Тэнд хаа хамаагүй улс хөлбөмбөг тоглоход энд монголчууд ажлаа алдан хөөрцөглөх нь инээдтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 02

Арилжааны телевиз, худалдааны байгууллага, төр засагтайгаа ээлжлээд иргэдийн ажлыг алах хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна уу даа гэсэн хар төрөөд байх болов. Хөлбөмбөг гэхээр үстэй толгой нь арзайдаг байсан нэг найз маань ДАШТ-ийг үзээд явж байхтай таарлаа. Тэгээд ихэд олзуурхан “Хөлбөмбөг үздэг болоо юу хө” гэж асуухад “Үгүй, гэхдээ телевизээр сурталчилсаар байгаад үзэхээс өөр аргагүй болгож байна шүү дээ” гэж хариулж билээ. Арилжааны телевизүүд иргэдээ хөлбөмбөг үзэж зөв боловсон амраг гэсэндээ бус, шар айрагны газруудын “Манайд ирж хөлбөмбөг үзэнгээ шар айргаа гүзээлээрэй” гэсэн сурталчилгааг л цацсан хэрэг. Харин төр өөрийнхөө ээлжинд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газраараа дамжуулан бараг байгууллага бүрт “Цэвэр агаар, цэвэр спирт” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болсон. Төр засаг минь иргэддээ яасан ч хайртай юм бэ дээ. Иргэн эх орны хишиг олгох шийдвэр гаргаж, тэр мөнгөө үрэх шалтгуудыг нь өмнөөс нь бодож олоод л.  Өгсөн мөнгийг бүгдийг нь шахуу архинаас өгч байгааг харсан атлаа болиулахын оронд харин ч улам их уу гэж байгаа юм шиг шинэ баяруудыг гаргаж ирнэ. Тэгээд “Архиа битгий уу, сүүгээ уу” гэж хэлсэн хүнийг “Ямар чиний мөнгөөр ууж байгаа биш, шоудлаа, хүний анхаарлыг татах гэлээ” гэж ад үзэхийг яана. Яг л “Хүргэн хүү” киноны хадам ээж өдөр шөнөгүй архи ууж явдаг залууг “Энэ муу Хайдав яах вэ дээ… Эцгийгээ дуурайсан наадамч, наргианч амьтан” гэж өмөөрдөг шиг. Тэд энэ жилийн хувьд үндэсний наадам, даншиг зэрэг баяраас гадна зунжин найрлах Хөлбөмбөгийн дэлхийн аварга тохиож байгаа нь сайхан шалтаг болж өгөв бололтой. Ер нь худалдааны байгууллагууд, арилжааны телевизүүд шинэ шинэ баярыг санаачилж, сурталчилгааны боломж, хүрээгээ тэлдэг болсон гэхэд хилсдэхгүй. Иргэд тэрхүү “тархи угаалт”-ад өртөн ажлаа ч тэр хэрээр алдах нь.  Их сургуулийн оюутнууд гуравдугаар курсэд оруутаа “Дараа жил хонхны баяраа ингэж, тэгж тэмдэглэнэ” гэж ярьсаар хоёр жилийг авдаг шиг аливаа үйл явдлын сурталчилгаа нь хоёр сарын өмнөө эхэлж, бүх нийтээрээ түүндээ хөөрцөглөн архидаад эхэлнэ. Үүний бэлээхэн жишээ нь шинэ жил билээ. Энэ үед ажил хийнэ гэсэн ойлголт ерөнхийдөө үгүй болох ба эмэгтэйчүүд нь ямар даашинз өмсөх вэ, эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдийнхээ “захиалсан” даашинзыг авах гэж гүйсээр ажил бодохтой манатай. Энэ үед хэн ажил хий гэж шалахгүй, учир нь “Шинэ жил болох гээд байна шүү дээ”. Хагас сарын ажил цалгардуулдаг шинэ жилийн баяр өнгөрөв үү үгүй юу, нарийн боов хийдэг компаниуд бүтэн сарын ажил “алдаг” цагаан сарын догдлолыг эхлүүлнэ. Арай гэж дуусав уу үгүй юу “Шоколадны өргөтгөсөн худалдаа. Манай ард түмэн Гэгээн Валентний баярыг өргөнөөр тэмдэглэдэг уламжлалтай” гээд л эхэлж байгаа юм шүү дээ. Тэмдэглэхээс аргагүй. Тэмдэглээгүй үлдвэл хосууд бие биедээ гомдож, гэр бүл салалт гэх аюул хүртэл нүүрлэнэ. Нийгэмдээ энэ мэт далд заналхийлэл, бусдын жишгээс хоцрох вий гэсэн айдсаар нь дөрөөлж зах цадиггүй их баяр, түүнийг дагасан их зардалд монголчууд сөхөрч байна. Хууль санаачлагчдад хандаж хэлэхэд тэртэй тэргүй ажил хийдэггүй юм чинь ер нь баярын өдрийн маргааш амардаг болбол яасан юм бэ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 37 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uher mongolchuudaa(66.181.176.191) 2018 оны 08 сарын 10

hol bombog uzeed chi goy bolohu sarmagchinguudaa hudla chuhal tsarailaad hol bombog uher mongolchuudaar dutahu

0  |  0
Ммим(66.181.161.47) 2018 оны 07 сарын 25

Хүн дуртай Спортоо хаана үзэхээ та нараар заалгах болж байна уу.Жаахан ухаантай байцгаа нусгайнуудаа...

0  |  0
Ог(103.57.94.213) 2018 оны 07 сарын 11

Би хол бомбог уздэг, гэхдээ дусал спиртгуйгээр шуу. Хогийн наадам бох узэхээс л дээр дэг

0  |  0
soccer(76.64.224.192) 2018 оны 07 сарын 04

yadgiin, endees uram avaad sportoor hicheel ni. saihan energe avna. 4 jil neg udaa bolog ih sport. Tiim ad uzmeer baigaa yum bol ter sumo naadmaa ad uz

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 07 сарын 03

ineedtei baina, hiih ajilgui tenegyyd, ymar mongol orj baigaa bishdee,,,hojigdson german hyrtel tag chig bolson

0  |  0
darvin(202.55.180.58) 2018 оны 07 сарын 03

uul ni Mongol hund holbombogiin sfort mash tohiromjtoi tentsver caitai huchtei hurdtai daichin chanar Mongol humuuct bii ene bol chuhal chanar shuu udahgui daraagiin delhii avragiin temtseend aziiac shalgarch orno baih gej itgej bn

0  |  0
Bat(174.199.17.249) 2018 оны 07 сарын 02

Arhi pivo horhogo sex samuuraaad zodoldoh ajil hiih durgyi yaaaj hogjino hulgai hiine hudal yarin negnee gaduurhan yas yndeseer ni muu sanaalna

0  |  0
Album(66.181.188.108) 2018 оны 07 сарын 02

Хамаг доллар гадагшаа урсаж байгаа шүү дээ. Зүгээр л гэртээ үз л дээ. Үнэхээр хөлбөмбөгт дуртай бол 02 цагийн тоглолтыг маргааш нь үзэхэд ч болно шдээ. Бүр жилийн дараа үзэхэд ч болно. Тэгэхээр ихэнх нь зүгээр бусдыг дагаж намирах дуртай туйлшрагчид болж таараад байгаа юм. Хожигдсон багийн тоглогчид хөгжөөн дэмжигчид шууд нутаг руугаа буцдаг. Гэтэл манайхан ороочгүй байж ингэн ингэн оюуны хоосролд орох гэж...

0  |  0
иргэн(202.179.27.26) 2018 оны 07 сарын 02

яахав дээ Хэрээ Галуу дуурайж Хөлөө хөлдөөв гэгчээр Кармандаа байгаа хэдээр нэг орой олуулаа Доргиод маргааш нь Будаа ажил сургууль дээрээ Үдийн цайны мөнгөгүй Гуриатаад явцгаадаг нь Худлаа биш Манайхан чинь Өнөөдөртөө л сайхан байвал маргааш яах уу гэдгээ боддоггүй Худлаа Баян сайхан Нэрэлхүү дээр нь Онгироо доргио

0  |  0
зочин(183.177.96.130) 2018 оны 07 сарын 02

Оюу-толгой компани нэг орой зоогт 100 тонн Пиво ажилчиддаа хүчээр шахадаг. Хөөрхий хөсрий ажилчид нь хугацаан хэтэрсэн ч бай хэтрээгүй бай амаа олохгүй зусалж гудрах юм

0  |  0
tomoo(103.10.21.110) 2018 оны 07 сарын 02

gadaaduud bol uls ulsaa l demjine busad ni bol padlii ch bhgui. koread bol buur uls ni yalagduul tv busad orni toglolt ch garahgui uzuulehgui. Undeserheg uzel gedeg chin ene dee. manaih shig dalchignahgui. Jijeg oron yum daa manaih tomroh l bailgui de

0  |  0
tomoo(103.10.21.110) 2018 оны 07 сарын 02

gadaaduud bol uls ulsaa l demjine busad ni bol padlii ch bhgui. koread bol buur uls ni yalagduul tv busad orni toglolt ch garahgui uzuulehgui. Undeserheg uzel gedeg chin ene dee. manaih shig dalchignahgui. Jijeg oron yum daa manaih tomroh l bailgui de

0  |  0
zochin(103.10.21.110) 2018 оны 07 сарын 02

bas arai shuu daldaganaad , busad tsuglaan ntrt irehgui . hud hud buduun buduun yum yaritsgaagad l. manai ornos oor orond oor ulsiin bagiig ingej demjideggui yum bilee. Saya heden zuulchidtai gayad hiiged yawsan ted nar gaihaad baigaa yum chin tanai ulsad ali uls ni hamaatai yum we geed kkkk. ali ni yaluul tanaih bayarlah we geed l . uzej bolno. yumand hemjee hyazgaar gej bga shee. Manai ulsad hen ni chyalsan yamar heregtei nemertei ch yum.

0  |  0
darvin (202.55.180.58) 2018 оны 07 сарын 02

manai Mongol ulcad humuuciig tur ch gecen bayrluulah uil yvdal bayr tsoohon shuudee caindaa l gariin tavan huruunaac hetrehgui shuu dee

0  |  0
darvin(202.55.180.58) 2018 оны 07 сарын 02

arhi uuj zodoldoj negniigee hulhidaj baicnaac deer um bishuu sfortod durtai baicnaaraa komfiuteriin hakeruudaac ldeer baihgui uvdaa Hahaha

0  |  0
darvin(202.55.180.58) 2018 оны 07 сарын 02

arhi uuj zodoldoj negniigee hulhidaj baicnaac deer um bishuu sfortod durtai baicnaaraa komfiuteriin hakeruudaac ldeer baihgui uvdaa Hahaha

0  |  0
darvin(202.55.180.58) 2018 оны 07 сарын 02

tegvel onoodor terbum huntei hytadaac cain holbombogchid toroogui l baihgui uv HA ha ha

0  |  0
darvin(202.55.180.58) 2018 оны 07 сарын 02

za uv gej oorcdiigoo untraagaad baigaa um tegj yrival 1950 ond Mongolchuud azi baitugai delhiid caind tootsogdohoor cain hol bombogchid ylanguya haalgachidtai baican shuu horobgotnii sfort geed haachihcan um tegej hagaagui bol odiid uragvain zindaand togloj bauhgui uv ene tuuh unen shuu

0  |  0
Mngl(202.9.41.212) 2018 оны 07 сарын 02

Buun (xelber) baagiinyyd

0  |  0
mongol(27.123.214.114) 2018 оны 07 сарын 02

oyu tolgoi ,oligarhi,opishor ,turiin tom luivar ,geh met shudraga busiin tuluu temtsey geheer tsuglahgui ,,,shou bolhoor mahnii ylaa shig buugnuruul...tarhinii turaald orjdee ...ehleed ami amidarlaa tuvhnuulchiheed daraa ni shoudahiig hen ch durguitsehgui....

0  |  0
Зочин(103.229.177.66) 2018 оны 07 сарын 02

Маш зөв бичсэн байна. Дуртай хүмүүс үзэлгүй л яах вэ, гэхдээ ингэж нийтээрээ маркетингийн золиос болж ажлаа алдан2 бөөнөөрөө ингэж хөөрцөглөх нь буруу. Манай гэр бүл бол үзэх тоглолтоо гэртээ үзээд л ажлын уур амьсгал, хэмнэлээ алдахгүй л явдаг. Боловсрол, ухамсар дорой монголчууд рекламны золиос их болж байгаа харагдах юм

0  |  0
ЯГ(202.55.191.205) 2018 оны 07 сарын 02

Эр эмгуй хол бомбог уздэг болж хэзээ бхдаа монголчууд эр эмгуй хол бомбог узэж кола ууж пицца идэж харийн орны гоолыг узэж бахиралддаг болоов Оорийнхоо аж амидралийг дээшлуулж ур хуухдээ хогжуулээсэй орос ялна уу хэн гоол хийх нь бидний амидралд тустай юм уу тэгээд..ЯГ ЗӨВ

0  |  0
123(202.9.42.4) 2018 оны 07 сарын 02

Сэтгүүлч минь одоогоороо амьдарч сурдаа, бичих юм олдохгүй бол заагаад өгөх үү

0  |  0
Иргэн(103.229.122.116) 2018 оны 07 сарын 02

Хөлбөмбөг үзэхэд хөгжил удаашрана ч гэж юу байхав. Амьдралд юун гутранги үзлээр ханддаг юм бэ дээ. Харин ийм дэмий юм бичиж тэрнийг нь уншиж байх л завтай хүний ажил бгаа даа

0  |  0
зрчин(122.201.21.134) 2018 оны 07 сарын 02

гэртээ үзэж болох хөл бөмбөгийг заавал манайд ирж үз гэж уриалж байгаа паб ресторануудыг хаах хэрэгтэй үзэх орчин бүрдүүлсэн гэх шиг эрчүүдийг архинд живүүлж алаад бна төр минь

0  |  0
Зочин(202.9.42.7) 2018 оны 07 сарын 02

Эр эмгуй хол бомбог уздэг болж хэзээ бхдаа монголчууд эр эмгуй хол бомбог узэж кола ууж пицца идэж харийн орны гоолыг узэж бахиралддаг болоов Оорийнхоо аж амидралийг дээшлуулж ур хуухдээ хогжуулээсэй орос ялна уу хэн гоол хийх нь бидний амидралд тустай юм уу тэгээд

0  |  0
БАЯР(202.55.191.205) 2018 оны 07 сарын 02

Манай ард түмэн Гэгээн Валентний баярыг өргөнөөр тэмдэглэдэг уламжлалтай” гээд л эхэлж байгаа юм шүү дээ. ЭНЭ ҮХСЭН ЛАМЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭЭД БАЙХДАА ЯАДАГ ЮМ БЭ? ҮҮНИЙГ ШУУД БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ

0  |  0
БӨМБӨГ(202.55.191.205) 2018 оны 07 сарын 02

НЭЭРЭЭ ТИЙМ ШҮҮ. ХАА ХОЛЫН ОРНУУДЫН ТЭР ХӨЛ БӨМБӨГИЙН БАГУУД ХЭН НЬ ХЭНИЙГЭЭ ХОЖНО ЁСТОЙ МАНЬД ПАДЛИЙ Ч АЛГА. ЕР НЬ МОНГОЛЧУУД ҮЗЭЭД ЮУГАА ХОЖООД БАЙГААН БОЛ. ГАЙХМААР ЮМ. НЭГ Л ИХ ЦАГ ЗАРЦУУЛЖ ХӨЛ БӨМБӨГ ҮЗСЭН ХҮМҮҮС. МОНГОЛЧУУДААР ЕРӨӨС ДУТАХГҮЙ ДЭЭ. ТЭР ХӨЛ БӨМБӨГИЙНХӨН. ХАРААД БАЙХАД ЭРЧҮҮД ИХ ҮЗЭЖ СОЛИОРЦГООХ ЮМ. ГЭТЭЛ АР ТАЛД НЬ АВГАЙ ХҮҮХНҮҮД НЬ ХАМГ АМЬДРАЛЫГ НЬ БОЛГОХ ГЭЭД ҮЙЛЭЭ БАРЖ, ТАМАА ЦАЙЖ ЯВАА ХАРАГДАХ ЮМ. БОЛИОЧ ДЭЭ. ОДОО БОЛЛОО Ш ДЭЭ. ТЭНЭГРЭЛ ТУЙЛШРАЛАА ЗОГСООВОЛ ЯМАР ВЭ?

0  |  0
Хөл бөмбөг сонин биш(112.72.11.112) 2018 оны 07 сарын 02

НЭЭРЭЭ ТИЙМ ШҮҮ. ХАА ХОЛЫН ОРНУУДЫН ТЭР ХӨЛ БӨМБӨГИЙН БАГУУД ХЭН НЬ ХЭНИЙГЭЭ ХОЖНО ЁСТОЙ МАНЬД ПАДЛИЙ Ч АЛГА. ЕР НЬ МОНГОЛЧУУД ҮЗЭЭД ЮУГАА ХОЖООД БАЙГААН БОЛ. ГАЙХМААР ЮМ. НЭГ Л ИХ ЦАГ ЗАРЦУУЛЖ ХӨЛ БӨМБӨГ ҮЗСЭН ХҮМҮҮС. МОНГОЛЧУУДААР ЕӨӨӨР ДУТАХГҮЙ ДЭЭ. ТЭР ХӨЛ БӨМБӨГИЙНХӨН. ХАРААД БАЙХАД ЭРЧҮҮД ИХ ҮЗЭЖ СОЛИОРЦГООХ ЮМ. ГЭТЭЛ АР ТАЛД НЬ АВГАЙ ХҮҮХНҮҮД НЬ ХАМГ АМЬДРАЛЫГ НЬ БОЛГОХ ГЭЭД ҮЙЛЭЭ БАРЖ, ТАМАА ЦАЙЖ ЯВАА ХАРАГДАХ ЮМ. БОЛИОЧ ДЭЭ. ОДОО БОЛЛОО Ш ДЭЭ. ТЭНЭГРЭЛ ТУЙЛШРАЛАА ЗОГСООВОЛ ЯАСИЙН.

0  |  0
монгол(202.55.191.205) 2018 оны 07 сарын 02

МАШ ЗӨВ... Юун хөгжил дэвшил ярих, баяраас баярын хооронд амьдрал урсан өнгөрсөөр, амьдрал нь өөдөлдөг ч үгүй, архины шар нь ч тайлагддаггүй монголчууд минь сэхээрээч ээ.ЭНЭ МАШ ЗӨВСЭДЭВ... ҮҮНИЙГ ӨӨХШҮҮЛДЭГ ЭНЭ ОЛОН ТЕЛЕВИЗЫГ ЦЭГЦЛЭХ ЦАГ БОЛСОН ЮМ ШИГ САНАГДАНА...ЯЛАНГУЯА М.Ү.О.Н.Т энэ бол Монголын ард түмний татварын мөнгөөр ингэж ард түмнийг буруу тийш нь уруу татаж маш буруу сурталчилгаа явуулж байна ... тэнд ажиллаж байгаа СЭТГҮҮЛЧ, ХӨТЛӨГЧ, НЭВТРҮҮЛЭГЧ гэх хүмүүс Монголоороо сайхан ярьж чадахгүй 2 үг хэлээд л ”байгаа ” гэж хэлээд л монгол хэлийг гутааж, монголын ард ТҮМНИЙГ ДОРМЖИЛЖ байн

0  |  0
ИИ(207.244.83.114) 2018 оны 07 сарын 02

ЭНЭ ЯНЗААРАА МОНГОЛ УДАХГҮЙ СӨНӨНӨ.

0  |  0
зочин(202.179.31.42) 2018 оны 07 сарын 02

Ёстой зөв сэдвийг хөнджээ. Юун хөгжил дэвшил ярих, баяраас баярын хооронд амьдрал урсан өнгөрсөөр, амьдрал нь өөдөлдөг ч үгүй, архины шар нь ч тайлагддаггүй монголчууд минь сэхээрээч ээ.

0  |  0
Top