iPhone гар утасны чихэвч юугаараа бусад чихэвчээс ялгаатай бүтээгдсэн бэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 01

iPhone гар утасны чихэвч нь гурван товчтой байдаг. Дууг чангалах /+/, суллах /-/, голын товчлуур /center button/ гэсэн гурван товчлуур нь гар утсаа халааснаасаа гаргалгүйгээр цөөнгүй үйлдлүүдийг гүйцэтгэх боломжийг олгодог. Гэтэл Apple-ын ухаалаг гар утас хэрэглэгчдийн 95% нь эдгээр нууцуудыг мэддэггүй аж. Дэлхийн шилдэг гар утасны тэргүүнд бичигддэг энэхүү ухаалаг гар утасныхаа чихэвчний товчлууруудын үүргийг мэдэж, ухаалаг хэрэглэгч болцгооё.

 

1. Siri-г идэвхжүүлэх Хэрвээ та iPhone 4s эсвэл түүний дараагийн загварыг хэрэглэдэг бол чихэвчний голын товчлуурыг удаан дарж Siri-г идэвхжүүлж болно.

2. Дуудлага хүлээн авах, таслах Голын товчлуурыг нэг удаа дарж дуудлага хүлээн авах, дуудлага хүлээн авсан үедээ нэг удаа дарж дуудлагыг тасалж болно.

3. Дуудлагыг цуцлах Дуудлага орж ирэх үед голын товчлуурыг хэдэн секундын турш дараад авахад хоёр удаа дохио дуугарах ба энэ нь дуудлага тасарсныг илэрхийлдэг.

4. Давхар дуудлагыг салгах Хэрвээ та утсаар ярьж байтал өөр дуудлага орж ирвэл дуудлагыг салгахын тулд голын товчлуурыг нэг удаа дар. 2 секундын турш дарснаар шинэ дуудлага тасарна.

5. Зураг авах Өгөгдмөл гэрэл зургийн апп-д дуу чангалах /+/ товчлуурыг даран зураг авч болно. Гэхдээ энэ нь Instagram болон бусад апп-д ажилладаггүй.

6. Дуу эсвэл видеог тоглуулах, түр зогсоох Түр зогсоохын тулд голын товчлуурыг дарна. Үргэлжлүүлэн тоглуулах бол дахин дарна.

7. Дууг хурдан гүйлгэх эсвэл буцааж ухраах Голын товчлуурыг 2 удаа дарахдаа 2 дахь дээр нь удаан дарахад дуу хурдан гүйх бол гурав дараад гурав дахь даралтаа удаан дарвал дуу буцаж ухарна.

8. Дууг алгасах Дууг алгасахын тулд голын товчлуурыг хоёр удаа дар. Гурван удаа дарахад өмнөх дуу руу очно.

9. Дуудлагыг цуцлах Орж ирж байгаа дуудлагыг цуцлахын тулд голын товчлуурыг удаан дар. Энэ үед сонсогдох хоёр удаагийн дуут дохио нь дуудлага илгээгчид дуут шуудан илгээснийг мэдэгдэж байгаа хэрэг юм.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shasima(172.56.12.196) 2018 оны 07 сарын 01

Mwddeg. Yum bainahssd aay shaas

0  |  0
Top