30 хувьцаат компанийн 203,809 ширхэг хувьцаа арилжлаа

2018 оны 07 сарын 03

2018 оны 7 дугаар сарын 2-ний өдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 203,809 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс "Хөх ган" (HGN+13.84%) болон "Материалимпекс" (MIE+5.44%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Силикат ХК (SIL-15.00%) болон "Монгол шилтгээн" (MSH14.89%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 19540.33 нэгж болж 2.11 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,417,141,067,186 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top