Нулимс ”дууддаг” 5 кино

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 29

Зарим киног үзэж байхад нулимс өөрийн эрхгүй гардаг. Түүнд өгүүлэгдэх сэтгэлийн нандин атлаа гунигт учиг, зовлон шаналал, баяр хөөр гээд нулимс дуудах үзэгдлүүд олонтоо таарна. Киног бүтээгчид анхнаасаа л үзэгчдийг уйлуулах эсэхээ шийдэн, бүтээлээ зурагладаг бололтой. Ингээд энэ сэдэвт холбогдох дараах бүтээлүүдийг сонирхуулья.

"Гран Торино"  /Gran Torino/


Домогт Клинт Иствуд өөрөө найруулан, гол дүрд нь тоглосон. Тэрээр Солонгосын дайны ахмад дайчны дүрийг бүтээжээ. Хижээл эрийн хувьд залууст сургамжлан, машинаа засч сэлбэн, энгийн нэгэн насан өндөр өвгөний амьдрал гарна. Харин түүний хайртай машин болох Форд Гран Ториног хулгайлахыг завдсан явдал ахмад дайчны нам гүм амьдралыг эвдэх нь тэр. Гэвч энэ бол уг түүхийн зөвхөн эхлэл аж. Цаашид биднийг бяцхан охин мэт орилоход хүргэмээр зангилаа үйл явдлууд дүрслэгдэнэ...

 

"Диваажингийн хаалгыг тогшихуй" /Knockin’ On Heaven’s Door/


Энэ бол үхлийн аюултай өвчин туссан хоёр хүний түүх юм. Залуус мөнгөтэй машин хулгайлаад, цагдаа нараас нуугдан зугатаж, мөрөөдлөө биелүүлэхээр тэнгисийг зорино.

Тил Швайгер гол дүрд нь тоглосон германы энэхүү кино харахад гялалзсан өнгөлөг бус боловч түүний төгсгөлийн үзэгдлүүд болон ерөнхий уур амьсгал нь үзэгчдийг уйлахад хүргэдэг.

"Галт цацраг"  /Fireworks/


Найруулагч Такеши Китаногийн энэхүү бүтээлд эдгэшгүй хүнд өвчин туссан эхнэрээ аваад Япон орноор зорчиж буй гол баатрын гайхалтай аялал дүрслэгджээ. Китаногийн бусад кинонд байдагчлан, якуза дээрэмчдийн бүлэглэл гол баатруудыг амжилтгүй мөшгих аж. Энэхүү киноны хөгжим маш сайн учраас энэ ангилалд маэстро шилдэг бүтээлээр шалгарч байв. Мөн тэнд өгүүлэгдэх гунигт төгсгөл нь үзэгчдийн нулимсыг барж мэдэхээр...

 

“Ан”  /The Hunt/


Энэ бол Данийн Томас Винтерберг найруулан, Мадс Миккельсен гол дүрийг бүтээсэн сэтгэлзүйн хүнд драм юм. Гол баатар эр хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч бөгөөд нэгэн охиныг “оролдсон” хэргээр буруутгагдсанаас хойш түүний амьдрал там болон хувирна. Болж өнгөрсөн үнэн явдлыг учирлан тайлбарлах гэсэн түүний бүхий л оролдлогууд нь үл ойлголцлын ханыг мөргөн няцаагдах аж. Ингээд үзэгч нэг л мэдэхэд, гол баатрын хувь тавиланг өөр дээрээ төсөөлөн тусгаснаар жинхэнэ “ан” эхэлнэ...

 

"Льюин Дэвисийн дотоод ертөнц"  /Inside Llewyn Davis/


Ах дүү Коэн нарын хөгжимт энэхүү бүтээл нь чангаар цурхиран орилохын оронд хэдэн дусал нулимс дагалдуулсан гунигт мэдрэмжийг төрүүлнэ. Энэ бол бүтэл муут хөгжимчин Льюин Дэвисийн түүх юм.

Тэр 1950-иад оны сүүлчээрх цастай Нью-Йорк хотод “өөрийгөө олохоор” хичээнэ. Оскар Айзекийн жүжигчний ур чадвар, гитарын эгшиглэнт утаснуудын ачаар Коэныхон гайхалтай уур амьсгалыг бүрдүүлж чаджээ.

Киноны төгсгөлд ах дүү хоёрын бодож олсон гол баатар нь үзэгчдийн нүдэн дээр бодит хүн болж хувирах бөгөөд энэ нь Коэны бүтээлүүдийн ид шид гэлтэй...

Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.55.191.130) 2018 оны 07 сарын 31

the Hunt. Unendee l uiluulna shu. Bi 30 hursen eregtei, ene kinog uzeed uilj bj bilee. Denduu sain kino. Orchin uyiin Mongol kinonuud bol baas, sheesnees dor

0  |  0
(202.179.26.42) 2018 оны 07 сарын 17

Ан киног ТВ-ээр гарахад нь үзсэн, үнэхээр гол баатар өрөвдөлтэй, тэр жаахан охиноос том хүн шиг санаа гардаг нь гайхмаар ....

0  |  0
Top