ЗУНЫ ЗУГААТАЙ БИЗНЕС

2018 оны 06 сарын 28

Зун цаг ирж хүн бүр л хотоос гадагш гарч амарч зугаалах, зуны амралтаа хэрхэн өнгөрүүлэх талаар төлөвлөж байгаа байх.

Харин хүүхэд залуучууд, эцэг эхчүүд та бүхэн зуны амралтаа зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэхээс гадна сурч мэдсэн, туршлага хуримтлуулан бүүр дээр нь орлого олж  үзсэн үү?

Тэгвэл энэхүү боломжийг "СУРАГЧ ЭНТРЕПРЕНЁР ХӨТӨЛБӨР - YOUTH SUMMER BOOTCAMP"-д хамрагдсaнаар олж авах боломжтой юм байна. Уг арга хэмжээг залуучуудын гарааны бизнес, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, энтрепренёршип соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “Стартап Маркетинг Спэйс” төвийн хамт олон зохион байгуулах гэж байна.

Энэхүү зуны хөтөлбөрт ердөө 20 хүүхэд бүртгэж авах бөгөөд хамгийн сайн оролцсон 1 хүүхдэд 200,000 төгрөг, гарааны бизнесийн дэлхийн хэмжээний тэмцээн болох “SEEDSTARS ULAANBAATAR” тэмцээнийг үзэх эрхийн бичиг, ирээдүйд ямар мэргэжилтэй болох талаар мэргэжил сонголтын тест өгөх эрхээр тус тус шагнах юм байна.

Уг хөтөлбөрийн зорилго нь ирээдүйн эзэд болсон хүүхэд залуустаа салбар бүрт манлайлах энтрепренёр сэтгэлгээ суулгах, тэдний бүтээлч санааг нь хөгжүүлэн өөрийн гэсэн бизнесээ бодитоор хэрэгжүүлэн туршиж, багаар ажиллах ур чадвар олгоход оршиж байна.

Бүртгэлийг 2018 оны 07  сарын 01-ний өдөр хүртэл авна.

Бүртгэлийн линк:

https://docs.google.com/forms/d/1qzDgKQF63aaIfLff6p9dL6Mm4WojoJza-qVPNmAYo_k/viewform?edit_requested=true

 

ҮЕ ШАТ:

1-р үе шат: Оролцогчид бизнес санаагаа олж хөгжүүлэх

2-р үе шат: Шилдэг бизнес санаатай хүүхэд бүр бизнесээ эхлүүлэх санхүүжилт авах

3-р үе шат: Бизнесээ амжилттай хийсэн 1 оролцогч шагнал авна. /Аав ээжүүддээ бизнесээ танилцуулна.

 

Хөтөлбөрт хамрагдсанаар та дараах үр дүнд хүрнэ. Үүнд:

* Бие даан ажиллаж сурна

* Аливаад бүтээлчээр хандах сэтгэлгээтэй болно

* Багаар ажиллаж сурна.

* Аж ахуйч байдал нэмэгдэнэ

* Ур чадвар, авъяасаа нээн илрүүлнэ

* Илтгэх, өөрийгөө илэрхийлэх ур чадвар нэмэгдэнэ

* Бодитоор бизнес эхлүүлж үзнэ

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

УТАС: 7577-6777, 9601-9997

https://www.facebook.com/events/209149943239165/


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top