү.

Хойд Солонгосруугаа [ 202.21.106.145 ] 2018 оны 6-р сарын 28 -нд, 11:09 минутанд

Чи чаддаг юм бол АНУ-ын виз гаргаад өг, би духтай явна, харин чи Хойд Солонгосруугаа тонилно шүү.

иргэн [ 103.10.23.113 ]      |     2018 оны 6-р сарын 27 -нд, 15:48 минутанд

энэ,боит,үнэн,үг

иргэн [ 103.10.23.113 ]      |     2018 оны 6-р сарын 27 -нд, 15:48 минутанд

энэ,боит,үнэн,үг

Иргэн [ 153.161.137.10 ]      |     2018 оны 6-р сарын 27 -нд, 15:23 минутанд

Ёстой 100% санал нэг байна. Монголын ардчилал жинхэнэ гай гамшиг авчирсаан?”

үнэний хувьтай байна [ 66.181.186.14 ]      |     2018 оны 6-р сарын 27 -нд, 15:02 минутанд

ямарч л байсан сонсоход хатуу ч каптализмийн нүцгэн үнэнг,барууныхны дүр төрхийг үнэнээр нь өнгөтөөр нь гаргаж тавьсан байна аа. Хэн юу гэж хүлээж авах нь тэдний л хэрэг юм даа одоо яалтай нь билээ дээ

баруунтан [ 150.129.141.190 ] 2018 оны 6-р сарын 29 -нд, 23:09 минутанд

тэгээд зүүн рүүгээ явалдаа, очих газар чинь байхгүй

иргэн [ 203.91.117.8 ]      |     2018 оны 6-р сарын 27 -нд, 14:05 минутанд

АРДЧИЛАЛ МОНГОЛД СҮЙРЭЛ АВЧИРСАН ҮНЭН ҮНЭН МОНГОЛ УЛС ,АРД ИРГЭД НЬ ТҮҮХЭНДЭЭ ИНГЭЖ ИХ ӨРӨНД ОРЖ БАЙГААГҮЙ ШҮҮ

банк [ 150.129.141.190 ] 2018 оны 6-р сарын 29 -нд, 23:10 минутанд

өөрсдөө хүсэж зээл авцгаасан

зочин [ 183.177.96.130 ] 2018 оны 7-р сарын 01 -нд, 04:22 минутанд

Өнөөгинй үхэр монголчууд Сэм авга ахын үгээр л 27 жил тахин шүтэж амьдарлаа юу өөрчлөгдөв . Хэлэх хүн байна уу Удахгүй Сэм авгын колони болно

a [ 61.37.138.11 ]      |     2018 оны 6-р сарын 27 -нд, 13:46 минутанд

caak bol hujaagiin shees MANiin buunii nohoinuudiig magtaj Mongold vndesten hoorond hagralduulah gesen sait

j [ 61.37.138.11 ]      |     2018 оны 6-р сарын 27 -нд, 13:44 минутанд

malnuudaa. 50 sham jil orshij irsen niigemiig nurhad yuuch hiigeegvi malnuudiig 2 niigem soligdood baihad turshlagatai gej songoj gargasan MAN bas MAHNiig songood baisan golognvvdiin buruu. ardchilsan niigemiig komnistuudaar udirduulah uhaan manai malnuudaas oor alich uls orond baihgvi ergvvnvvd. udahgvi iim malnuud komnist niigemee vgvileed komnist hujaatai negdeh tuhai hutsaad suuwiidee . neg yum oilgoo manai ulsd sotsliizemiig anh gargasan oros ah nar chine oorsdoo ter vzeleesee uhraad barag dochood jil bolj b.n

d [ 112.72.11.123 ] 2018 оны 6-р сарын 28 -нд, 06:28 минутанд

Chi gazar nutgaa zarhad orolctogee

Зочин [ 103.212.116.72 ] 2018 оны 6-р сарын 28 -нд, 12:46 минутанд

90 гаран жил Монгол улсыг удирдан чиглүүлэгч ”дарангуйлагч коммунист” дэглэмтэй МАН энэ улсад жинхэнэ хэдэн үеээр нь түүхийн турш дампууруулж байна цаашид энэ намыг үгүй хийхгүй бол энэ улсыг сүйрүүллээ

Зөнгөр [ 124.158.111.6 ] 2018 оны 7-р сарын 04 -нд, 03:32 минутанд

Монголд 100 жилийн өмнө орж ирж суурьшсан шээснүүдийн хийсэн АРДЧИЛАЛ ШҮҮ дээ.

Догмо [ 124.158.111.6 ] 2018 оны 7-р сарын 04 -нд, 03:33 минутанд

100 жилийн өмнө орж ирж суурьсан хужаа нарын хийсэн ардчилал шүү дээ...

zochin [ 103.212.118.45 ]      |     2018 оны 6-р сарын 27 -нд, 12:51 минутанд

ARDCHILAL NIIGEM BISH TOGTOLTSOO

ЗОЧИН [ 64.119.24.245 ]      |     2018 оны 6-р сарын 27 -нд, 11:52 минутанд

ҮНЭНШДЭЭ , ЭЛБЭГДОРЖ , БАТҮҮЛ НАР МОНГОЛД ГАЙ Л АВЧИРСАН .

Хохь нь [ 66.181.161.117 ] 2018 оны 6-р сарын 27 -нд, 13:23 минутанд

Чи муу тэнэг л сонгоо биздээ. Хохь чинь

Сонгодог жишээ [ 66.181.186.14 ] 2018 оны 6-р сарын 27 -нд, 14:59 минутанд

Юм бүхэн хэмжээ хязгаартайг монголчууд 1990 оноос өмнө сайн мэддэг байлаа. Харин одоо бол шал өөр хэр хэмжээ гэж мэддэгүй ээ. Үүний тод бөгөөд томруун жишээ гэвэл эрөнхийлөгч байна даа.Өөр ямар сонгодог жишээ байх юм

0000 [ 103.10.23.113 ] 2018 оны 6-р сарын 27 -нд, 15:49 минутанд

тэнэг,ард,түмний,тэнэг,сонголт,ийм,болгосон

0000 [ 103.10.23.113 ] 2018 оны 6-р сарын 27 -нд, 15:49 минутанд

тэнэг,ард,түмний,тэнэг,сонголт,ийм,болгосон

Рор [ 66.181.160.85 ] 2018 оны 6-р сарын 27 -нд, 18:08 минутанд

Чи өөрөө ганцаараа цэцэн юмуу хайшааийн

зочин [ 183.177.96.130 ] 2018 оны 7-р сарын 01 -нд, 04:23 минутанд

Тэнэг ард түмэнтэй улс тэнэг чигээрээ л байх нь харамсалтай 76 тэнэгтэй 3.1 сая нь тэр чигээрээ мулгуу болж таарах нь

Mon [ 172.58.143.16 ]      |     2018 оны 6-р сарын 27 -нд, 11:21 минутанд

Ene hun bugdiig 20 jilin umnu urdchilaad hej bichij baisan yag tiim bollo ezediin zasagiin aluurchid mongoliig urund oruulj ba

Тб [ 203.91.115.39 ]      |     2018 оны 6-р сарын 27 -нд, 11:09 минутанд

Хүний нүүрлүү нулимчихмаар санагддаг үе бас байдаг л юм байна

Зочин [ 103.26.194.77 ]      |     2018 оны 6-р сарын 27 -нд, 10:53 минутанд

Үнэн юм ярьж бна шүү Монголчуудаа . Нэгдэх хэрэгтэй

зочин [ 202.179.31.125 ]      |     2018 оны 6-р сарын 27 -нд, 10:15 минутанд

тэнэглэлд хязгаар бий

Тийм чиний тэнэглэлд [ 64.119.20.107 ] 2018 оны 6-р сарын 27 -нд, 10:29 минутанд

Тийм чиний тэнэглэлд хязгаар хэрэгтэй байна.

Юра [ 64.119.27.60 ] 2018 оны 6-р сарын 27 -нд, 15:12 минутанд

Үнэн шүү. Монгол завхарч, задарч,замхарч байна.

0000 [ 103.10.23.113 ] 2018 оны 6-р сарын 27 -нд, 15:54 минутанд

80жил,ажилаж,Өвгөдийн,би,болгосон,бүхнийнАрдчил,нэрээр,хулгайлсан, хулгайч,нар,өнөөдөр,төрийн,нуруунд,зайдалсаар,байна

0000 [ 103.10.23.113 ] 2018 оны 6-р сарын 27 -нд, 15:54 минутанд

80жил,ажилаж,Өвгөдийн,би,болгосон,бүхнийнАрдчил,нэрээр,хулгайлсан, хулгайч,нар,өнөөдөр,төрийн,нуруунд,зайдалсаар,байна

МАНАН-д [ 202.21.117.34 ] 2018 оны 6-р сарын 28 -нд, 00:21 минутанд

Яг үнэн. Энэ МАНАН гээч бол яг мөн чанартаа ганзага нийлсэн бизнес- улс төрийн том бүлэглэл. Харин хоорондоо яс булаацалдсан ноход шиг МАН, АН гэсэн хоёр фракц болон хуваагддаг нь үнэн.Сонгуулиар хэн нь ард түмний тархийг сайн угааж хошгируулна тэр нь ялж улсын төсвөөс арай илүү ууж идэх эрхээ авдаг тогтолцоотой болоод удаж байна. Өнөөдөр АН гэх фракц нөгөөдөхдөө ялагдчихаад шаралхаж хийж байгаа ажлыг харлуулах ажиллагааг эрчимтэй явуулж байна. Гэхдээ энэ хоёрын АН фракц нь улс орныг элгээрээ хэвтүүлэх шахтал ууж иддэг муухай шуналтай хувалзнуудын бөөгнөрөл. Баабар мэт нь ард түмний тархийг угааж монголын түүхийг мушгин гуйвуулдгаараа илүү хорон бодлоготой фракц гэж болно

Даваа [ 66.181.161.112 ] 2018 оны 6-р сарын 28 -нд, 02:28 минутанд

Өнгөрсөн борооны араас цув өмсдөггүй юм

d [ 112.72.11.123 ] 2018 оны 6-р сарын 28 -нд, 06:30 минутанд

An zargach heruulcdiin buugnorol

d [ 112.72.11.123 ] 2018 оны 6-р сарын 28 -нд, 06:31 минутанд

An eh ornoosoo urbagchid

зочин [ 183.177.96.130 ] 2018 оны 7-р сарын 01 -нд, 04:28 минутанд

Монголчууд Хятадын шээс баас өтгөнөөр нь дуудаад л байх үнэндээ бол Хятад улсын хараат болох гэж байгаагаа мэдэхгүй л байх

зочин [ 183.177.96.130 ] 2018 оны 7-р сарын 01 -нд, 04:30 минутанд

Хятад хилийн боомтуудаа бүр мөсөн хаачихвал сайн л биз.

май чи [ 119.40.98.162 ]      |     2018 оны 6-р сарын 27 -нд, 09:32 минутанд

энд тэндгүй нэг их худлаа ухаантай царайлсан юмнууд гарч ирээд солиотой гажууд юм ярьж хүний анхааралд орох гэж оролдох болждээ. 90 оны сонголтыг чи биш монголчууд бүгдээрээ хийсэн юм. алдсан оносон зүйл байдаг л байх гэхдээ л хамгийн гол нь тусгаар тогтнол эрх чөлөөгөө олж авсан маргашгүй үнэнтэй яаж заргалдахын

Заргач [ 66.181.160.27 ] 2018 оны 6-р сарын 27 -нд, 09:42 минутанд

90 Онд тусгаар тогтнолоо эрх чөлөөгөө авсан юм уу сэрээрэй новш минь

Зочин [ 202.179.26.136 ] 2018 оны 6-р сарын 27 -нд, 10:21 минутанд

Ёстой зөв бөгөөд үнэнийг ярьдаг хүн. Үнэндээ төлбөртэй хийгдсэн өнгөт хувьсгал.

Tarav [ 107.72.162.109 ] 2018 оны 6-р сарын 27 -нд, 11:03 минутанд

Hooson tsetserhegch.Hudal dongosch olon tumnii tarhi buzarlah gej oroldogch.

Тб [ 203.91.115.39 ] 2018 оны 6-р сарын 27 -нд, 11:11 минутанд

Новшийн ”ПИЗДА” байна даа

m [ 112.163.72.99 ] 2018 оны 6-р сарын 27 -нд, 12:43 минутанд

хуучин социализмийг байгуулаад огчих наад олон хуцаад эхэлвэл хонгоныхон махыг урууд ог

D [ 64.119.17.91 ] 2018 оны 6-р сарын 27 -нд, 14:28 минутанд

Hutsdag haltar.

Zochin [ 66.181.161.83 ] 2018 оны 6-р сарын 27 -нд, 16:51 минутанд

Ardchilsan uzel bodol baidag bolhoos ardchilsan niigem gej baidaggui ymdaa hooson ugeer bambai barij ard tumniig moljigsodoo

эрх чөлөө [ 66.181.160.85 ] 2018 оны 6-р сарын 27 -нд, 18:11 минутанд

Энэ ямар эргүү новш вэ Түүхээ судлаач мал аа 90онд тусгаар тогтносон гэнэ шүү Чам шиг юмнууд л тусгаар тогтнол бодит аюул болчихоод байна эргүү минь

holch [ 150.129.142.192 ] 2018 оны 6-р сарын 27 -нд, 19:10 минутанд

Бодит үнэн,Батмөнх гэдэг товарш-н хулчгар ш-двэргүй үйлдлээс алс холын газрын баялагт шунасан захиалагч нарын БАХ ТАВЫГ хангаж жинхэнэ Улсыг хөмөрсөн тогоо шиг болгосон,элэнцэгнээ АРДЧИЛАЛ байхав...үүний уршг-г 28жил ард түмэн үйл тамаа бодитоор үзэж бна,маргах сөргөлдөх иргэн гарахгүй харин ДАРГА даамал ярзагнаж магад тэд тогтолцоог далимдуулж залгисан ТУЛ.

Хорвоо [ 124.158.111.6 ] 2018 оны 7-р сарын 04 -нд, 03:29 минутанд

Үхсэн элэнцгийн АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ байхав дээ. Одоо олон таван юм яриад хэрэггүй нэг улсын колони болох нь хамгийн зөв сонголт...50 жилийн дараа Хонг-Конг шиг тусгаар тогтносон бие даасан улсын статусаа олж авбал зүгээр байх...

Баатар [ 202.9.41.154 ] 2018 оны 7-р сарын 18 -нд, 04:43 минутанд

Манай улсад Болорболд мэтийн урьд зүгийн цустай хутган үймүүлэгчид гай болж байна.

Go to top of page