Бурханд одсон аавдаа захидал илгээтэл хариу хүрээд иржээ...

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 30

Мичиган мужийн оршин суугч Кайл Касс 35 насандаа тархины хорт хавдраар таалал төгсөн, 5 настай Коллин, 3 настай Киган нар өнчрөн үлдсэн байна. Түүний бэлэвсэн эхнэр Саманта хүүхдүүдээ ганцаараа өсгөхөөр болжээ.

Саяхан болж өнгөрсөн Аавуудын баярын өмнөхөн “хайрт аав нь байхгүй болохоор энэ өдөр хүүхдүүдэд гунигтай байх болов уу” хэмээн Саманта бодон, аавдаа захидал бичээд агаарын бөмбөлөгт зүүгээд хөөргөхийг хүүхдүүддээ санал болгосон байна.

Ах дүү хоёр “Тэнгэрт байгаа аавдаа” хэмээн хаягласан дугтуйтай захидлаа хэд хэдэн агаарын бөмбөлөгт уяад хөөргөжээ. Аав нь тэдний захидалд хариулж чадахгүй гэдгийг хүүхдүүд мэдэж байсан хэдий ч энэхүү онцгой өдөр түүнтэй холбогдож буй мэт мэдрэмж тэдэнд төрсөн гэнэ.


Гэнэт тэд хариу хүлээн авчээ!!!

Тэдний амьдардаг байшин руу Коллин, Киган нарт хаягласан том хайрцагтай илгээмж ирсэн байна. Хүүхдүүд хайрцгийг онгойлготол дотроос нь тэдний аавдаа бичсэн захидал, үлээж хөөргөсөн бөмбөлгүүд, зурвас, мөн бэлгийн цаасанд боосон зүйлс гарч ирсэн аж.

Ээж нь зурвасыг уншихад хэнээс ирснийг мэдээд хүүхдүүд машид гайхав. Зурвасыг хамгаалагч-сахиусан тэнгэрүүд илгээжээ!


“Хүндэт Саманта, Коллин, Киган нар аа! Та нарын илгээсэн захидал болон бөмбөлгүүдийг аав нь хүлээн авсны дараа бидэн рүү илгээж, та нарыг сайн харж хамгаалж байгаарай хэмээн хүссэн юм. Аав тань та нартай үргэлж хамт байх болно. Та бүхнийг хамгаалагч сахиусан тэнгэрүүд” гэжээ.

Дараа нь хүүхдүүд бэлгийг задлаад дуу алдацгаасан байна! “Ааваас чихмэл баавгай ирж!” хэмээн бяцхан Киган уулга алдахад, “Аавд байдагтай яг адилхан хөлөг онгоц байна!” гэж Коллин бөөн баяр болов.


Тэгвэл тэрхүү хамгаалагч-сахиусан тэнгэрүүд хэн бэ?

Мэдээж, захидал тэнгэрт хүрсэнгүй. Тэрээр Онтарио мужийн оршин суугч Уилкоксийн хашаан дотор газардсан байна.

Тэд агаарын бөмбөлөгт зүүсэн захидлыг үзээд, өнчирч үлдсэн үрсийг машид өрөвдөн, ээжтэй нь холбогдохоор шийджээ. Кайлын эмгэнэлийг тэд олж, тэндээс улбаалан Самантагийн фэйсбүүк хуудсанд очсон аж.

Тэд түүн рүү мэссиж бичин, өөрсдийн төлөвлөгөөг танилцуулсан байна. Эдгээр үл таних хүмүүсийн нинжин сэтгэл Самантаг ихэд уяраажээ. “Кайл маань хүүхдүүддээ зориулсан ямар нэгэн зүйл хийхийн тулд энэ гэр бүлийг сонгож авсан гэдэгт би гүнээ итгэж байна” хэмээн тэрээр бичжээ.


Ингээд хүүхдүүдийнхээ бэлэг задалж буй хормыг дүрсэлсэн бичлэгийг Уилкоксын гэр бүлд илгээсэн бөгөөд “Тэднийг баярлуулж чадсандаа бид маш их баяртай байна. Бид бичлэгийг үзээд уйлсан” гэж Хизер Уилкокс CBC-д ярилцлага өгөхдөө дурдсан байна.

Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(27.123.212.132) 2025 оны 03 сарын 13

Энэ хорвоо сайхан сэтгэлтэнгүүдээ р дүүрэн байдаг юм шүү дээ. Өөрийн эрхгүй нулимс асгарлаа.

1  |  0
(202.70.37.34) 2025 оны 03 сарын 13

Сайн хүмүүс гадаадад л байдаг юмаадаа. Манай төрийнхөн авгай хүүхэдтэйгээ нийлээд ард түмнийхээ нус нулимсаар хоол хийх юмдаа.С.Баяр, Баярцогт Сугар гээд л ...

1  |  0
(43.228.129.119) 2025 оны 03 сарын 13

Хүн төрөлхтөн бүгдээрээ ийм байгаасаа .Монгол хүмүүс ийм өр зөөлөн байгаасаа билээ

1  |  0
(202.55.180.58) 2025 оны 03 сарын 13

argagui shuu de Esus Hrictiin surgaalaar ovog deedec ni humuujij hoich uede uldeecen tednii tsus ouvn uhaand ni ciileectei baidag uchir bucdad orovch handdag um bibli bol hun torlohtond zoriulcan aguu curgaalium ter curgaali onchin bolon belevcen ehneruuded tucalcan hund Monhiin Ezen mash bayrladag gej baidag neg econdoo ter aguu Ih eznee bayrluulj baigaa hereg um

1  |  0
(122.201.23.226) 2025 оны 03 сарын 13

hun bayarluulah shig saihan uym ugui,ter tusmaa huuhed,hogshidiig

1  |  0
(203.91.115.247) 2025 оны 03 сарын 13

Сайхан хүмүүст тус болоод, тэдний үнэн сэтгэлээсээ талархаж байгаа харцыг харахад аз жаргал гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрдэг дээ

1  |  0
(64.119.20.170) 2025 оны 03 сарын 13

sain humuus bn

1  |  0
(103.111.68.3) 2025 оны 03 сарын 13

Сайхан сэтгэлтэй хүмүүс манайд л ховордож дээ

1  |  0
(43.228.131.90) 2025 оны 03 сарын 13

bayrcogt s.bayraas oor sain humuus bas baidag um baina shuu

1  |  0
Pretty Brother(202.9.42.1) 2025 оны 03 сарын 13

click bait

1  |  0
asralt(73.44.176.156) 2025 оны 03 сарын 13

Er n Amerikchuudiig haraad baihad iimerhuu umand ih setgel gargadag. Yalanguya huuhed, amitad, yadarch zovson, uvdsun humuustee unen setgeleesee handdag humuus sanagdsan. Yamarch amerik hun yadarsan hun amitadad uneheer tuslaj chaddag gedgiin olniig harj bailaa. Ter talaaraa uneheer gaihaltai humuus shuu,

1  |  0
иргэн(202.179.24.88) 2025 оны 03 сарын 13

Гоё юмаа бусдад Хайр Баяр Баясгалан бэлэглэнэ гэдэг ёстой сайхан тэр тусмаа Өнчирч хоцорч Уй гашуу болсон энэ Гэр бүлийг Баярлуулна гэдэг үнэхээр Хүн чанар гаргаж дээ

1  |  0
Зочин (66.181.179.229) 2025 оны 03 сарын 13

Өрөвч зөөлөн, уяхан сэтгэлтэй ухаалаг хүмүүс юмаа.

1  |  0
Зочин(202.179.24.102) 2025 оны 03 сарын 13

Уйлчихлаа. Сайхан сэтгэлтэй хүмүүс энэ дэлхийд олон байдгийн жишээ энэ хүмүүс юм. Эх дэлхийн хүмүүс бүгд амар амгалан, аз жаргалтай байг.

1  |  0
Close menu