LP тухай ТОП-20 баримт

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 29

Америкийн поп, рок дуучин, ая зохиогч Лаура Перголиззи буюу LP гэх тайзны нэрээрээ алдрын замналаа эхлүүлсэн түүний тухай мэдээлэл үргэлж л олны анхаарлын төвд байдаг. Түүний маш өвөрмөц, чадварлаг хоолойн тухай, үргэлж ХИТ болсоор байдаг дуунуудын тухай, үзэсгэлэнтэй найз бүсгүйнх нь тухай одоо хүртэл ам дамжин ярилцсаар л байдаг билээ. Ингээд түүний тухай ТОП-20 баримттай танилцъя.


  1. Тэр 1981 онд төрсөн. 37 настай.
  2. Уолт Уитмэний ахлах сургуулийг 1996 онд төгсчээ.
  3. Кракер хамтлагийн 1998 онд гаргасан “Gentelman’s Blues’ цомог дээр ажиллаж, дуу хоолойгоо бичүүлж байжээ. Нэг ёсондоо тэр тус цомгийн нуугдсан Үнсгэлжин байжээ.
  4. Тус хамтлагийн дуучин Дэвид Лоури түүний хамгийн анх 2001 онд гаргасан “Heart-Shaped Scar” цомог дээр ажиллаж өгчээ.
  5. Тэр “Suburban Sprawl & Alcohol” нэртэй хоёр дахь цомгоо 2004 онд гаргажээ.
  6. Хоёр дахь цомог дээрээ ая зохиогч, продюсер Линда Перритэй ажиллав.
  7. Харамсалтай нь аялан тоглолт хийгээд ч цомог нь амжилт олж, олон нийтэд өргөнөөр хүрч чадсангүй.
  8. Тэрээр 2006 оны хөгжмийн фестивалийн үеэр Америкийн баруун өмнөд хэсгийн хөгжмийн шошгоны дунд дайн зарлаж, эцэст нь Лос Анжелесийг зорьсон байна.
  9. Өмнө нь байгуулсан гэрээгээ орхив. 2007 онд SoBe энтертэймэнттай хамтран шинэ цомгийн ажлаа эхлүүлсэн байна.
  10. Тэрээр өөрийн дуугаа бичихээс гадна Хайди Монтаг, Александр Кронланд, Эрик Хассли зэрэг дуучдад дуу бичиж өгсөн байна.

  1. 2010 онд тэрээр RedONE рекордостой хамтран ажиллах гэрээ байгуул буйгаа албан ёсоор зарлажээ.
  2. Мөн тэрээр дуучин Рианнагийн Cheers (Drink To That) дууг бичиж өгсөн нь маш их амжилт авчирчээ. Энэхүү дуу нь Рианнагийн 2010 онд гаргасан “LOUD” альбомд багтсан байдаг. Үүнээс гадна дуучин Avril Lavigne-ий “I’am with you” дууг ч тэр ондоо бичиж амжжээ.
  3. RedOne рекорпостой гэрээ байгуулснаар түүний хөгжмийн зохиолууд үргэлжилсэн бөгөөд Кристина Агилерагийн “Beautiful People” дууг бичсэн байна.
  4. 2015 онд дөрөв дэх цомгийнхоо анхны дуу болох “Muddy Waters”-оо олон нийтэд цацсан.
  5. Тухайн оныхоо 11 дүгээр сард Lost on you дуугаа цацсан байна.
  6. 2016 оны зургаадугаар сарын 17-нд “Death Valley” нэртэй цомгоо өлгийдөн авчээ.
  7. Түүний экс найз охиныг Tamzin Brown гэдэг бөгөөд Английн жүжигчин ажээ. Тэд хамтдаа үнэхээр төгс төгөлдөр байдаг, түүнээс нь болж  ертөнц зогсчихсон байгаа мэт санагддаг гэж эргэн тойрныхон нь ярьдаг байжээ. Харин одоо тэрээр Лоурэн Рут нэртэй үзэсгэлэнтэй дуучин бүсгүйтэй хамт амьдарч буй билээ. Тэрээр LP-ийн хоёр ч дууны клипний гол дүрд тоглоод амжсан азтай бүсгүй юм.

  1. LP-ийн дуу хоолой, стиль, мэдрэмж, авьяас, байгаа байдал гээд бүгдийг нь төгс хэмээн нэрлэдэг.
  2. Харин түүний гарын үсэг, чихэндээ зүүдэг ганц загалмайн ээмэг нь ямар нэгэн шашинтай огт хамааралгүй гэнэ.
  3. Тэр мөн тун дажгүй шүлэгч аж.

 

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нууцалсаншүү(66.181.160.25) 2023 оны 01 сарын 06

Маш хэрэгтэй мэдээлэл байна

0  |  0
Urangoo(202.126.89.8) 2020 оны 06 сарын 15

Lp emegtei eregtei yu hohnii hort havdar tusaad hohoo avhuulsan gej unen uu

1  |  0
Urangoo(202.126.89.8) 2020 оны 03 сарын 09

Lp emegtei eregtei yu hohnii hort havdar tusaad hohoo avhuulsan gej unen uu

0  |  0
Urangoo(202.126.89.8) 2020 оны 03 сарын 09

Lp emegtei eregtei yu hohnii hort havdar tusaad hohoo avhuulsan gej unen uu

0  |  0
Uyanga3241(202.9.42.245) 2022 оны 09 сарын 24

Ганц удаа ч болов уулзчихаад үхэх юмсаан

6  |  0
az iz(66.181.161.116) 2020 оны 01 сарын 16

Lp Эмэгтэй хүн гэж яг үнэн юм болов уу ? Яг сайн мэдээлэл оруулж болох уу?

4  |  0
Сарнай(103.26.194.178) 2023 оны 01 сарын 18

LP эмэгтэй юм уу? Эрэгтэй юм уу?

3  |  1
Аззаяа(103.229.123.160) 2021 оны 06 сарын 13

Woww Гайхалтай юм. Аа би Нз охин нь болчуу лл яаая зза гэхдээ Тэр ээмэг нь ноотой хха Ээмэг дээр ажиллах хүн бна уу???.

0  |  2
Энхзул(66.181.161.7) 2019 оны 11 сарын 30

Lp өөрө эрэгтэй эмэгтэйгин мэдээлл оруулж блхжу

1  |  0
Энхзул(66.181.161.7) 2021 оны 03 сарын 11

Lp өөрө эрэгтэй эмэгтэйгин мэдээлл оруулж блхжу

3  |  0
Top