С.Жавхлан гишүүн мэдээлэл хийв. Тэрбээр "АТГ-г татан буулгамаар байна, Ерөнхийлөгч амлалтаа биелүүл, оффшорт нэр холбогдсон гишүүдийг чирээд УИХ-аас бууна. Ард түмэн минь намайгаа давалгаалан дэмжээрэй" гэв. Мөн тэрбээр
"Би оффшорт данстай УИХ-д байгаа хүмүүсийн тухай мэдээллийг надад ирүүлээч гэсэн хүсэлтийг АТГ-д хүргүүлсэн. Гэвч АТГ маш их учир битүүлэг, оффшорчдыг хаацайлсан хариунуудыг надад өгөөд байна. Уг нь АТГ-аас УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд хүссэн мэдээ, мэдээлэлтэйгээ танилцана гэдэг миний эрхийн асуудал. Энэ тогтолцоо байгаа тохиолдолд Монголд АТГ-г хянаж байгаа газар гэж алга. Шаардлагатай тохиолдолд татан буулгах ёстой. Эсвэл энэ газрыг ард түмний мэдэлд өгөх ёстой. Оффшорт данстай, нэр нь холбогдсон гишүүд надтай доог тохуу хийсэн байдалтай харьцаж байгаа. Тэгэх тусам нь би орхихгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн амлалтыг сануулмаар байна. Хамгийн түрүүнд оффшорт данстангуудыг зарлаж, гадагшаа урсгасан мөнгийг нь оруулж ирнэ, хоёрдугаарт 60 тэрбумын хэргийг цэгцэлнэ, шударга ёс Монголыг ялуулна гэж гарч ирсэн. Ерөнхийлөгч та ажлаа хийгээч ээ. Энэ амлалт бүхэл бүтэн нэг жил болоход биелсэнгүй. Би долоо хоног бүрт шаардах бичиг явуулж, амлалтаа биелүүлэхийг нь шахна" гэсэн юм.
Мөн тэрбээр энэ удаагийн чуулган ямар үр дүнтэй болов" гэсэн сэтгүүлчийн асуултад "Энэ намаржингаа, хаваржингаа улаан махны бузрыг ярилаа. Үр дүнтэй чуулган боллоо гэхэд хэцүү. Одоо нөхөн сонгууль болох гэж байна. Энэ дээр улаан, цэнхэр хоёр одоо болио. Монголоо гэсэн сэтгэлтэй, эх оронч бие даагч гаргаж ирнэ, би. Жавхлан ганцаараа биш 2-уулаа болох цаг ирнээ" гэсэн юм.
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 15 )
Ингээд байвал болж байна шүү.
Ёстойл улаан махны хэрүүл ярьсаар дууслаа УИХ ын чуулган..Ийм юмыг ярьж суух ч гэж дээ.ШҮҮХ ЗАСАГЛАЛТАЙ ОРОН БАЙЖ ШИЙДДЭГ ГАЗАРТ НЬ ШИЛЖҮҮЛЭЭД ӨӨР БУСАД АСУУДАЛАА ХЭЛЭЛЦСЭН БОЛ ДЭЭР БАЙХ БАЙСАН ДАА..ҮҮНЭЭСЭЭ БОЛЖ НЭР ХҮНД НЬ НАВС УНАСАН ШҮҮ..
С.Жавхланг эмээлийг нь тохоод моринд мордуулаж ташуурыг нь бариулаад жинхнээр нь улс төрийн тогоонд ажиллуулах халуухан сэдэв гардуулаж өгөх боломж байнаа Боломж байна.
Дөчин есөн хоногийн дараа мөнгөө надад өгөхгүй бол цаазлана.
Монгол улсын Их Хурлын чуулган гэж ичиж үхмээр юмаа бөөр бөгсний хэрүүл хийгээл гадна дотнынхноос ичээд байх юм
энэ эргүүтсэн орк зайлуул юу ярьж байгаагаа өөрөө ойлгодог болов уу АТГ-г ард түмний мэдэлд өг гэнээ төрийн байгууллагыг ард түмэнд өгнө гэж яахыг хэлдэгийн АТГ-н даргыг солих гээд ерөнхийлөгч санал оруулахад дэмжээд дуугарах нь яасын таг болчихсон байснаа гэнэт сэрсэн юм шиг сонин сонин юм яриад унахын офшор гэдэг чинь гэмт хэрэг гэсэн үг биш шүү дээ төрөөс хулгайлсан мөнгөний тухай ярихаас зайлуулж энэ үгийг гаргаж ирсэнийг нь сайн олйгохгүй офшор гээд намираад байхын
Gants daichin gantsaardahgu e .Javhlan tand amjilt Unen yalah tsag irne
Эрдэнэчимэг ирэх юмуу
UNEHEER GANTSAARDUULJ BAIGAA DAA MUU TARGAN HUVALZNUUD. HULGAICH AVILGACH, BANDAASH, SALTAANAAS OOR CHADVARGUI HEVTEJ OORSDIIGOO IH YUMAND BODTSON ENE 75 NOVSHIIG DOLOOJ AMIDRAGCHID N L OMOORIISHDEE.