Холливудын алдарт жүжигчин Брэд Питт сүүлийн хоёр жил янз бүрийн нас, ажил мэргэжилтэй олон бүсгүйчүүдтэй нэр холбогдоод амжсан. Тэгвэл түүнийг хамт ажилладаг залуухан бүсгүйгээ ноцтой сонирхоод эхэллээ хэмээн саяхны өдрүүдээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацах болжээ.
54 настай Брэд Питт 43 настай Анжелина Жолигоос одоог хүртэл албан ёсоор салаагүй байгаа аж. Гэвч гэр бүлийн баталгаа нь жүжигчин эрийг элдэв бүсгүйчүүдтэй учир ургуулахад огтхон ч саад болсонгүй.
Тэрээр Массачусетийн Технологийн институтын уран барилгын профессор Нэри Оксман-тай болзож байгаа тухай хэвлэлүүд өмнө нь мэдээлж байсан. Жүжигчин эрийн ойр дотныхоны өгүүлснээр, Питт тэрхүү боловсрол мэдлэг өндөртэй, аятайхан бүсгүйд ухаан алдатлаа татагдаж байсан хэдий ч нөгөөх нь тэрбумтантай болзохын тулд Брэдийг хаясан гэнэ.
Харин Питт энэхүү таагүй явдалтайгаа маш хурдан эвлэрч, одоо Квентин Тарантиногийн “Холливудэд нэгэн удаа” хэмээх шинэ кинонд хамт тоглож байгаа 27 настай Марго Роббид харц шидэлж эхэлсэн аж.
Хижээл насны жүжигчин эр залуухан хамтрагчтайгаа хайрын роман үүсгэхийг мөрөөдөж байгаа хэдий ч идэвхтэй үйлдэл гаргахгүй байгаа бололтой. Учир нь, Марго кино продюссер Том Акерли-тэй гэрлээд хоёрхон жил болж байгаа юм байна.
“Том-д сэтгэл зовоох ноцтой шалтгаан гарч ирлээ дээ. Түүний эхнэр Марго Брэдэд маш ихээр таалагдаж байгаа. Зураг авалтын талбай дээр бүгд л тэр хоёрын ер бусын харьцааны талаар ярилцаж байна” хэмээн RadarOnline сайтад бичжээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
muusain yanhanyyd?....
заваарсан юм гэр бүлтэй хүнд сээтэгнэх хамгийн адгийн юм байгам даа
busgui hun ugui gevel,er hun yaj ch chadahgui
busgui l shiidej dee
Хүүхэмсэг Эр гэхдээ Чадаж байвал Яадагийн нэг л Амьдрах хорвоо юм чинь хэзээ Үхнэ гээд л Өөртөө Хориг тавьж Шударга царайлаад явах гэж